-Цэцэрлэгүүд өнөөдрөөс хүүхдээ бүртгэж эхэллээ. Жил бүр эцэг, эхчүүд хүүхдээ улсын цэцэрлэгт бүртгүүлэхээр очиход орон тоо байхгүй. Тиймээс танай хүүхдийг авч чадахгүй гэдэг. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Энэ жилийн статистик тоо гараагүй байгаа. Тиймээс өнгөрсөн оны хичээлийн жилийн статистикт тулгуурласан тоогоор нийслэлд 2-5 насны 89240 хүүхэд байна. Үүнээс өнгөрсөн хичээлийн жилд 66.9 хувийг сургуулийн өмнөх боловсролд хамруулсан. Өөрөөр хэлбэл, энэ тоо сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих бүх хүүхдийг хамруулж чадахгүй байна гэсэн үг.
-Өнөөдөр нийслэлд хэчнээн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдүүд яагаад цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна вэ?
-Нийслэлд 308 цэцэрлэг байдгаас төрийн өмчийн 180, төрийн бус өмчийн 128 цэцэрлэг байна. Энэ цэцэрлэгүүдийг хүчин чадлаар нь авч үзвэл 89240 хүүхдийнхээ 41183 нь авах чадалтай. Гэвч өнгөрсөн хичээлийн жилд бид төрийн өмчийн цэцэрлэгтээ 58272 хүүхэд авсан. Стандарт, хууль тогтоомж, заалтын дагуу нэг ангид 20-25 хүүхэд байх ёстой. Гэтэл өнөөдөр нэг ангид 40-45 хүүхэд авч байна. Бид боломжоороо ажиллаж байна. Үнэхээр барилга байгууламж хүрэлцээтэй байсан бол бид бүх хүүхдээ хамруулах байлаа.
-Ер нь цэцэрлэгүүд харьяа дүүрэг, хорооныхоо хүүхдийг авна гэдэг ч өөр дүүрэг, хорооны хүүхдийг хандивын мөнгө болон өөрийнхөө цэцэрлэгт хэрэгтэй байгаа барилгын материал өгөөд ор гэдэг. Ер нь цэцэрлэгүүдэд хандивын анги гэж байх ёстой юу?
-Хандивын анги гэсэн нэр томъёо байхгүй. Хүмүүс хандивын анги гэж жилээс жилд ярьдаг. Гэтэл өнөөдөр бодитой, баримттай хэлж, ярьсан хүн нэг ч байдаггүй. Харин дугаараа нууцалж байгаад ярьдаг. Үнэхээр хууль эрх зүйн хүрээнд нь тавихад энэ асуудлыг шийдэх боломжтой. Бүх хүүхдээ хамруулж чадахгүй байгаа учраас хамран сургах тойргийнхоо хүүхдийг авах тухай ярина. Гэтэл амьдрал дээр харилцан адилгүй. Хамран сургах хүүхдээ ч, ойролцоо ажиллаж байгаа байгууллагуудын хүүхдүүдийг ч бид авч байгаа.
-Нийслэлийн боловсролын газраас барилга байгууламжийн талаар холбогдох хүмүүстэй нь ярьж үзсэн үү. Энэ жил хэдэн цэцэрлэг шинээр ашиглалтад орж байгаа вэ?
-Бид асуудлаа тавьж байгаа. Алхам алхамаар шийдүүлэхгүй бол нэг мөсөн 200 цэцэрлэг байгуулах боломж байна уу. Хөрөнгө мөнгөө шийдүүлээд цэцэрлэг барья гэхээр газрын асуудал байна. Асуудлууд бий. Гэхдээ бид жилд зохих төвшний цэцэрлэгийг ашиглалтад оруулж байгаа. Ямар ч гэсэн он дамжаад ирэх оны хичээлийн жилд төрийн бус өмчийн 58 цэцэрлэгийн захирамж гарсан байна. Энэ цэцэрлэгт 1200 орчим хүүхэд суралцана гэсэн урьдчилсан тоо байна. Харин төрийн өмчийн таван цэцэрлэгт 100, 100 хүүхэд хүлээж авна. Хоёр цэцэрлэгт өргөтгөл бариад 125 хүүхэд авна гэхэд 2.5 орчим хувиар нэмэгдэнэ гэсэн урьдчилсан байдал.
