gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Миний санал болгох ном: "Мэлхий"

Х.Көгершин
Миний санал болгох ном
2023-09-18
155
Twitter logo
Х.Көгершин
155
Twitter logo
Миний санал болгох ном
2023-09-18
Миний санал болгох ном: "Мэлхий"

“Миний санал болгох ном” контентийн шинэ дугаарт хуульч Х.Адилмааг онцолж байна.

Нэр: Х.Адилмаа
Эрхэлж буй ажил:  Хуульч
Сошиал хуудсууд: Adiuk Adilmaa

-Хамгийн анх ямар ном уншиж байсан бэ?
-За байз, яг санаанд орж ирдэггүй ээ. Цагаан толгой анх уншсан шүү дээ. Би хөдөө сумын сургуулийн сурагч байсан учир ном тэр бүр олдоод байдаггүй байсан. Сургууль, сумын номын санд карт нээлгэж ном уншдаг байлаа. Намайг V ангид байхад ээж маань сумын номын сангаас хатуу улаан хавтастай шүлгийн ном авчирсан нь Барнангийн Доржпалам гуайн ном байсан санагддаг. Түүнээс хойш яруу найрагт хайртай, шимтэж уншдаг болсон юм уу даа. Б.Доржпалам гуай олон сайхан шүлэгтэй.

Хүүхэд байхдаа Монголын уран зохиолын дээжис, Д.Чейзийн детектив зохиолуудыг их уншсан. За тэгээд юу олдоно түүнийгээ л уншдаг, сонины тасархай байсан ч аваад уншдаг байв. Одоо бол унших зүйлээ шүүлтүүртэй сонгодог, намтарчилсан, бодит явдлаас сэдэвлэсэн зохиолд дуртай.

Амьдралын утга учрыг эрж, дэлхийгээр хэрэн хэсэх юмсан гэж мөрөөддөг, Норвегийн ойд агаар амьсгалж, туйлын туяаг хамгийн ойроос харж, Санта Клаустай морин чарган дээр давхиж, нэвсийсэн их цас унадаг ойн цоорхойн жижигхэн байшинд шинэ оныг угтах юмсан гэсэн гэнэн, дэврүү мөрөөдөл минь одоо ч намайг дагасаар л байдаг. 

-Номын тэмдэглэл хөтөлдөг үү. Хэрэв тийм бол хэрхэн хөтөлдөг вэ?
-Би уншсан номон дээрээ шууд тэмдэглэгээ хийж, тодруулж уншдаг буруу ч гэмээр зуршилтай.  Дараа нь номоо эргүүлж харахад “Энд ийм санаа байсан” гээд санахад амар байдаг. Тийм учраас унших номоо худалдаж авах дуртай, хүнээс түр “зээлж” авсан эсвэл номын сангаас авсан номд тэмдэглэгээ хийж болдоггүй. Ер нь уншсан номынхоо талаар бусадтай ярилцах дуртай. Хүмүүс бүгд ажил, амьдралтай завгүй, надтай ном яриад суух хүн ховор шүү дээ. Тиймээс фэйсбүүкт “НОМЫН НАЙЗУУД” гэж групп нээсэн. Группт уншсан номынхоо гол санааг, номын тухай, зохиолчдын тухай хэрэгтэй мэдээллийг хуваалцдаг. Ном унших дуртай хүүхэд, залуусыг сайн юм уншаасай гэж хүсдэг. Гэхдээ миний номын сонголт бусад хүнд таалагдах албагүй. Хүн бүрийн ертөнцийг үзэх үзэл өөр болохоор ямар төрөл жанрын ном унших нь өөрийнх нь сонголт,  үүнийг л уншвал чи лаг гэж шүүх, дүгнэлт өгөх дургүй.

-Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу? Номыг цахимаар эсвэл цаасаар уншиж байна уу?
-Номыг болж өгвөл нэг дор уншиж дуусгах дуртай, агуулга, үйл явдалд нь хөтлөгдөөд дор нь уншчихдаг. Тийм учраас өглөө, орой, эсвэл амралтын өдрөө тухтай цаг гаргаж номоо уншдаг. Ер нь ямар ч их ажилтай байсан хэдэн минут зарцуулаад уншчихдаг. Ном уншихаар толгой амардаг, нэг ёсны бясалгал юм уу даа. Зөвхөн номын агуулгадаа хөтлөгдөөд өөр ахуй амьдралын элдэв зүйл бодохгүй байх чинь амралт шүү дээ.

