АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагын (USAID)-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих Reach Төслийн албан ёсны хаалтын үйл ажиллагаа боллоо. Энэхүү төслийн зорилго нь хоёр жилийн хугацаанд таван салбар нэгжээрээ дамжуулан жижиг, дунд бизнесүүдийг санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.
REACH Төслийн хаалтын үйл ажиллагаанд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сан, Зээлийн Батлан Даалтын Сан, Монгол Банк зэрэг төрийн болон олон улсын хөгжлийн байгууллагууд, арилжааны банкнууд болон төслийн харилцагч жижиг, дунд бизнесүүдийн төлөөллүүд оролцож, тус төслийн нийгэм болон эдийн засагт гаргасан амжилт, үр дүнгийн талаар хамтдаа дүгнэлт хийлээ.
Хөгжлийн Шийдэл ТББ-ын Гүйцэтгэх Захирал Э.Бат-Орших уг арга хэмжээнд хэлсэн үгэндээ, “Бидний хувьд АНУ-ын ОУХА-ийн зүгээс өнгөрсөн хоёр жил REACH Төслөөр дамжуулан Монгол улсын жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмэрт талархаж байна. Уг төсөл нь олон зуун жижиг, дунд бизнесүүдэд ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулахад шаардлагатай санхүүжилтийг олж авахад тусалсан. Түүнчлэн арилжааны банкнууд жижиг, дунд бизнесүүдэд зориулсан зээлийн бүтээгдэхүүний нөхцөл шаардлагуудыг хөнгөвчлөх тал дээр илүүл их анхаарч эхэлсэн.” гэж онцоллоо.
REACH Төсөл нь хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд Зээлийн Батлан Даалтын Сан, Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сан болон арилжааны банкнуудтай бий болгосон стратегийн түншлэлийн хүрээнд өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүллээ. Төслийн хүрээнд олон зуун жижиг, дунд бизнесүүдэд бизнес төлөвлөгөө, зээлийн боловсрол болон бүртгэл хөтлөлтийн чиглэлээр сургалтуудыг зохион байгуулсан. Төсөл эхэлснээс хойш 7600 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг сургалтууддаа хамруулж, 747 гаруй жижиг, дунд бизнесүүдэд нийт 68 тэрбум төгрөгийн зээлийн зуучлалын үр дүнд 2,9 тэрбум төгрөгийн борлуулалын орлого болон 611 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон байна.
Тус хаалтын үйл ажиллагааны төгсгөлд REACH Төсөлтэй хамтран ажилласан арилжааны банкнууд болон харилцагч жижиг, дунд бизнесүүд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг болон Хөгжлийн Шийдэл ТББ-д талархал илэрхийллээ. АНУ-ын ОУХА-ийн REACH Төсөл нь Монгол улсад жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар хувийн хэвшлийн хөгжил болон эдийн засгийн өсөлтийг дэмжихэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэв. Уг төсөл нь цаашид жижиг, дунд бизнесийн зээлийн болон зээлийн батлан даалтын тогтолцоог хүртээмжтэй болгоход эерэг нөлөөлөл үзүүлсэн юм.