Эцэг, эхчүүд өөрийн болон өрөөлийн хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд “Сургуулийн цагдаа” хийх үүрэгтэй. Ингэхдээ ихдээ л хагас өдөр зам гарах хүүхдүүдэд тусалж, автомашины жолооч нарт шаардлага тавьж ажилладаг. Харин Баянаа өглөө бүр хүүхдүүдийг эцэг, эхийнх нь гараас тосон авч, сургуулийн үүдэнд хүргэдэг ээлжгүй School Police.
Түүнийг У.Баянмөнх гэдэг. Сүүлийн 14 жилийн турш нэгэн дунд сургуулийн харуулаар ажиллаж байна. Үүний зэрэгцээ тэрбээр сүүлийн 4 жил school police-ын ажлыг давхар гүйцэтгэж буй.
Өглөөний 07:00 цаг. Баянаа өнөөдөр ч мөн сурагчдыг тосон, өнөө л янзаараа инээж угтаж байна. Яарсан, сандарсан эцэг эхчүүд сургуулийн үүднээс “Баянаа” хэмээн дотночлон дуудах аж. Түүнийг сургуулийн удирдлага, багш, сурагчид, эцэг эхчүүд гээд бүгд таньдаг бололтой “Сайн уу, Өглөөний мэнд, Сайхан амарсан уу” гэхчлэн толгой дохин мэндэлж харагдана.
У.Баянмөнх “Өглөө сурагчдаа тосож угтаад хүлээж авахаар эцэг, эхчүүд маш их баярладаг. Тэдний баярласан, талархсан үгс надад их урам болдог юм. Зарим хүнийг ажиглаад байхад өдрийг аргацаасан, залхуурсан байдалтай харагддаг. Миний хувьд ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, ажлаа дурлаж хийх юм сан л гэж боддог.
Ер нь хүн бүр ажилдаа хариуцлагатай, сэтгэл, зүрхээ зориулж хийдэг байгаасай гэж би хүсдэг. Энэ бодол, хүсэл маань эцэг, эхчүүд болоод сургуулийн ажилчдад эерэг, таатай, тухтай мэдрэмж төрүүлдэг юм болов уу даа” гэж ярилаа.
Түүний ярилцлагын дэлгэрэнгүйг доорх бичлэгээс хүлээн авна уу.