gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хамгийн дотно хүнтэйгээ л “Шөнө дунд” бүжих ёстой

Б.Азбаяр
Соёл урлаг
2023-06-07
154
Twitter logo

ШӨНИЙН АМЬДРАЛ

Бидний нүд харанхуйд юуг ч харахгүй. Гэхдээ гадаах ертөнцийн баримжааг алдахад өөрийн бодь ертөнцийг тольдох үл үзэгдэгч нүдээ нээдэг. Тэр ертөнцдөө болчимгүй бузар, аймхай хулчгар, хайрлагдаагүй орхигдсон гэх бусдаас нуусан эмзэг мэдрэмжүүдээ хадгалж, хааяахан шагайж мэндэлдэг.

Түүндээ хорсож, харуусах ч үе бий, суралцаж, ухаарах ч үе бий. Гол нь түүнийгээ хэнд ч илчлэхгүй учир хувийн эдлэн газар гэлтэй. Тиймээс л хүмүүс харанхуйд бүжиж, харанхуйд элийрч, харанхуйд бүгж эцэстээ хүн төрөлхтөн харанхуй үдэш үрждэг. Тиймээс чи бид хоёр ав адилхан харанхуйн үр сад.

Нэгэнт л бид харанхуйд харах, амьдрах чадвартай, бүр хүйн холбоотой тул харанхуйд үйлдсэн зүйлс өөриймсөг санагддаг байх. Харанхуйд бид жинхэнэ өөрийнхөөрөө байдаг. Тийм болохоор харанхуйн тухай туульс бидний үнэн түүх юм.

Ашгүй гэж одоо л нэг харанхуйн тухай онцолсон уран бүтээлүүд ар араасаа цуврах бололтой. Яг л дотоод хүнтэйгээ ярилцах боломж олгож буй мэт “Шөнө дундын бүжиг” кабаре төрлийн жүжгүүд энэ зуны турш тоглоно гэхийг сонсоод өөрийн эрхгүй хоржоонтой инээд цухалзав.

2021 онд Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр “Орфей” театр үзэгчдэд хөшгөө нээсэн. Удаах уран бүтээлээрээ АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” жүжгийг хүргэсэн. Эл бүтээлүүд саркастик мелодрам болон постдрамын жүжиг тул хамбан улаан суудалд тухлаад, хэвшсэн дараалалтай жүжгээс тэс ондоо тул тэд бахдалтайгаар, үзэгчдийн алга ташилтыг хүртсэн.

Тэгвэл тус хамт олон энэ сараас “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Ихэнх театр, чуулга, урлагийн байгууллагууд зуны улиралд уран бүтээлээ завсарладаг бол “Орфей” театрынхан харанхуй хотод хэрхэн ажилладгаа харуулахаар бэлтгэлээ базааж байна.

ШӨНӨ ДУНДЫН ТЕАТР, ТАЙЗ

“Зуны шөнийн театр”-ыг Шубирагийн уян налархай, тачаангуй бүжгээр нээлээ. Тэрээр "вип" суудалд залрагсдаас хоёрхон алхмын зайд бүжих бөгөөд дүрийн сэтгэлийн аясыг нүдний хөдөлгөөнөөр л илэрхийлж чадахуйц. Мөн нүцгэн шахуу жүжигчид тэдний өврөөр алхаж илээд авахаар ойрхноос ажлаа гүйцэтгэж байх юм.

Энд дурдсанчлан тайз бусад театраас өөр. Цагт арван километрийн хурдаар 360 градус эргэлдэж, аадар бороо асгаруулж, аянга шиг хурц гэрлийн тусгалтай, монголын аль ч театрт залраагүй тэг дөрвөлжин тайзыг засжээ. Бүтэн эргэдэг тул 3D уран бүтээл үзчихэж байгаа юм.

