-СЭЛЭНГЭ аймгийн ХҮДЭР сум: Ургадаг алтны уурхай буюу тариан талбайгаас хийсэн сурвалжилга-
Намрын сүүл сарын энэ өдрүүдийг хүртэл хоёронтоо орсон цасанд тариан түрүү налсан ч өнгөрсөн лхагва гарагаас эхлэн нар гарч, налгар өдрүүд үргэлжлэх нь тэнгэр хангай тариаланчдыг “Амжиж ургацаа хураагаад ав” хэмээн боломж олгох мэт ээ.
Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байх агаад 10-аад хоногийн дараа цас орох урьдчилсан прогноз байгааг тариалан эрхлэгч Л.Цандэлэг гар утсандаа суулгасан аппликэшнаас харна. Энэ аппликэшн нь цаг агаарын урьдчилсан мэдээг сум, орон нутгийн байршлаар тов тодорхой мэдээлдэг аж. Тэрбээр гар утсаа гарган “Харж байна уу? Энэ айхтар цагаан нүүдлийг, цас гэсэн үг. 10 хоногийн дараа манай Хүдэрт бууна. Энэ цас буухад л Хүдэрт өвөл болно доо” гэв. Технологийн дэвшлийг ашиглан Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээг хүлээлгүй мэдээ авч, тариагаа амжиж хураахаар тариаланчид өдөр, шөнөгүй ажиллаж байна.
Аравдугаар сарын 10-ны 22.00 цаг өнгөрөөж манай сурвалжлах багийнхан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төв дэх “Ургац хүдэр” ХХК-ийн үтрэмд очив. Газар тариалан хэмээгч нь техникийн хүчээр явдаг ажил ажээ. Тариа тарих, ургамал хамгааллын бодис цацах, буудай цэвэрлэх, хатаах, тээвэрлэх гээд тус тусын үүрэг бүхий техник хэрэгслүүдийг эгнүүлэн паркалсан нь шөнийн харанхуйд сүүдэртэн сүрлэг харагдана. Буудай хураах зургаан комбайн, ачих машинууд мэдээж тариан талбайд ид ажиллаж байгаа. Тус компанийнхан энэ жил 4000 гаруй га талбайд тариалалт хийсэн бөгөөд тариа сайхан ургажээ. Ургац хураалтын ажлыг 100-гаад хүн гүйцэтгэж байна.
Үтрэмийн хашааны нэг хэсэгт будаа цэвэрлэх дунд оврын машин дээр 60 орчим насны хоёр хүн ажиллах агаад ажилдаа түүртэж алжаасан шинж ер алга. Тариан талбайгаас буусан буудайг тэр машинаар дамжуулан цэвэрлэснээр гурилын үйлдвэрт хүргэхэд бэлэн болно.
БУУДАЙ ИЙМ ЧАНАРТАЙ БАЙХАД УЛ НЬ САЛДАГ БУУЗ ГАРАХГҮЙ
Тариан талбайгаас будаа ачсан 30 тоннын даацтай Nord Benz машин орж ирэв. Хашаанд будаагаа буулгаж байхад Улсын нөөц сангийн будаа авахаар машин ирлээ. Араас дахин нэг машин ирж нөөцийн буудай ачих гэнэ. Мөн дээрхийн адил маркийн машинд буудай ачих зуур тус компанийн захирал, тариаланч Л.Цандэлэгтэй ярилцав.
-Улсын нөөцөд буудайгаа худалдаж байгаа юм уу?
-Улсын нөөц сангаас сарын өмнө хөнгөлөлттэй зээлээр шатахуун авсан. Тэр зээлээ буудайгаараа төлж эхэлж байгаа нь энэ.
-Тэгэхээр буудай бэлэн мөнгө юм байна?
-Будаа бол валют шүү дээ.
Манай улс 60 жил тариа тарьсан ч газар тариалангийн салбар үнэндээ бэхжээгүй л байна. Жилийн турш ажилчдаа тэжээх санхүүгийн чадвар одоохондоо байхгүй.
-Энэ жил тариаланчдаас буудайг нь 550 төгрөгөөр авна гэж ХХААХҮ-ийн сайд мэдээлж байсан?