-Жил бүр цэцэрлэгийн ахлах ангийг олон хүүхэд төгсч орон тоо гарч байгаа шүү дээ. Гэтэл танай хүүхдийг бүртгэх боломжгүй гэдэг. Яагаад орон тоо байхгүй гэж?
-Зарим тохиолдолд 2-3 насны хүүхэд нэг ангид байдаг. Тэгээд ахлах ангийн хүүхдүүд төгсөөд явахаар гурван настангууд дээшээ явлаа гэхэд хоёр настангууд нь бага ангидаа тунаж үлдэх тохиолдол бий. Үүнийг үгүйсгэх аргагүй. Харьцангуй ойлголт. Тухайлбал, өнөөдөр бид хүчин чадлаасаа 18 мянган хүүхдийг илүү авсан. Энэ нь 108 цэцэрлэгийн хүүхдийг авсан гэсэн үг.
-Бас нэг ийм гомдол байна л даа. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд хүүхдийн цэцэрлэг байдаггүй. Шинэ цэцэрлэг барьсан ч мэргэжлийн хяналтын газар чанарын шаардлага хангаагүй гээд хүлээж аваагүй гэсэн. Тиймээс энэ хорооны иргэд хүүхдээ хаана, ямар цэцэрлэгт өгөх вэ?
-Аргагүй. Нийслэл 152 хороотой. Энэ хорооны 45 буюу 30 нь цэцэрлэггүй байна. Тиймээс бидний барьж байгаа чиг, бодлого бол юуны өмнө цэцэрлэггүй хороодыг цэцэрлэгжүүлэх асуудлыг ярьж байгаа.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн хороо цэцэрлэггүй байна вэ?
-Багахангайгаас бусад дүүрэгт цэцэрлэггүй хороо байна. Тухайлбал, Баянзүрхэд 10, Баянголд найм, Сонгинохайрханд найм, Сүхбаатарт долоо, Хан-Уулд дөрөв, Чингэлтэйд тав, Багануурт нэг, Налайхын хоёр хороонд хүүхдийн цэцэрлэг байхгүй. Энэ ондоо багтааж Баянзүрх дөрөвдүгээр хороо, Хан-Уул дүүргийн зургадугаар хороонд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орох гэж байна. 1000 өрх тутмаас нэг хүүхэд сургуулийн өмнөх насны хүүхэд байна гэвэл 1000 өрхөд 280-330 хүүхдийн хүчин чадалтай 3-4 цэцэрлэгтэй байж хангана. Манайх хэрэгжүүлэгч агентлаг учраас асуудлаа төлөвлөөд хамтарч ажилладаг. Үндсэн бүлэгт хамрагдаж чадахгүй бол хоёр дахь сургалт буюу явуулын, ээлжийн, нүүдлийн хэлбэртэй байдаг. Ер нь ээлжийн бүлэг нь илүү тохиромжтой юм.
Ээлжийн бүлэг гэдэг хоёрдугаар сургалтыг явуулахад хэцүү. Өнөөдөр есөн цаг тасралтгүй ажилласан багш нар хэдий завандаа дахин хамрагдаагүй хүүхдүүдийг авч сургалт явуулах вэ. Анги танхим нь ч хүрэлцэхгүй байгаа. Бид ингэж ажиллаж байгаа хүмүүсийг яаж хагас, бүтэн сайнд ажилла гэж хэлэх вэ. Ямар л боломж байна тэр боломжоор хүүхдүүдэд боловсрол олгохын төлөө ажиллаж байна.
-Ер нь сургуульд орохоосоо өмнө хүүхэд цэцэрлэгээс ямар боловсрол эзэмшсэн байх ёстой вэ?
-Сургуулийн өмнөх боловсролын төвшин. Энэ утгаараа сургуулийн өмнөх боловсролын сургалтын зорилго нь юу байдаг вэ гэхээр хүүхдийн бие бялдар, эрүүл мэнд, нийгэмшихүй хөгжлийг нь дэмжих зорилгоор сургалт бэлтгэхэд оршдог. Дараагийн шатны боловсролыг эзэмшихэд бэлэн байна уу. Тэр хүртэлх боломжоор нь хангаж өгдөг. Цэцэрлэгт хамрагдсан гэхээсээ илүүтэй зохих шатныхаа боловсролыг эзэмшсэн гэж ярих нь зүйтэй.