Үзүүштэй тайзаас гадна, шинэлэг орчныг бүрдүүлжээ. Үзэгчдийг үүднээс угтан авч эрвээхэй хэлбэртэй нүдний халхавч тараасан нь тэднийг цэнгүүнд хүрэлцэн ирэгсэд болгон хувиргалаа. Өнгө алагласан торон чимэглэлүүд таазнаас унжин намирах бөгөөд тэгтэл чимсэн театрын үүдийг тэндээс л харлаа. Тэр чигтээ сайхан үдшийн дурсамжийг мөнхлөх зургийн талбай ч гэмээр. Суудлаа эзлэхээр зэхэж, хөшгийг нээхэд хийл хөгжмийн бичил оркестр хөгжимдөж, улаан дарсаар дайлж угтлаа.

Эгнээ суудалд байр эзлэхээр хүний нүүрний өмнүүр, хөл дээр нь гишгэн чихэлдэх шаардлагагүй аж.

Том заалны голдох бичил тайзыг хүрээлүүлж зуу орчим тооны ширээ засаж суудал тойруулжээ. Торгомсог улаан даавуугаар ширээг бүтээж, ширээний голд анхилам үнэрт лаа асаасан байлаа. Ширээ хоорондоо зайтай, хамт ирсэн хүнтэйгээ халуун яриа өрнүүлэнгээ жүжгийг таалах боломжтой. Хамгийн сонирхолтой нь театрт хоол идэхийг хориглодог бол тэнд халуун хоолоор үйлчлэх зөөгчид үзэгчдийг халамжилж байлаа.

Яагаад хоол гараад байна вэ гэвэл энэ театр “Улаанбаатар зочид буудал”-ын их танхимд байрлаж буй юм. Насанд хүрэгчдэд зориулсан жүжгийг тансаг зэрэглэлийн зочид буудалд үзвэл ямар вэ? Магадгүй ийм асуулт уран бүтээлчид нь төрсөн ч юм билүү бүү мэд. Нөгөө талаас жүжгийн зохиолч “Шөнө дундын бүжиг” зохиолыг энэ зочид буудалд туурвисантай холбоотой гэх юм билээ.

ШӨНӨ ДУНДЫН БҮЖИГ    

Шөнийн клубийн гэрэлт цох, бүжгийн хөдөлгөөнөөрөө илбэдэгч, үзэсгэлэнт Шубира дагуул бүжигчдийн хамтаар бүжин цэнгэж эхэллээ. Бүжигчдийн корсетны талстууд хурц гэрлийг цацруулан нүд гялбасан орчин бүрдлээ. Яг л 2013 онд “Баз Лурман”-ны найруулгаар үзэгчдийн хүртээл болсон “Агуу Гэтсби” киноны үндсэн уур амьсгал болох тансаг харшийн цэнгүүн аятай.

Үүнээс хойш хайр татам, гуниг төрүүлэм, хорсон зэвүүцэм жүжгийн үзэгдлүүд цуварч, анхаарал үл сарнина. Уусан дарснаас болсон уу бүү мэд, дүрүүдийн сэтгэлийн уналт, сэргэлтийг хамт мэдэрч бас ухаарч хамт байлаа. Зөвхөн харанхуйд өрнөх үзэгдлүүд бөгөөд дотоод ертөнцөө нээж харж ч мэднэ. Цус нөжтэйгөө холилдон хэвтэх гоо үзэсгэлэнт эмэгтэй ямар үйлийн үрд нэрвэгдсэнийг мэдэж авна. Итгэж амьдарсан эр нөхрийнхөө хайрыг хүртэж амжаагүй, өрөвдөлт эмэгтэйн шаналлыг ч харна.

Мэдээж жүжгийн тухайд бүх зүйл нууц байх хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор энэ хүргээд бичвэрээ өндөрлөе.

Хамгийн дотно хүнтэйгээ л үзэх жүжиг бол яах аргагүй “Шөнө дундын бүжиг”.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан