Энэтхэг улс нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийн зөрүүг "тэг"-лэх зорилтуудаа биелүүлэхэд дэмжлэг болгохын тулд чухал ашигт малтмалын аюулгүй байдлыг хангахаар яаравчилж байна
БНЭУ ногоон эрчим хүчний шилжилтэд шаардагдах түүхий эдийн дотоодын хэрэгцээг найдвартай болгох төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгож ирэх дөрвөн сарын хугацаанд чухал ашигт малтмалын 100 гаруй нөөцийн блокийг дуудлага худалдаагаар зарах үйл явцыг эхлүүлэхээр болжээ.
Блокууд нь никель, лити, кобальт, цагаан алт, газрын ховор элемент зэрэг эрдэс бүтээгдэхүүний зориулалттай болохыг тус улсын Уул уурхайн Төрийн нарийн бичгийн дарга Вивек Бхарадваж мэдээлсэн байна. "Хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж, блокуудыг тодорхойлоод байгаа" хэмээн тэрбээр онцолжээ. Үнийн санал авах тендерийг ирэх 12 дугаар сард зарлах төлөвтэй байгаа бөгөөд түүнээс гурван сарын дараа дуудлага худалдаа эхэлж магадгүйг нэмж дурдсан байна.
БНЭУ цэнэг хураагуур, цахилгаан автомашины үйлдвэрлэлийн зангилаа төв болох, мөн нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийн зөрүүг "тэг"-лэх зорилтуудаа биелүүлэхэд дэмжлэг болгохын тулд чухал ашигт малтмалын аюулгүй байдлыг хангахаар яаравчилж буй. Тус улс одоогоор лити, кобальт, никель зэрэг голлох ашигт малтмалуудыг дотооддоо олборлохгүй байгаа юм.
Олон улсын болон дотоодын олборлогч компаниудыг татаж, оролцоог нь нэмэгдүүлэхийн тулд тус улсын Засгийн газраас хайгуулын ажлын зардлын тал хувийг нь нөхөн олгохоор төлөвлөж буйг Вивек Бхарадваж онцолсон байна. Түүний үзэж байгаагаа уурхайг ашиглалтад оруулахад компаниуд багадаа гурван жил зарцуулахаар байгаа аж.