Монгол Улсад ядуурал буурсан уу? Энэ асуултад буурсан, буураагүй гээд л баахан маргадаг байсан. Гэтэл Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтарсан судалгаагаар манай улсын ядуурлын түвшин 29.8 хувь болж буурсан тухай “хачирхалтай” мэдээг өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхэнд дуулгаж, олон нийтийг гайхшруулсан.
Хэдийгээр Хүний хөгжлийн мөнгө авч байгаа ч ажилгүй, орлогогүй иргэдийн тоо хумигдаагүй байгаа болохоор олон нийтэд дээрх ядуурал огцом буурсан мэдээ үнэмшил муутай байгаа хэрэг. Үнэндээ манай улс ядуурлын судалгааг үнэн зөв гаргаж чадахгүй өнөөг хүрсэн нь өрөвдөлтэй асуудал. Ядуурал гэж юуг хэлдэг талаар нэгдсэн ойлголт өгч, ядуурлын судалгааг үнэн зөв хийж байж асуудалтай эрс шийдэмгий, бодитой тэмцэж чадах тухай энэ жилийн Монголын эдийн засгийн чуулганы үеэр багагүй ярьсан. Үр дүнд нь энэ чиглэлээр судлах ажлын захиалгыг нэгэн судалгааны хүрээлэн авсан тухай сонсогдсон. Бодитой л судалгаа хийгээсэй билээ.
Ер нь Монголд олон янзын ядуурал цэцэглэн хөгжиж байна. Боловсролын, эрүүл мэндийн, сэтгэлгээний, эрчим хүчний, халамжийн гэх мэт. Эдгээрээс сэтгэлгээний ядуурал манайд газар авчээ. Ийм төрлийн ядуурал цаашид хурдацтай хөгжвөл улс орон сүйрэн мөхдөг тухай түүхийн олон том сургамж бий. Бид эдийн засгийн бодитой өсөлт хөгжлийн өөд бус, эдийн засгийн сэтгэлгээний ядуурал руу хурдтай өнхөрч буй талаар эрдэмтэн судлаачид олонтаа хэлж ярьсаар байгааг бид мэднэ.
Саяхан Шведийн хэдэн судлаач манайд судалгаа хийгээд буцжээ. Тэдний судалгаа манай ихэнх залуучууд шударга зан, үндэсний соёл, ажил хөдөлмөрийн талаар нэгдсэн ойлголтгүй, харин том дарга таньдаг эсэх, ганган хувцас, унасан машинаараа өрсөлдсөн байдалтай, харин үзэл бодлоороо хуваагдсан нь цөөхөн байна гэсэн дүр зургийг харуулжээ. Энэ бол өөр хоорондоо хэрэглээгээрээ л ялгараад байгаа болохоос биш хүн чанараараа ялгарч чадахгүй байгаагийн илрэл юм гэж УИХ-ын гишүүн Д.Энхбат ярьсан юм.
Мөн тус судалгаанд манай залуусын хувьд секс нь хайр дурлал, харилцаа огт биш, зүгээр л хэрэглээ болсон гэжээ. Ийм сэтгэлгээг дагаад улс төрийн намууд ч үзэл бодлоороо бус хэрэглээгээрээ л сэтгэж, хуваагдаж байна. Аль намыг дагавал дарга болох боломжтой бол гэж л бодохоос өөрийн, хувь хүний ертөнцийг үзэх үзэл баримтлал, ойлголт байхгүй болсон байна гэнэ.Үүнийг Шведийн судлаачид “Энэ бол танай улсын сүйрэл” гэж дүгнэжээ.
Сэтгэлгээний ядуурал бол хамгийн аюултай, хортой аж. Цунами шиг хоромхон зуур алив зүйлийг хамаад аваад явахгүй ч аажмаар сэтгэхүйд нөлөөлөн устгадаг “бодис” аж.

Яагаад сэтгэлгээний ядуурал руу хурдтай яваад байна вэ?
Уг нь төр, засгийн бодлогыг тодорхойлогчид ард иргэдээ ямар ч төрлийн байсан ядуурлаас гаргахын төлөө толгой тархиа гашилгах учиртай. Харин манай төрийн эрхийг баригчид иргэдээ сэтгэлгээний ядуурлаас аврахын төлөө бус харин ч улам л гүнзгий оруулахын төлөө ажиллаад байна уу гэлтэй. Өөрсдөө ч улсын мөнгийг завших, төрийн суудалд сууж, эрх ямба эдлэхийн төлөөх сэтгэлгээний ядууралд автчихсан хүмүүс. Яавал ард түмнийг хууран мэхлэх үү, яавал тэднийг аргандаа оруулах уу, иргэдийн хүсэл сонирхол дээр хэрхэн тогловол гарт ороод ирэх үү. Ийм л юм бодож, суудалдаа үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй яваа хүмүүс бол өнөөдрийн төрийн бодлого тодорхойлогчид буюу улстөрчид шүү дээ. Харамсалтай нь тэд бүгд УИХ-ын сонгуульд нэр дэвшжээ.
Бид УИХ-ын сонгуульд хариуцлагатай хандах цаг болсон. Улс орны хөгжлийг ирэх дөрвөн жилд тодорхойлох, төрийн эрх барих дээд байгууллага. Монголчууд 2012 оныг тэсвэртэйгээр хүлээсэн. Хүлээсэн цаг хугацаа дэргэд ирлээ. Ахиж алдахгүйн төлөө сонголтоо зөв хийнэ гэж хүлээсэн мөч 20 гаруйхан хоногийн дараа тохиох нь. Эх орноо гэсэн сэтгэлээр хандаж, зүг чигийг зөв залаад явчих, ард иргэдээ сэтгэлгээний ядуурлаас аврах, өөрсдөө ч зөв сэтгэлгээтэй байх тийм нам, улс төрийн хүчин гарч ирэх болов уу.
