GoGo.mn сайтын шинэ жилийн дугаарт Sweetymotion хамтлаг оролцлоо. Сүүлийн таван жилийн хугацаанд тайзнаа гараагүй байсан тэд энэ сард шинэхэн уран бүтээлээ туурвисан билээ. Тэдний хамгийн нандин дурсамж, шинэ уран бүтээлийн талаар ярилцлаа.
-Та бүхэнд удахгүй болох шинэ жилийн мэнд хүргэе. Хамгийн дурсамжтай шинэ жилийн баяр хэзээ болж байв?
Ц.Сарнай: 2005 онд Америкт байхад хамгийн дурсамжтай шинэ жил болж байжээ. Бид гурав дуулж эхэлсэн цагаасаа шинэ жилээр тайзан дээр өнгөрөөх эсвэл гэр лүүгээ яарч сандарсан л байдалтай байдаг. Тэр жил эртхэн тоглолтоо дуусгачхаад шинэ оны баяртаа онцгойлон анхаарч, өөрсдөдөө цаг гаргаж баярласан юм. Тухайн үеийнхээ дурсамжийг бичлэг болгон хадгалаад одоо үзэхээр сайхан санагддаг. Хамгийн гол нь бүгдээрээ хөгжилтэй, баяр хөөр дүүрэн шинэ жилийн баяр өнгөрч байлаа.
Г.Сүндэрээ: Миний хувьд өөр дурсамж санаанд орч байна /инээв/. Хэдэн он гэдгийг нь санахгүй байна. Америкт байхад шинэ жилийн баяраар гэртээ ганцаараа үлдэж байлаа. Ц.Сарнай, Б.Чинбат тоглолтод оролцох болоод Боогий өөр газар байж таараад би ганцаархнаа үлдсэн. Тэр өдөр цас ороод Чинбаа, Сарнай хоёр руу байн байн утсаар залгаад "ирж байна уу" гэж асуугаад л он гарсан даа.
Э.Ганболор: Өнгөрсөн жилийн шинэ жилийн баяр онцгой санагдаж байсан. Гэр бүлээрээ он гарахыг хүлээгээд зурагтаар “Masket singer” нэвтрүүлэг үзээд сууж байлаа. Тэгсэн нэг шиш шиг өмсгөлтэй хүн дуулаад дээшээ өнгө авахад нь л Сүндэрээ гэж таньчихсан. Догдлоод би таньчихлаа гээд хэлсэн манай гэр бүлийнхэн “хэн байна, хэн байна” гэж асуусан. Хэлж болохгүй болохоор аан нэг таньдаг хүн байна аа л гэсэн юм.
Г.Сүндэрээ: Тэр нэвтрүүлэг нууцын өндөр зэрэглэлтэй байсан. Би гэр бүлийнхэндээ ч хэлээгүй. Зурагтаар нэвтрүүлгээ үзээд сууж байхад манай охин хүүе ээ энэ шош та юм уу гэж билээ/ инээв/.
-Энэ жил шинэ уран бүтээл гаргав уу?
Э.Ганболор: Энэ оны төгсгөлд манай хамтлаг “Шинэ жилийн дуу”-г жазз найруулгаар шинэчилж туурвилаа. Уг дууны үгийг Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичиж, хөгжмийн зохиолч Б.Чинбат аяыг нь зохиосон. Хэдий шинэ жилийн дуу маань 2001 онд гарсан ч гэлээ, бид бүхэн аз жаргалтайгаар, сэтгэлээ шингээж бүтээсэн.
Ирэх онд бидний зорилго бол өөрсдийн аз жаргалаа олж авдаг, мэдэрдэг бүтээлээ хийх хүсэл эрмэлзэл маш их байна. Тэгэхээр эхнээсээ шинэ дуунууд гарах нь ээ.
-Та гурвын хэн нь шинэ жилийн баярт хамгийн их ач холбогдол өгдөг вэ?
Э.Ганболор: Манай Сарнай маань бүх баярт их ач холбогдол өгдөг. Маш гоё баярын ширээ засчихсан, халуун дулаан орчныг бүрдүүлж чаддаг. Өнгөрсөн жилээс эхлэн найзуудыгаа баярлуулах буухиа явсаар саяхан дуусах жишээтэй. Сүндэрээ маань хамгийн хөгжилтэй санагддаг.
-Үнэнч сонсогчдодоо хандаж үг хэлээч?
Ц.Сарнай: Энэ жилээс манай хамтлаг уран бүтээлийн ажил руугаа ороод сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг мэдэрнэ гэдэг маш аз жаргалтай санагдаж байгаа. Ирэх ондоо шинэ уран бүтээлээрээ та бүхэнтэйгээ уулзана аа. Маш их баярлалаа.
Э.Ганболор: Миний хувьд хүүхэдтэй болоод 4,5 жил уран бүтээлийн ажлаа завсарлачихсан байсан. Шинэ жилийн дуугаа шинэчилж дуулах үед маш гоё мэдрэмж авсан. Хүмүүсийн хэлж байгаа эерэг сэтгэгдлийг уншаад сайхан санагдсан. Биднийг одоо хүртэл сонсдог сонсогчтой юм байна гэж бодсон. Энэ уран бүтээлч хүний авдаг хамгийн гоё мэдрэмж л дээ. Дууны маань хандалт их байхыг харах сайхан байлаа. Үнэнч сонсогчдодоо маш их баярлаа. Хайртай шүү.
Г.Сүндэрээ: Гэхдээ мөн шүүмжлүүлж байна гэдэг бид анхаарлын төвд байна гэж ойлгож байна /инээв/. Энэ олон жил хамт байсан үзэгч, сонсогчдодоо баярлалаа. Бид багаасаа л хөгширтлөө тайзан дээр хамт байна гэсэн мөрөөдөлтэй байсан. Энэ нь маш их хөдөлмөр, цаг зав, золиос шаарддаг ч гэлээ аз жаргалыг мэдрүүлдэг.