Номыг дандаа цаасан хэлбэрээр авч уншдаг. Мэргэжлийн номыг ч тэр цаасаар унших дуртай. Номон дээрээ тэмдэглэгээ хийж, шинэ номын үнэрийг мэдэрч, хуудас эргүүлэнгээ, кофе оочих шиг жаргал үгүй. Тиймээс ном худалдан авахдаа хэвлэлтийг нь анзаардаг. Цаас нь ямар байна, үсгийн фонд шрифт хэр байна гээд чанартай хэвлэлийн газраар хэвлүүлсэн ном цаанаа л гоё.

-Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном байгаа юу?
-“Хүн ном уншсанаараа амьдралаа залдаг, ухаантай ханддаг бол чам шиг их ном уншсан хаана байна” гэж нэг танил маань хэлж байсан. Би амьдралаа залах гэж эсвэл ухаантай болох гэж ном уншдаггүй. Харин сэтгэлийн таашаал мэдрэх гэж, бодит амьдралаас хөндийрч мөрөөдөлдөө амьдрах гэж, дотор хүнээ “хооллох” гэж ном уншдаг гэх үү дээ.

Миний амьдралыг ингэж өөрчилсөн гээд хэлчих ном санаанд орохгүй юм. Хоёр жилийн өмнө Элизабет Гилбертийн “Ид, залбир, хайрла” гэж ном уншаад өөрийнхөө дотор хүнийг таних шиг мэдрэмж төрсөн. Хүн бүхний эрхэмсэг оршихуйг хүндлэх, өөрийнхөөрөө байх эрхийг өгөх хэрэгтэй  шүү дээ. Бид хүмүүсийг дандаа “тийм байх ёстой” гэх нүдээр харж, дүрэм тогтоож бие биетэйгээ харилцдаг. Номын олон дүртэй учраад ирэхээр энэ хорвоо хэчнээн уудам, хэчнээн өгөөмөр, хэчнээн баян гэдгийг таньдаг. Ном уншсаныхаа ачаар би “байх ёстой” хэм хэмжээ тогтоож хүмүүстэй харилцдагггүй, бэрхшээл тохиолдсон ч туулаад л гарах эр зориг суусан гэх үү дээ. Үхэл, хагацал ч эрт орой хэзээ нэгэн цагт хүн бүхэнд тохиодог түүнд нугарч хугараад, уйлж унаад явбал энэ хорвоог чинь яаж туулах вэ. Би бүх бэрхшээлийг тохиолддог, туулдаг гэсэн сэтгэлээр хардаг.

-Яг одоо ямар ном уншиж байна вэ?
-Альбер Камюгийн “Уналт”-ыг уншиж дуусгаж байна,  Камюгийн оргил гурван зохиолын нэг. Би ер нь оршихуйн асуудал хөндсөн зохиол түлхүү уншдаг. Өөртэй чинь холбогдох үедээ Х.Нямхишиг найрагчийн шүлгийн ном уншиж байсан, нэг шүлэг нь санаанд орчихлоо.

Би амьдралаа залах гэж эсвэл ухаантай болох гэж ном уншдаггүй. Харин сэтгэлийн таашаал мэдрэх гэж, бодит амьдралаас хөндийрч мөрөөдөлдөө амьдрах гэж, дотор хүнээ “хооллох” гэж ном уншдаг гэх үү дээ.

Амьдрал-аквариум
Би загас
Аквариумын ус солих мэт
Ар, араасаа одсоор л байна
Хэн нэгний чимх, чимхээр цацдаг хоол
Хэтэрхий хомсдоод, бусад /хүчирхэг/ загаснууд
Над руу дайраад эхэллээ. Үхэл үнэртнэм.
Шилэн хананы цаана бурхад сууцгаан
Ширтдэг ч, тэд даанч сохор

-Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар ном байх вэ?
-Элизабет Гилбертийн “Ид, залбир, хайрла” номын гол дүрийн бүсгүйгээр өөрийгөө төсөөлдөг байлаа. Амьдралын утга учрыг эрж, дэлхийгээр хэрэн хэсэх юмсан гэж мөрөөддөг, Норвегийн ойд агаар амьсгалж, туйлын туяаг хамгийн ойроос харж, Санта Клаустай морин чарган дээр давхиж, нэвсийсэн их цас унадаг ойн цоорхойн жижигхэн байшинд шинэ оныг угтах юмсан гэсэн гэнэн, дэврүү мөрөөдөл минь одоо ч намайг дагасаар л байдаг. Амьдрал хүслээр болох биш, ном уншиж, номон дотроо орж, мөрөөдлийнхөө амьдралаар амьдрах юм даа.