Намуудын УИХ-ын сонгуульд сойсон нэр дэвшигчдийг харвал дээрх итгэл найдвар талаар болох нь харагдаж байх шиг. Аргагүйн эрхэнд хийсэн шинэчлэл гэвэл эмэгтэйчүүдэд тодорхой хэмжээнд боломж олгосон явдал. Өөр шинэчлэлийн салхи сэвэлзсэн зүйл алга аа.
Хүмүүсийн эрүүл энхийн төлөө яваа нэг эмч надад ингэж ярьсан юм. “УИХ, Засгийн газар дотор миний олон найз бий. Тэдэнтэй уулзаад та нар яагаад ард түмнийхээ төлөө ажиллахгүй байна вэ гэж асуухаар үнэндээ улстөрчид дотор тэдний төлөө, эх орныхоо төлөө үнэн сэтгэлээр ажиллах хүн ховор гэж хариулсан. Тэгэхээр эд нар чинь иргэд нь өвчинд улам л нэрвэгдэж, боловсрол мэдлэггүй, сэтгэлгээ нь ядуураасай л гэж хүсдэг юм билээ. Тийм тохиолдолд л суудлаа хамгаалж үлдэнэ гэж боддог бололтой. Өнөөдөр дундаж давхаргаас доош түвшний хүмүүс л эмнэлэгт хандаж байна. Түүнээс дунджаас дээш давхаргынхан найтаалгах, тархиар нь хатгах төдийд л гадагшаа явдаг. Тэдэнд зовлон жаргал яриад ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй юм” гэж ярьсан. Ийм яриаг зүрх сэтгэлээсээ сонирхуулсан тэр эмчийг Монголын цагаан халаатнуудын төлөөлөл гэж ойлгож болно. Нэр, албан тушаалыг нь бичихийг их хүссэн ч маргааш хөөрхий эмч ажлаас халагдана шүү дээ. Манай улстөрчдийн үнэн нүүр царай ийм л байгаа юм.
Том намуудын төлөөлөл энэ удаагийн сонгуульд залуучуудаа дэмжихийг хичээсэн гэж тайлбарлаж байна. Яг үнэндээ гадаад, дотоодод төгссөн боловсрол мэдлэгтэй, туршлагатайг нь сонгож нэр дэвшүүлсэн нь ховор байна. Ихэнхдээ л мэдлэг боловсрол нимгэн мөртлөө бэл бэнчинтэй, албан тушаалын төлөө нүдээ ч өгөхөөс буцахааргүй залуусын эгнээ УИХ-ын суудал горилогсдын жагсаалтыг зузаатгажээ. УИХ-д суувал зохистой хүмүүс харин хөрөнгө мөнгөгүйн улмаас жагсаалтын гадна үлджээ. Нөгөө талаар цус шингэн залуус хууль тодорхойлохоос илүүтэй эхлээд амьдралд нухлагдаж бодитой, үр дүнтэй ажил хийж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах нь дээр баймаар. Галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй насан дээрээ тэд Саарал ордонд залрахаар эрч хүч нь суларч, бусдад уруу татагдаж, улмаар нөгөө л хуучны 76 мангуугийн нэг болж хувирах нь ойлгомжтой бус уу.
Хэтэвчний нимгэн, зузаанаас гадна нийгмийн нэр хүндийг нь ашиглах зорилго бүхий сонголтууд бас хийжээ. Өөрийн намын суудлыг л баталгаатай нэгээр нэмж байвал бусад нь хамаагүй гэсэн байдлаар, нөгөө талаар өөрсдөд нь дуулгасан уу үгүй юу гэж эргэлзэхээр нэр дэвшигчид ч харагдана. Энэ бол урлаг соёлын, спортын хүмүүс л дээ, хөөрхийс. Урлагаар ард иргэдийг ухааруулж, спортоор хөгжөөн дэмжиж явах хүмүүс улс төрийн тогоон дотор орж ирээд юу хийх юм бол. Ингэж зовж олсон нэр хүндээ улстөрийн бохир шийдвэрээр солих хэрэг юунд байсан юм бол. Мөнгө үү, албан тушаал уу.
Дараа нь сэтгүүлчид. Үзэг нэгт нөхөд маань 76 суудлын төлөөх тулаанд орохоор шийджээ. Уг нь сэтгүүлчид Төрийн ордны гадна талаас үзгээ хурцлаад, үгээр алдаа оноог нь хэлж, дөрөв дэх засаглалын үүргээ гүйцэтгээд явбал илүү чухал юм шиг санагдах. Харин нэг бус сэтгүүлч Саарал ордны дотроос нь өнгийхийг илүүд үзсэн нь бас л ямар сонирхол нь дийлсэн гэж үзэх вэ.
Одоогийн УИХ-аас ч дор шинэ Парламент бүрэлдэнэ гэж УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр телевизээр ярихыг сонслоо. Жагсаалтыг харвал нээрээ л эрээвэр хураавар бүхий намуудын төлөөлөл болсон 76 бүрэлдэх магадлалтай байж болзошгүй нь. Нам гэхээсээ илүүтэй тухайн хүнд чиглэсэн сонголт хийх яриа олны дунд байна. Иргэдэд сонголт бий. Сонголт хийх тэр л торгон агшинд ард түмэн сэтгэлгээний ядууралд бүү автаасай.
Д.Бэхбаяр http://mongolianeconomy.mn/