Испанийн Хатан хаан Летиция болон түүний хадам ээж Хатан хаан София нарын хоорондын үл ойлголцол камерын дуранд өртжээ.
Испанийн эзэмшлийн Маллорка арал дээрх Улаан өндөгний баярын цуглаанд хааны гэр бүлийнхэн оролцож байсан ба хатан эх София ач охидтойгоо зургаа авахуулах гэхэд бэр хатан Летиция тэднийг зурагчдаас хааж, Софиягийн гарыг охиныхоо мөрнөөс авч байгаа нь бичлэгт үлджээ.
Испанийн хаан Фелипэг /Летициягийн нөхөр/ дундуур нь орохоос өмнө хатан Летиция болон София нар нэг зүйлийн тухай ширүүн маргалдаж байгааг бичлэг дээрээс харж болох юм.
Энэ бүх хугацаанд Испанийн хаан Фелипэгийн аав, 80 настай Хуан Карлос тэдний хажууханд зогсон, үйл явдлыг ажиглаж байсан аж.
Бичлэг олон нийтэд тарсны дараа Испанийн Vanity Fair сэтгүүлийн сэтгүүлч Мартин Бианчи Тассо твиттер хуудаснаа, “Испанийн ард түмэн болсон үйл явдалд эгдүүцэж байна. Хатан эх Софияд ингэж хандах ёсгүй.” хэмээн бичсэн байна.
Испанийн хаан Фелипэгийн үеэл, угсаа залгамжлах хунтайж Павлосын гэргий Грекийн Мари Шанталь мэдээний хөтлөгч асан, 45 настай хатан Летициягийн үйлдэлд эгдүүцсэн талаараа, “Эмээ нарт хэн ч ингэж хандах ёсгүй. Үнэн нүүр царайгаа харууллаа даа.” хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичжээ.
Тэрээр удалгүй гэр бүлийн зургаа, “Жаргалтай өвөө эмээ! Гэр бүл хамгийн чухал.” гэсэн гарчигтайгаар нийтэлсэн байна.
Хатан Летиция болсон үйл явдлын дараа “сэтгэл нь зовсон, аргаа барсан” байдалтай байсан тухай түүний найз Испанийн нэгэн сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
El Pais сонинд бичсэнээр хатан Летиция болон хатан эх София нарын харилцаа хоёр гүнжийг төрснөөс хойш муудсан аж. Түүнчлэн хаан Фелипэ гэр бүлийн нэгдмэл байдлаа хадгалж үлдэх гэж хичээж байгаа гэнэ.
Хаан ширээг удирдаж байх үедээ хатан эх София тэр үед хунтайж байсан Фелипэгийн сүйт бүсгүй Летиция Ортизийг хааны гэр бүлдээ оруулсан аж.
Гэсэн хэдий ч сүүлийн үед хатан эх Софиягийн ач охидтойгоо уулзах хугацаа улам богиноссон байна.
Харин хатан Летициягийн ээж Палома Роказолано хааны Зарзуэла ордонд илүү олон цагийг өнгөрөөдөг болсон гэнэ.
Эх сурвалж: BBC