gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Тесла” газрын ховор элементийг хиймлээр гаргахаар туршиж эхэлсэн тул бид яаравчлах хэрэгтэй

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2024-11-12
14
Twitter logo

Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын 6-7-нд нэр бүхий иргэд, ТББ-уудын зохион байгуулсан зөрчилдөөн, үймээн гарсан. Иймд Mongolian national rare earth corporation хуулийн байгууллагад хандахаа мэдэгдээд байна.

Үүнтэй холбогдуулан 2012.02.10-ны өдөр нийтэлсэн, газрын ховор элементийн түүхийг өгүүлсэн, танин мэдэхүйн нийтлэлийг та бүхэнд дахин хүргэж байна.       

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн айлчлалаар хоёр улс ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.

Санамж бичгийг байгуулснаар газрын ховор металлын нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, хамтарсан судалгаа явуулах, хүний нөөцийн харилцан солилцоо, худалдаа, хөрөнгө оруулалт хийх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Судалгааны төв байгуулахаар тохиролцсон юм. Судалгааны төвийг “Эрдэнэс Монгол”-ын харьяанд байгуулна.

Мөн ХБНГУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтран ажиллах санал яригдсан. 2012-2016 оны Засгийн газрын үед Япончуудтай хамтрах тухай яригдсан ч ажил хэрэг болоогүй. Харин одоо газрын ховор элемент дахин моодонд оров. Иймд ШУТИС, Геологи, уул уурхайн сургууль, доктор(Ph.D), Гавьяат багш С.Жаргалантай манай улсын газрын ховор элементийн нөөц, олборлох боломжийн талаар ярилцав.

Газрын ховор элементийн үнэ дэлхийн зах зээлд өндөр байгаа таатай үеийг бид ашиглах ёстой.

-Өндөр технологийн түүхий эд болдог газрын ховор элементийг манай улс хэзээнээс баяжуулдаг болох вэ?
-Газрын ховор элементийн эрэл хайгуулыг хувийн хэвшил хөрөнгө гарган хийж байна. Үүний үр дүнд илрүүлсэн ордыг баяжуулах шаардлагатай. Баяжуулахад өндөр үнэтэй, нарийн технологи шаарддаг. Мөн бид хүдрээ Финланд, Австрали, ХБНГУ, БНХАУ  гэх мэт улсууд руу илгээн шинжлүүлдэг. Учир нь манай лабораторид шшарадлагатай тоног төхөөрөмжүүд нь байхгүй.

Хүдрээ баяжуулсны дараа боловруулж, ислүүд гаргаж авах нь дараагийн үе шат. 2030-2035 онд бид энэ үе шатанд ирэх болов уу.

-Одоогоор манай улсад илэрсэн ордуудын хэв шинж ямар вэ?
-Хөнгөн элементээр баяжсан ордууд, хүнд элементээр баяжсан ордууд хэмээн ерөнхийд нь хоёр хуваадаг. Приус машинд хэрэглэдэг тогтвортой, байнгын соронзонгуудыг хүнд элементээр баяжсан, газрын ховор элементийн ордоос гаргана. Манай улсад хүнд элементийн хэд хэдэн судалгаа бий. Өвөр Монголын Баян-Овоо орд хөнгөн элементийнх. Иймд урд хөршийнхөн Мъянмарын хууль бус олборлогчдоос буюу нинжа нараас хүнд элементүүдээ худалдаж авч байна. Хятад-Мъянмарын хил дагуу газрын ховор элементийн ордууд бий.   

Манай баруун аймгуудад хүнд элемент их бий.

-Олборлолт эхлүүлэрэд хамгийн их ойртсон нь “Халзан Бүргэдэй” орд юм байна. Энэ ордыг хэн эзэмшдэг вэ?
-“Монголиан рэ өрт корпорэйшн” нэг хэсгийг, нөгөө хэсгийг Моннис компани эзэмшдэг. Моннис 300 мянган тонн, “Монголиан ре өрт корпорэйшн” 1.2 сая тонны нөөц тус тус эзэмшдэг. Аль аль нь үндэсний компани. Энэ ордод нэмэлт хайгуул хийх шаардлагатай. 200-300 метрийн гүнд нөөц бийг тогтоосон. Энэ ордод бүтэн хайгуул хийгээгүй юм. Урьдчилсан хайгуул дууссан тул одоо нарийвчилсан хайгуул хийж, ордын хэдэн хувь баттай, хэдэн хувь нь бодитой болон боломжтой нөөц гэдгийг тогтоох шаардлагатай.       

Мөн байгаль орчны, технологийн асуудлыг нэг бүрчлэн шийднэ. Нутгийн иргэд энэ төслийг эсэргүүцэн, бослого гаргасан. Үүний улмаас хайгуул гурван жил зогслоо.

-Энэ орд  хаана байрладаг вэ?
-Ховд аймгийн Мянгад сумын нутагт, аймгийн төвөөс арван км газарт байдаг. Малчид газар сэндийчлээ хэмээн уул уурхайг эсэргүүцдэг. Нөгөө талаас иргэдийн хөдөлгөөнийхөн санхүүгийн эх үүсвэртэй болохын тулд иргэдийг турхирдаг.

-Газрын ховор элементийг олборлоход хэр том талбайд олборлолт явуулдаг вэ. Тоосжилт гэх мэт сөрөг үр дагавартай юу?
-Газрын хэвлийд хэр хэмжээтэй нөөц байгаагаас газраа яаж огтлохоо шийднэ. Бүх уурхай тоосжилт  үүсгэнэ. Иймд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ их чухал. Энэ үнэлгээний дагуу хийх ажлын төлөвлөгөөнд Засгийн газар хяналт тавих ёстой. Манай улсад энэ чиглэлийн стандарт байхгүй тул шинээр батлах шаардлагатай. Төрийн байгууллагууд стандартын дагуу шалгаад, алдаа гаргасан бол торгоод, алдаа гаргаагүй бол дэмжих хэрэгтэй байна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Х.Бадамсүрэн үүлэн чөлөөний нар шиг таатай үеийг ашиглан бид газрын ховор элементээ даруй олборлох хэрэгтэй гэдэг. Та үүнтэй санал  нийлэх үү?
-Тэгэлгүй яах вэ. АНУ-ын Тесла компани газрын ховор элементийг орлуулах туршилт нь амжилттай болж байгааг дэлхий дахинд зарлав. Газрын ховор элементийн үнэ дэлхийн зах зээлд өндөр байгаа таатай үеийг бид ашиглах ёстой.

-Социализмын жилүүдэд улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийн илрүүлсэн ордуудыг одоо хувийн хэвшил эзэмшдэг үү?
-1996 оны Ашигт малтмалын тухай хуулиар хувийн компаниуд эзэмших эрхтэй болсон юм. Хуулийн дагуу л авсан. Одоогоор манай улсын газрын ховор элементийн нийт нөөц 3.1 сая тонн. Энэ тоог гаргаж авахын тулд компаниуд багагүй хөрөнгө зарцуулсан. Манай улсын нийт нөөцийг тогтоохын тулд зарцуулсан нийт хөрөнгийн 80-90 хувийг компаниуд гаргасан юм. Нэг тууш метр өрөмдлөг хийхийн тулд 200 мянган төгрөг зарцуулдаг. “Халзан бүргэдэй” төсөлд арван мянган тууш метр өрөмдөх гэсэн боловч нутгийнхан өрөмдүүлээгүй юм. Хоёр тэрбум төгрөг зарцуулаад, ийм их хэмжээний хөрөнгө оруулах гэтэл зөвшөөрөөгүй.          

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан