Хойд, Өмнөд Солонгосын удирдагчид энэ жилийн эцсээр Солонгосын дайныг дуусгах энхийн гэрээнд гарын үсэг зурахаар боллоо.
1953 онд Хоёр Солонгос гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан ч энхийн гэрээ байгуулах тохиролцоонд хүрээгүй учраас зарчмын хувьд өнөөдрийг хүртэл 65 жилийн хугацаанд хоёр орны хоорондын дайн дуусаагүй байсан юм.
Өнөөдөр хоёр орны төрийн тэргүүн бүтэн өдөржин уулзаж, энхийн гэрээнд гарын үсэг зурах хэлэлцээ хийжээ.
60 гаруй жил тусгаарлагдсан хоёр улсын төрийн тэргүүнүүд өнөөдөр цэрэггүй бүсэд уулзахдаа "Солонгосын хойгт энх тайван, хөгжил цэцэглэлт, эв нэгдэл тогтоох Панмунжоны тунхаг бичигт" гарын үсэг зурцгаажээ.
Тэд дэлхий дахинд хамгийн удаан үргэлжилсэн зөрчилдөөнд цэг тавих боломжтой болсон талаар өнөөдөр хэлэлцсэнээ зарласан байна.
1950 онд Хойд Солонгосын ардын арми өмнөд рүү халдсанаар дайн эхэлжээ. Зэвсэгт мөргөлдөөн гурван жилийн дараа буюу 1953 онд дууссан ч өнөөдрийг хүртэл албан ёсны энхийн гэрээнд гарын үсэг зураагүй бөгөөд хоёр улс дайны байдалтай үлдсэн байна.
Хоёр төрийн тэргүүний мэдэгдэлд "Солонгосын хойгт дахин дайн дэгдэхгүй. Энх тайвны шинэ эрин үе эхэллээ" хэмээжээ.
Түүнчлэн Тунхаг бичигт Ерөнхийлөгч Мүүн Жэн Ин энэ жилдээ багтаан Пхеньянд айлчлахаар болжээ.
"Өмнөд ба Хойд Солонгос төрөл бүрийн салбарт өндөр түвшний хэлэлцээр хийж, хэлэлцсэн асуудлыг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах болно" хэмээсэн байна.
Мөн "Өмнөд ба Хойд Солонгос хамтран ажиллаж, Солонгосын хойг дахь түгшүүрт байдлыг зөөллөж, дайны аюулыг бодитойгоор үгүй хийнэ" гэжээ.
"Өмнөд ба Хойд Солонгос хуурай газар, агаар, тэнгис далайд бусад орны эсрэг бүхий л дайсагналаа зогсооно", "Солонгосын хойгт энхийн дэглэм тогтооход Өмнөд Хойд Солонгос идэвхтэй хамтран ажиллана" гэсэн байна.
Тэд тунхаг бичигт гарын үсэг зурсны дараа Ким Мүүн Жэ Инийг Хойд Солонгос руу орохыг урьжээ.
Эх сурвалж: CNN