Крымийн хойгийг нэгтгэсний 4 жилийн ойн өдөр тохиосон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 2012 оныхтой харьцуулахад өндөр байсан талаар барууны хэвлэлүүд онцолж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 8 нэр дэвшигч өрсөлдсөнөөс В. Путин одоогийн байдлаар 76.41 хувьтай хол тасархай тэргүүлж байна.
Гадаад бодлого чухал үүрэг гүйцэтгэсэн
Барууны хэвлэл мэдээллийн агентлагууд сонгуулийн үр дүнгээс гадна сонгуулийн ирц ямар байх бол гэдгийг анхааралтай ажиглаж байлаа. Вашингтон Пост сонин, “Сонгуулийн ирц ямар байх бол гэдэг нь хамгийн том асуулт байлаа. Путиныг ард иргэдийн дийлэнх нь дэмжиж байгаа гэдгийг олон нийтийн санал асуулгаар тодорхойлсон. Гэвч улс орны тодорхой бус нөхцөл байдал мөн сөрөг хүчний нэр дэвшигчид иргэдийг гэртээ үлдэж, саналаа өгөхгүй гэж шийдэхэд хүргэнэ гэж эмээж байсан.” хэмээн бичжээ. Мөн тус сонинд, “ В.Путины Ерөнхийлөгчийн ээлжит бүрэн эрхийн хугацааг хууль ёсны, баттай болгох үүднээс сонгуулийн ирц өндөр байгаасай гэж Кремлийн зүгээс найдаж байгаа талаар шинжээчид өмнө нь ярьж байсан.” талаар дурьдсан байна.
11 цагийн бүсийг хамардаг, маш том газар нутагтай улсын хувьд сонгуулийн ирц 2012 оны сонгуультай харьцуулахад өндөр байсан талаар Францын Parisien сонин онцолсон байна.
Уолл Стрийт Журналд, “Путины гадаад бодлого мөн түүний Оросын батлан хамгаалах салбарыг сэргээх гэсэн хичээл зүтгэл нь дэлхийн тавцанд ОХУ-ын байр суурийг бэхжүүлэх оролдлого байв. Энэ нь ч түүний Оросын ард иргэдийн дунд нэр хүндээ өсгөх кампанит ажил байсан.” хэмээн бичжээ.
Ирэх 6 жилд юу хийх вэ
Испанийн Вангвардиа сонин ирэх 6 жилд Путины өмнө шийдэх олон асуудлууд байгааг онцолжээ. Үүнд ядууралтай тэмцэх, хямралын дараах эдийн засгаа сэргээх гэсэн дотоодын асуудлуудаас гадна барууны орнуудтай гадаад харилцаагаа сайжруулах даалгаврууд багтаж байгаа аж.
Нью Йорк Таймс тус сонгуульд В.Путины цорын ганц том өрсөлдөгч Алексей Навальный өрсөлдөөгүй болохыг онцолсон байна
Вангвардиа сонинд бичсэнээр 2024 он Путины төрийн эрхэнд байх сүүлчийн хугацаа байх өндөр магадлалтай учраас Путин өөрийн залгамжлагчаа тодруулах нь чухал гэнэ. Сөрөг хүчний улс төрчид төрийн эрхийг нэг хүн олон жилийн турш барьж байгаа талаар байнга шүүмжилдэг. Яг энэ шалтгаанаар Путин болон түүний ойрын хүрээлэлд түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан тохиолдолд одоо байгаа улс төрийн нэгдсэн тогтолцоог барьж чадах нэгнийг олоход маш хүндрэлтэй байх болно хэмээн онцолсон байна.
Германы Suddeutsche Zeitung сонин Оросын Ерөнхийлөгчийн сонгууль ОХУ болон барууны улс орнуудын харилцаа илт муудсан үед болж буйг онцолжээ. Тодруулбал тагнуулын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охиныг хордуулсан хэрэг, үүнтэй холбоотойгоор Их Британи улс Оросын 23 дипломатыг эх орон руу нь буцаасан талаар дурдсан байна. Москва, Лондон хоёрын харилцаа Их Британийн хэвлэл мэдээллийн уур амьсгалд ч нөлөөлсөн ажиглагдаж байна. Франц, Америкийн хэвлэл мэдээллийнхэнтэй харьцуулахад Их Британийн хэвлэлүүд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн мэдээг нийтлэхээ урьтал болгохгүй байгаа аж.
CNN суваг Оросын Ерөнхийлөгчийн сонгуулийн мэдээ мэдээллийг тогтмол шинэчилж, тус сонгуулийн талаарх судлаачдын санал бодлыг нийтэлжээ. Тус сувгийн шинжээч Саманта Виноград Путин Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноор ОХУ болон Барууны орнуудын дайсагнал улам дордоно хэмээн ярьсан байна.
Германы Шпигель сэтгүүлийн зүгээс Путин хэдэн хувийн саналтай ялалт байгуулах нь сонирхол татаж буй талаараа бичжээ. Мөн тус сэтгүүлд, “Орос улсын сайн сайхан ирээдүйг цогцлоох бодлогын талаар жинхэнэ мэтгэлцээн болж өнгөрсөнгүй.” хэмээн В. Путин телевизийн мэтгэлцээнд оролцоогүй, В. Жириновский Ксения Собчакийг доромжилж, М. Сурайкин Павел Грудинины эрүүг хугална хэмээн заналхийлсэн талаар онцлон бичсэн байна.
Францын Parisien Павел Грудининыг энэ удаагийн сонгуулийн онцгой нэр дэвшигч хэмээн нэрлэжээ. П.Грудинин Коммунист намаас нэр дэвшсэн ч тус намын гишүүн биш аж.
Нью Йорк Таймс тус сонгуульд В.Путины цорын ганц том өрсөлдөгч Алексей Навальный өрсөлдөөгүй болохыг онцолсон байна. “Ихэнх сонгогчид Путинээс өөр нэр дэвшигчид саналаа өгөх нь Долоон одойгийн нэгийг Цасан гуагийн дүрд тоглооч гэж гуйхтай адил хэмээн үзсэн.” хэмээн тус сонин онцлон дурджээ.