Одоо бол Чингиз Айтматовын “Жамиль”-ийн дүрээр өөрийгөө төсөөлдөг. Уясгал, эерүү хэрнээ хүчтэй дотортой Жамильд би хайртай. Тал нутаг, тариан талбайдаа хайртай ч мөрөөдөл нь тэртээд байдаг Жамилийн дотор хүнд дуртай. Амьдралын сайн сайхныг олж харах тийм  сайхан нүдтэй хүмүүсээр энэ дэлхий дүүрээсэй. 

-Унших дуртай зохиолч?
-Бүх цаг үед Альбер Камюд хайртай, Г.Аюурзанын яруу найрагт дуртай хэвээр л байна байх. Аюурзана аугаа найрагч ч гэлээ өчүүхэн ч эго тэр хүнээс үнэртдэггүй, энэ нь ч сайхан.

Б.Ганчимэг, Д.Энхцэцэг сэтгүүлчийн хөрөг нийтлэлүүдийг унших сайхан. Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”, А.Камюгийн “Этгээд хүн”, Д.Нямсүрэн, Г.Аюурзанын яруу найрагт дуртай. Манайд Х.Нямхишиг, Б.Батзаяа, Б.Эрдэнэсолонго, Мө.Батбаяр гэх мэт олон сайхан найрагч байна даа, өөр ч олон бий, сонирхож судлах нь мэргэн уншигч таны хэрэг биз ээ.

-Хамгийн хайртай зохиолын баатар?
-Анна Каренинад хачин их хайртай, хамгийн шударга, өөрийнхөө үзэл санаа, үнэт зүйлд үнэнч эмэгтэй. Төгсгөл нь ч таалагддаг. Тийм зоримог, тийм шийдэмгий зан чанарт нь хайртай.

-Манай уншигчдад ямар ном санал болгох вэ?
-Манай Хөвсгөл бас олон сайн зохиолч, яруу найрагчтай. Гүр.Нямдорж, Б.Мягмаржав, П.Майнбаяр, Ц.Ганболд, О.Элбэгтөгс нарын номыг уншаасай гэж хүсэж байна. О.Элбэгтөгс шинэ шүлгийн ном гаргасан байна лээ. Нэр нь юу гээч “Жазз гараг дээрх Жон Колтрений шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал”. Содон биз.

Мө Яны “Мэлхий”-ээс хүний үндсэн араншинг харах бол, Үй Хуагийн “Амьдрахуй”-г уншаад өөрийгөө жаргаж байгааг мэдэх вий. Мө Янь зохиолчийн “Мэлхий” амьдралын бодит үнэнийг хээ хуаргүйгээр өгүүлсэн нь сайхан. Номоос ганц, нэг эшлэл хэлье л дээ. Жишээ нь “...Яарах хэрэггүй, бага багаар яг л мэлхий намгийн дунд навчин дээр хөдөлгөөнгүй суугаад соно барьдаг шиг тэвчээртэй, түүн лугаа адил хашир, нэгэнт цаг нь ирвэл мэлхий мэт ганц ухасхийж олзоо шүүрэх хэрэгтэй...” гэх юм уу  “...Хувь тавилан яаж ч болно урсгал сөрж явснаас дагаж явсан нь дээр ...” . За тэгээд уншаад үзэх биз, сайхан зохиол, сайн ч орчуулгатай. 

Монсудараас эрхлэн гаргадаг солонгон цувралууд их гоё. О.Памук “Цагаан цайз”, Ч.Айтматов “Жамиль”, Ф.Кафка “Шүүх ажиллагаа”, гэх мэт их өгөөжтэй, үлдэцтэй номууд бий. Бас Франц Кафкагийн “Хувирал” тэргүүт өгүүллэгүүд байна.

Саяака Муратагийн "Нэрийн дэлгүүрийн эмэгтэй", Жулиан Барнсын “Төгсгөлийн мэдрэмж”, Бастиагийн “Хууль”,  Ж.Оруэллийн “Амьтны ферм” зэргийг уншаасай гэж хүснэ.

Яруу найраг унших дуртай бол “Орчин үеийн Хятад яруу найраг”, Турк яруу найргийн дээжис, Г.Аюурзанын ширхэг зөөлөнтэй шүлгүүдийг уншаасай гэж хүсэж байна.  

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан