Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчлал хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа коронавирусийн халдварын хүнд нөхцөлд байгаа хөршдөө 30 мянган хонь бэлэглэж буйгаа мэдэгдсэн.
Хариуд нь БНХАУ-ын Дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Дусал ус мэт ачлал үзүүлвээс дундаршгүй булаг мэт хариу барьюу” хэмээх Күнзийн сургаалийг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг иш татан чин сэтгэлийн талархал илэрхийлж байв.
30 мянган хонийг урд хөршид хэрхэн хүлээлгэн өгөх талаар тодорхой мэдээлэл одоогоор хараахан гараагүй байгаа бөгөөд хоёр улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны шугамаар, тус улсын малын болон махны стандарт шаардлагад нийцүүлэн, үе шаттайгаар нийлүүлэх юм байна. Юутай ч мал тарга тэвээрэг авч гүйцэх урин зуны цагаар өгөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Урд хөршдөө хонь бэлэглэх Ерөнхийлөгчийн шийдвэрийг Монголын ард түмэн ч талархан дэмжиж, малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүд хонь хандивлахаа Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан ёсоор мэдэгдсээр буй аж. Энэ талаар Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, “2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар хандивын хонины тоо 23191 боллоо. Гэхдээ одоогоор хонийг хурааж, цуглуулж эхлээгүй байна” хэмээн мэдэгдсэн юм.