17 дугаар зууны дунд үед Францын иргэн Жан Поль Шене усан үзмийн талбайдаа Сира болон Каберне Совиньон сортын усан үзэм тарьж түүгээрээ дарс хийдэг байжээ.
Тэрбээр ургацаа гараар хураан авч зөвхөн бүрэн боловсорсон усан үзмийг дардаг байв. Түүний хийсэн дарсанд XIV Людовик хаан хүртэл дурлаж уудаг тансаг амттай байсан аж.
Тэрээр нэгэн удаа хаанд санамсаргүйгээр далий хүзүүтэй лонхонд дарсаа хийж өгчээ. Энэ нь тэр бүр хүмүүс анзаарагдахааргүй байсан ч Людовик хаан зүгээр өнгөрөөлгүй Шенегээс яагаад ийм саванд хийж өгснийг лавлан асууж гэнэ.
Жан Поль сандрахдаа хариулт даруйхан бодон олж “Ордны бүх л хүн хааны өмнө бөхөлздөг учраас лонхны хүзүү яагаад тэгш байх ёстой гэж, эрхэм дээдэстэн минь” хэмээн сэргэлэн хариултыг өгчээ. Хаанд түүний энэхүү хариулт таалагджээ. Түүнээс хойш хааны ордны дарсыг далий хүзүүтэй лонхонд хийж өгдөг болсон түүхтэй гэнэ.
Харин энгийн ардад тийм ундааг худалдаалдаггүй байжээ. 1687 онд Жан Поль Шене болон хааны харилцаанд сэв сууж, хаан Жан Поль Шенег болон түүний үр удмыг бүхэл бүтэн 300 жил дарс үйлдвэрлэхийг нь хоригложээ.
Харин 300 жилийн дараа гэхэд түүний дарсны жор алга болжээ. Ингээд нийт 400 жилийн дараа буюу 1984 онд Францын түүхчид эртний номноос дарсны нууц жорыг олж авчээ.
Жан Поль Шене Францын дарс үйлдвэрлэлийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан нэгэн юм. Түүний тухай болон далий хүзүүтэй лонхны талаарх домог яриа, өгүүлэл бичиж, жүжиг хүртэл тавьдаг ажээ. Тус брэндийн хундаганы суурь ч мөн далий байдгийг та анзаарч байсан биз ээ.
Өдгөө Францын алдарт дарсны JP. Chenet брэндийг тус улсын дарс, хүнсний томоохон групп болох “Les Grands Chais de”-аас үйлдвэрлэдэг аж.
Энэхүү дарсны лонх нь далий гэдгээрээ олноо алдартай бөгөөд Францын хамгийн хатуу дарс ч гэдгээрээ мөн дэлхийд танигджээ. Нийт 160 гаруй орнуудад худалдаалагддаг ба анх үйлдвэрлэгч компани хүзүү нь далий лонхтой дарс худалдаанд гаргахдаа “Жозефин” хэмээн нэрлэж байсан ч хожмоо дээр дурдсан Жан Поль Шенегийн нэрний товчлол бүхий JP. Chenet болгон өөрчилжээ.
Өдгөө Францын төдийгүй дэлхийд дарсны тэргүүлэх нэгэн брэнд болсон уг бүтээгдэхүүний талаарх түүхэн замнал бүхий мэдээллийг дараагийн нийтлэлээр хүргэх болно.