-Тийм ээ. Энэ жил шатахууны үнэ нэмэгдээд 550-ын чинь бараг 450 нь зардал болж байна. Биднээс 550-аар авч, гурил үйлдвэрлээд 1000 гаруй төгрөгөөр зардаг байх аа. Хамгийн сайн буудайгаар хүүхдийн будаа, тэгээд дээд гурил, 1, 2-р гурил гарна. Нэг сонин юм байдаг. Бид нар өөрсдөө будаагаа үйлдвэрүүдэд аваачиж тушаадаг. Үйлдвэр танай гэрт гурил авчирч өгдөг үү? /инээв/.
Социализмын үеэс тогтсон хэвшил одоо хүртэл байсаар байгаа юм. Уг нь хүн очиж бараагаа сонгож авдаг биз дээ. Тээврийн зардлаа бид өөрсдөө төлнө, бас хорогдлоо хасуулна. 300 км газарт зөөж аваачаад байхад, заримдаа машин буудай авахгүй гэж буцаана. Зовооно шүү дээ.
Энэ маргааныг зохицуулах ямар ч эрх зүйн орчин байхгүй. Аваачаад буулгасан л бол гурил үйлдвэрлэгчдийн үгээр л өгдөг. Энэ бол бидний хоёр жилийн хөдөлмөр шүү дээ. Бид чинь банкны зээлтэй, зээлийн хүү өндөр. Дээр нь банкууд хөдөө аж ахуйн салбарт зээл өгөх дургүй. Яагаад гэвэл та нар “шатдаг” эрсдэлтэй гэдэг. ББСБ-аас 3.5 хувийн хүүтэй зээл авч, тариа тарьсан хүмүүс ч бий. Нэг жил ган гачиг болоод л тариа ургахгүй бол санхүү нь доройтчихдог эмзэг салбар.
-Тариан талбайд ид залуус л ажиллаж баймаар. Танай үтрэмийн ажилчид голдуу ахимаг насныхан харагдах юм?
-Манай улс 60 жил тариа тарьсан ч газар тариалангийн салбар үнэндээ бэхжээгүй л байна. Жилийн турш ажилчдаа тэжээх санхүүгийн чадвар одоохондоо байхгүй. Хавар 3-4 сард ажилдаа орж, 5 сард тариагаа тарьж эхлээд зун жаахан уринш хийнэ, намар тариа хураалт болно. Жилийн турш тогтмол цалин өгч чадахгүй болохоор трактор, комбайн барьдаг залуучууд цалин сайтай гээд уул уурхай руу явчихаж байна. Яах вэ, трактор, комбайн барих хэдэн залуусыг сургасан, ажиллаж л байна. Сайн ажиллавал залуучууд сайн цалин авна.
-Та газар тариалангийн мэргэжилтэй юү?
-Барилгын инженер л дээ. Энэ сонин “спорт” руу хальтирч ороод 25 дахь жилдээ хичээллэж байна. Энэ спортдоо хайртай болчихсон. Намайг дагаад 10, 20, 25 жил цуг ажилласан хүмүүс байна. Эдний маань ахмад нь нас 70 гарчихлаа. Энэ хэдийгээ ажилгүй болгохгүй шиг, цалин хөлсийг нь өгөөд явахыг хичээдэг дээ.
-“Спорт”-ын мастер болсон биз дээ?
-Мастераа авч чадахгүй л байна шүү дээ./инээв/ Гэртээ цэцэг тарихад услахгүй бол, ус нь ихэдвэл юу болдгийг эмэгтэй хүмүүс та нар сайн мэднэ дээ. Түүн шиг бид чинь байгальд хэдэн мянган га цэцэг тарьж байна. Зарим жил ган болно, заримдаа хур нь ихэднэ. Нэг жил манайх хамаг тариагаа цасанд даруулчихаад хавар нь хурааж байлаа. Юм юм л үзэж байна. Хөдөлмөрийнхөө шимийг л хүртэх гэж ажиллаж байгаа хүмүүс дээ. “Ийм техник, энэ их хөрөнгөөр уул уурхай, жонш руу орохгүй дээ” гэж хамт ганзагын наймаанд явж байсан найзууд маань хэлдэг. Манай өвөө лам хүн байсан, би бас шүтлэгтэй, байгаль орчинд халтай ажил хийх дургүй.
