Булган аймгийн Орхон сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Цэлмэг нүүр номоороо дамжуулан удирдлагуудынхаа талаар мэдээлэл түгээсэн юм. Тэрээр бага насны хүүхэд, эхнэрийн хамт хөдөө ажиллахаар ирсэн ч удирдлагууд нь цалинг нь хэд хэдэн удаа үндэслэлгүйгээр халсан, энэ талаар хэлэхээр дарамталдаг, дуугүй байхыг шаарддаг гэв. Мөн түүнийг шалгаж, гар утасны ярианы бичлэгийг нь цагдаагийн байгууллагын нэрийг ашиглан авсан гэсэн юм.
ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга хурандаа н.Манлайбаатар “О.Цэлмэг өнгөрсөн сарын эхээр 126 дугаарын утсаар гомдол гаргаж, цагдаагийн эрх ашгийг зөрчсөн тул шалгуулах хүсэлтээ өгсөн. Тэрээр энэ талаар тухайн үед ч нүүр номдоо бичсэн. Энэ дагуу бид ажлын хэсэг томилон, Булган аймагт хяналт шалгалтыг биечлэн хийсэн. Шалгалтаар түүний гомдлын зарим нь үндэслэлтэй байсан. Тухайлбал Булган аймгийн Цагдаагийн газрын дарга ажилчдын цалинг үндэслэлгүй хассан тул түүнийг ажлаас чөлөөлсөн. Мөн тухайн цагдаагийн газрын дэд дарга, дэд хурандаа Б.Баттулга болон нягтланд хариуцлага тооцсон. Газрын даргыг ажлаас чөлөөлж, дэд даргын албан тушаалыг бууруулсан. Тухайн үед энэ бүх хариуг алба хаагчид газар дээр нь өгсөн.
О.Цэлмэг энэ сарын 28-нд цахим сүлжээнд энэ асуудлыг дахин бичжээ. Дахин шинэ баримтууд дэлгэсэн тул бид өнөөдөр ажлын хэсэг байгуулсан, шалгана. Тухайн алба хаагч ямар үүрэг гүйцэтгэсэн, үүргээ гүйцэтгэх явцад удирдлагууд зөв мэдээлэл, хяналтаар хангасан, эсэхийг шалгана. Гэмт хэргийн, ёс зүйн, зөрчлийн асуудал уу, дотоод дүрмээ мөрдсөн үү гэдгийг тогтооно. Учир нь шинээр илэрсэн нөхцөл байдал юм.
Цагдаа бол төрийн тусгай алба. Нийтэд мэдээлдэг зүйл байна, мэдээлэхгүй ч зүйл бий. Алба хаагч өөрөө үүргээ гүйцэтгэх явцад олгогдсон эрхээ эдэлсэн үү гэдгийг шалгана. Одоогоор түүний гомдолтой холбоотой эрүүгийн гэмт хэргийн шинж тэмдэг байхгүй байна. Ярианы бичлэгийг авсан тухайд харилцаа холбооны компаниуд хуульд заасан зөвшөөрөлгүйгээр хэний ч ярианы бичлэгийг өгдөггүй. Тэдгээр компани ямар тохиолдолд бичлэг гаргахаа сайн мэддэг.” гэв.
О.Цэлмэг нүүр номдоо дараах мэдээллийг байршуулсан юм:
-Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, удирдлагуудын хууль бусаар алба хаагч нараас нэг өдрийн цалин хурааж, үндэслэлгүй цалин хассан талаарх дараагийн баримт‼️‼️
1. 2023 оны эхний хагас жилийн байдлаар буюу 2023.06.23-ны өдрийн цалин хасах тухай тушаалаар нэр бүхий 42 алба хаагчдын цалинг 10-20 хувь хассан ч хассан тушаалаа 2023 оны 07 сард өглөөний яриан дээр танилцуулсан. Энэ үед нөгөө хэдэн алба хаагч нар нь цалингаа хасуулснаа мэдэж байгаа юм. Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж байгаа бүдүүлэг үйлдэл. Ажил олгогч ажилтанд урьдчилж цахимаар болон бичгээр мэдэгдэх үүрэгтэй, хуулиа уншина уу.
Хассан үндэслэл нь инээдтэй : 1. Санд алдаатай мэдээлэл оруулсан 2. Үндсэн үүрэгт ажлаа хангалтгүй хэрэгжүүлсэн гэх мэт.
Би эхний хагас жилээр бараг цалингаа нэмүүлэх байх, хэдэн хэрэг шийдсэн дээ ухааны юм л бодоод явж байж дээ хөөрхий. Тэгээд үүнийг газрын дарга хурандаа Л.Ганбаатараас асуухаар “Эрүүгийн тасгийн гэмт хэргийн илрүүлэлт муу байна” гэж хэлж байгаа юм.
2.2023.04.15-ны өдөр Булганы цагдаагийн даргаар ажиллаж байсан хурандаа Л.Ганбаатар гэдэг хүн байгууллагын гаднах шат довжоо янзлах нэрийдлээр 140 гаран алба хаагчдын цалинг авах шийдвэр гаргаж, хүн бүрээс нэг өдрийн цалин авсан.
Би гэхэд нэг өдрийн цалин 93,600 төгрөг хураалгасан. Үүнийг тасаг тасаг дотооддоо хураалгасан.
За яах вэ, зарим нэг дотор нь ажиллаж байгаа алба хаагч нараас “юун сүртэй юм, цагдаагийн газраа хандивлаа биз” гэж хэлэх байх өө. Энд сүртэй юм яриагүй энэ асуудал таслан зогсоогдох ёстой гэдгийг үүгээр мэдэгдье‼️