Шинээр бонд гаргаад буй “Mongolian Mining Corporation” компанийн зээлжих зэрэглэлийг хэд хэдэн үнэлгээний байгууллага ахиулаад байгааг даган хувьцааны ханш нь өсөөд байна.
Өндөр чанарын коксжих нүүрс экспортолдог “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш Хонгконгийн Хөрөнгийн биржид 11 хувиар өсөж, арилжааны идэвх нь дөрөв дахин нэмэгдлээ.
Сүүлийн байдлаар тус компанийн хувьцааны ханш 4.46 хонгконг доллар болж өссөн нь 2015 оны зургаадугаар сарын 18-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
“Mongolian Mining Corporation” компанийн нийт 6.33 сая нэгж хувьцаа арилжаалагдсан нь 20 өдрийн дундаж түвшин болох 1.77 сая нэгж хувьцаанаас дөрөв дахин өндөр үзүүлэлт болж байна.
Харин илүү урт хугацаанд харвал сүүлийн 52 долоо хоногт “Mongolian Mining Corporation”-ийн хувьцаа 118 хувиар өссөн байна. Харин энэ үед Хонгконгийн “Hang Seng” индекс 1.4 хувиар буурсан байгаа юм.
“Fitch” болон “Moody's” зэрэг үнэлгээний байгууллагууд “Mongolian Mining Corporation”-ийн зээлжих зэрэглэлийг ахиулаад байна. Тус компани хуучин бондоо арилжиж, шинэ бонд зах зээлд гаргасан нь санхүүжилтийн асуудлуудад нь эергээр нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.
"БНХАУ-ын эдийн засаг сулрах нь “Mongolian Mining Corporation”-д шууд сөрөг нөлөө үзүүлнэ гэж бодохгүй байна" гэж “Moody's”-ийн дэд Ерөнхийлөгч, Ахлах шинжээч Шаун Шион мэдэгдлээ.
М.Эрхэс