-Ургац хураалтын ажил хэдэн хувьтай байна вэ?
-Ургац хураалт 60 хувьтай явна. Налсан тариа хураахад хадуур явах муутай, тиймээс иш өргөгч төмрөөр босгож тариагаа хураадаг. Манай комбайнууд хүчин чадлаараа ажиллавал өдөрт 400 га талбайн будаа хураах боломжтой. Харин одоо бол өдөрт 100 гаруйг л хурааж байна. Тэгэхээр одоо 20-иод хоногийн ажил байна аа.
-Энэ жил будааны чанар ямар байна вэ?
-Цавуулаг өндөртэй, чанар сайн байгаа. Цавуулгийг шалгах амархан, будааг зажлаад үзэхэд сайн зууралдаж байвал цавуулаг сайтай гэсэн үг. Ул нь салдаг бууз гэдэг чинь цавуулаг багатай буудайнаас болдог юм.
Миний хүү сүүлийн 4-5 жил тариан талбайд аавтайгаа явчихлаа, дажгүй зүгширч байна. Америкт сургууль төгсөж ирсэн цагаан пүүзтэй, бараг машинаас буудаггүй ганган залуу л байсан. Одоо бол тариан талбайдаа цоорсон өмдөө солих ч завгүй л ажиллаж байна.
-Та бүхний энэ жилийн ажлыг дүгнэх цаг болж байна уу?
-Болоогүй ээ, одоо үтрэмд ирсэн будааг цэвэрлэж, Улсын нөөц сан болон гурилын үйлдвэрүүдэд тушаана. Буудайгаа хурааж, бүх буудайгаа саванд хадгалж аваад л сая санаа амарна даа. Цас ороход гадаа буудайтай байвал хална, шатна. Чийгтэй буудай хоёр хоноход л дороосоо халаад, нэг мэдэхэд үнс болсон байдаг. Буудай бол амьд организм, өөрөө чийгээ барьдаг, амьсгалдаг. Чийгтэй буудай халдаг, халалтыг хурдаж сэлгэж, сэврээж, хатаагуурт хийхгүй л бол саарал үнс болчихдог.
Буудайгаа хураасан ч ажил арванхоёрдугаар сар хүртэл дуусахгүй ээ. Өвөл л хот орж, гэрийн бараа харна даа. Би морь уядаг. Гэртээ очоод удаан байж чадахгүй өвлийн уралдаан, цагаан сарын уралдаан гээд Өлзийтэд хэдэн адуутайгаа ноцолдоно. Удахгүй ээ, хавар гурван сард тариалангийн ажил эхэлнэ. Тавдугаар сард тариагаа тарьчихаад наадмын морь руугаа явна. Дундуур нь тариагаа эргэнэ, шалгана, уриншаа хийнэ. Жилийн дөрвөн улиралд л гэрийн бараа харахгүй явдаг хүн дээ.
-Та тариалангийн ажлаа хүүдээ зааж, сургаад байна уу?
-Том хүүгээ дагуулж, зааж сургасаар тариа тарих ажлын дөртэй болгосон. Миний хүү сүүлийн 4-5 жил тариан талбайд аавтайгаа явчихлаа, дажгүй зүгширч байна. Америкт сургууль төгсөж ирсэн цагаан пүүзтэй, бараг машинаас буудаггүй ганган залуу л байсан. Одоо бол тариан талбайдаа цоорсон өмдөө солих ч завгүй л ажиллаж байна. “Өмдөө сольчихооч дээ” гэхээр “Завгүй байхад чинь” гээд л гүйж явна. Хүн муу хэлнэ гэж өмнөөс нь би ичээд байхад /инээв/.
-Энэ жил танай салбарын яам экспортын будаа авахгүй байх зорилт тавьсан. Чадах болов уу?
-470-480 мянган тонн буудай авна гэж урьдчилсан баланс гарсан. Тарьснаа авчихвал экспортын будаа авахгүй байж болно л доо. Болц оройтсоноос тариа хураалт хойшлогдож, байгаль дэлхий биднийгээ жаахан ширвэчихлээ.
-Оросоос будаа оруулж, холихгүй л бол цавуулаг муутай гурил гарна гэдэг үйлдвэрлэгчид бий?
-Гурилынхан тэгж хэлдэг. Оросын будаа нэгдүгээрт хямдхан. Хоёрдугаарт, Оросын будааны аюултай талыг манайхан ойлгодоггүй юм. Орос чинь цөмийн цацраг идэвхтэй газарт тарьсан будаагаа Африк, Монгол зэрэг буурай хөгжилтэй, будааны цацраг идэвхийг тодорхойлох боломжгүй орнуудад шахдаг. Монголд цацраг идэвхийг тодорхойлох лаборатори байхгүй. Дээр нь Орос дайны нөөцтэй улс. Тэгэхээр аль олон жил нөөцөд хадгалсан будаагаа зарж, шинээсээ нөөц бүрдүүлж таарна. Чанаргүй будаа л манайх руу ирнэ, түүнийг нь бид валют өгч авна шүү дээ. Монгол хүн эх орныхоо хөрсөнд ургуулсан, эрүүл хүнсийг л хэрэглэж байсан дээр биз дээ гэлээ.
Түүнийг үтрэмийн хашаан дахь ажлаа зохицуулан нааш явах зуур ийм яриа өрнөв. Энэ хооронд тариан талбайгаас нэг машин будаа бууж, хоёр машин будааг Улсын нөөц сан руу ачуулав. Үтрэмийн ажилчдаа шөнийн 12 цаг хүртэл барьж ажиллуулаад, “Хүмүүсээ амраая. Дан биеийн хүчний хөдөлмөр хийдэг хүмүүс сайн унтаж, амарч байлгүй болохгүй. Энэ хэдийгээ хайрлаж байхгүй бол ажиллах хүнгүй болно шүү” гэв.
Хэдийнэ шөнө дунд болж, намар оройн жавар жиндүүлнэ. Бид сумын төвөөс баруун урагш 10-аад км-ийн зайтай тариан талбай руу хөдөллөө. Тариа хураалтын шөнийн зураг авах санаатай гартал тэдний комбайнчид буцаж байхтай таарав. “Чийг унаад, комбайн явах аргагүй боллоо. Маргааш 11 цагаас нааш чийг хатахгүй байх” гэж түүний хүү Ц.Дөлгөөн хэлнэ.
НАР НАР БАС ДАХИН НАР ...
Ойрын хэд хоногтоо хургүй, цасгүй л байвал тариаланчид маань ургацаа хураагаад авчихна. Нар нар бас дахин нар... Тариаланчдаар хүнсээ бэлдүүлж, тэрхүү тариа нь айл гэрт гурил, талх, боов боорцог болж ирдэг болохоор нарыг чин сэтгэлээсээ хүсмээр байна.
Нар дулаанаар ээсэн цэлмэг өглөө комбайнчид хооллож аваад, өмнө шөнө төлөвлөсөн ёсоор 10.00 цаг өнгөрөөж ажилдаа гарцгаав. Шөнө нь шүүдэр бууж урагш явуулахгүйн дээр цаг агаарын ийм тааламжтай өдрүүд удаан үргэлжлэхгүй тул нэг га талбайн будааг ч амжиж хураахаар тариаланчид цаг наргүй ажиллаж байна.
М.ИДЭРБАТ: “УРГАЦЫН ДАЛАЙ” ДУУГАА СОНСООД АЖИЛЛААД БАЙНА ДАА
Комбайнч М.Идэрбат, ”Би 1986 онд Хүдэр нутагтаа төрсөн. 2006 онд “Ургац хүдэр” компанид орж, 16 дахь намраа тариа хурааж байна даа. Энэ жил тариа сайхан ургасан. Харамсалтай нь цас их орж тариа налсан. Тариагаа хадаж, хурааж цайруулна даа. Энэ жил будааны болц сайн, сайхан цатгалан байна.
-Комбайнаа хэд дэх жилдээ барьж байна вэ?
-Манайх байнга техникийн шинэчлэлт хийдэг. Америкийн John Deere брэндийн комбайн бол миний барьж байгаа гурав дахь комбайн. Техник шинэчлэгдэх тусам хүчин чадал нэмэгдэж, барьж байгаа бидэнд ч илүү тохь тухтай болсон. Миний комбайн халуунд эйр кондишнтай, хүйтэнд паараа ажиллуулна. Ингээд л “Ургацын далай” дуугаа сонсоод ажиллаад байна даа. Хүний хүнсийг бэлдэж өгдөг, эерэг сайхан ажилдаа би их дуртай гэж ярилаа.
Тариаланч Ц.Дөлгөөн, Босоо тариа байсан бол бүтээмж өндөр, зургаан комбайнаараа өдөрт 400 гаруй га-г хураадаг. Харин одоо 100 гаруй га-г л хурааж байна. Есдүгээр сарын 19-нд бараг 40 см зузаан цас орсон. Тэгэхэд тарианы болц гүйцээгүй байсан учир бид тарианыхаа 10-хан хувийг хураагаад сандарч байсан шүү. Өнгөрсөн долоо хоногт 4-5 см цас орлоо. Одоо болц гүйцсэн. Чийг ч хатаж, тариа хураахад хүндрэл гайгүй болж байна гэв.
Жаахан байхаасаа л аавыгаа дагаж тариан талбайд ажилласан айлын том хүү одоо энэ аж ахуйгаа хариуцаад явах туршлага хуримтлуулж, суралцсаар байна. Завхан аймгийн харьяат залуу Л.Цандэлэг 1990-ээд оны эхээр Сангийн аж ахуйн хувьчлал болж байхад “Хамгийн сайн хөрстэй газар хаа байна?” гэж судалсаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суман дахь тариалангийн талбайгаа сонгож байжээ.
“Энэ бол Монголдоо нэг номерийн үржил шимтэй хөрс. Яагаад гэвэл атар газар хамгийн сүүлд эзэмшсэн газар. Манай улс атар эзэмшээд 60 жил болж байхад, манай хөрс хамгийн сүүлд буюу 40 жил, арай бага хугацаанд эдлэгдсэн. Дэлхий дээр ганцхан хөрсийг л хийж болохгүй байна гэж Америкийн нэг эрдэмтэн хэлсэн байсан. Хөрсний хамгийн үржил шимтэй хэсэг нь 5-10 см бор шороо байдаг. 10-хан см үржил шимт хөрс бий болоход 500 жил шаарддаг. Хөрс тийм үнэ цэнэтэй” хэмээн “Ургац хүдэр” ХХК-ийн захирал Л.Цандэлэг ярьсан билээ.
Нэг намрын ургац авна гэдэг тариаланчдын хувьд хоёр жилийн хөдөлмөрийн үр шим байдаг ажээ. Нэг жил хөрсөө бэлдэнэ, уринш хийнэ, хойтон жил тариагаа тарина. Энэ жилийн тухайд хавар нэлээд хуурайшилттай байсан. Зургаадугаар сараас орсон бороо тариаг сайхан өөд нь татжээ. Харин наймдугаар сарын бороо ихэдсэнийг бид бүгд мэдэж байгаа. Технологийн хөгжлийн оргил цаг үед амьдарч байгаа бидэнд орох гэж байгаа цасыг сарниулах, хэдэн тонн ус явж байгааг радараар хараад буудаад буулгах боломж бий. Нарийн технологийн асуудал биш ээ, үүл, цас бууддаг сум нь хоёр өөр байдаг. Чадах л ёстой доо гэх түүний ярианаас санаа авмаар.
Сүүлийн жилүүдэд тариа тарьдаг хүн багасч байна. Тосны ургамал арай үнэтэй учир тийшээ шуурах болжээ. Тариа бол гурил, манай стратегийн чухал хүнсний бүтээгдэхүүн. Тариаланчдын хөдөлмөр үнэгүйдвэл Монгол Улсад хүнсний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал алдагдах эрсдэл ч бий.
Хаврын хахир, зуны халуун, өвлийн хүйтнийг үл ажран гадаа гандаж, хөдөө хөхөрсөн тариаланчдын уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх цаг холгүй байна. Гэвч цаг агаарын араншинг удирдах аргагүй тул тариаланчдын сэтгэл амрах яагаа ч үгүй. Бурхан хөдөлмөрийг үргэлж үнэлдэг болохоор байгаль цаг уурын эрхшээлд хөдөө хөхөрч, гадаа гандсан тариаланчдыг гомдоохгүй дээ хэмээн найдан хөдөлмөр буцалсан тариан талбайг орхилоо.
Гэрэл зургийг Э.Батзавъяа