-Сургуулийн өмнөх нас гэж хэдэн насыг хэлдэг юм бэ. Өнөөдөр цэцэрлэгүүдэд яслийн анги гэж бий юу. Хэдэн сартай хүүхдийг авдаг юм бол?
-Хуульдаа сургуулийн өмнөх нас гэж ямар насыг хэлдэг юм бэ гэхээр хоёроос сургуульд орох насыг хэлдэг. Гэтэл би сургуулийн өмнөх хоёр хүртэлх насны 50 мянга гаруй хүүхдийн асуудлыг яриагүй байна. Тэгэхээр дахиад 50 мянга гаруй хүүхдийн боловсролын асуудал хөндөгдөнө. Хөдөлмөрийн тухай хуульд эцэг, эх нь хүсвэл хүүхдээ хоёр нас хүртэл нь хамруулж болно гэсэн байдаг. Гэтэл манайхан хүсвэл гэдгийг байх ёстой мэтээр ойлгодог. Тиймээс хүүхдийг хоёр нас хүртэл нь эцэг, эх нь харна гэсэн зүйлээс болоод яслийн асуудал хүндрэлтэй болсон. Нийслэлийн хэмжээнд гурван ясли байгаа. Яслийн нас гэж хэдэн насыг хэлэх юм бэ. Нэг хүртэлх насны хүүхдийг авах боломжгүй. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд ямар заалт байдаг вэ гэхээр “Цэцэрлэг нь боломж нөхцөл бүрдсэн тохиолдолд яслийн бүлэг ажиллуулж болно” гэсэн байдаг.
Мөн хоёрдугаарт, тэнд ажиллаж байгаа боловсон хүчний асуудал байдаг. Өмнө нь анагаах ухааны дунд сургууль гэж байхад Хүмүүжүүлэгч сувилагч мэргэжлээр төгссөн хүнийг цэцэрлэгийн яслийн бүлэгт ажиллуулдаг байсан. Тэгвэл өнөөдөр багшлахуйн ухаанаар мэргэшсэн хүмүүс багшилж байна. Өнөөдөр бид ямар шаардлага тавьж байна гэхээр эцэг, эх нь нэг нас хүртэл нь харна. Бид найман сартай хүүхдийг харах нөхцөл боломж нь бүрдээгүй байна. Тиймээс хоёр хүртэлх насны хүүхдийг авна.
-Сургуулийн өмнөх боловсрол олгохоор мэргэжлийн хэчнээн багш ажиллаж байна. Багш нарыг ажилд авахдаа ямар шаардлага тавьдаг вэ?
-1975 багштай. Цэцэрлэгийн багш нарыг ажилд авахдаа олон шалгуур тавьдаггүй. Зөвхөн мэргэжлийн, Улаанбаатар хотын иргэн байх ёстой гэдэг.
-Эцэг, эхчүүд санал, гомдлоо хаана гаргаж болох вэ?
-Монгол Улсын хуульд “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” гэж бий. Үүнд юу гэж заасан бэ гэхээр өргөдөл, гомдлын хянан буцаахгүй байх, 14 дүгээр зүйлд “Хэрэв тэр өргөдөл, гомдол нь тодорхой нэр, хаяггүй байвал хянан үзэхгүй байж болно” гэж заасан байдаг. Өнөөдөр бид үнэн бодитой зүйл хүрч ирвэл асуудлыг зохих төвшинд шийдэж өгч болно. Асуудлаа зохих төвшинд нь тавихгүй байгаа учраас жилийн жилд ийм асуудал өрнөсөөр байна гэдгийг бид ойлгох ёстой. Нөгөө талаас хэрэв нэр, хаягаа хэлчихвэл хүүхдийг минь цэцэрлэгт авахгүй байх вий дээ гэсэн нэг болгоомжлол байдаг. Гэтэл саяын хэлсэн хуулийн долдугаар зүйлд өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан хувь хүний нууцыг хадгалах” гэсэн байдаг. Тухайн хүн нэр усаа бичээд гомдол гаргалаа гэхэд бид зарлаад явахгүй. Асуудлыг бодитоор үзэж, шалгаад дүгнэнэ. Үүнийг нэг мөр шийдэх цаг болсон. Шийдэх шатны хүмүүст нь асуудлаа хандуулаач ээ гэж хэлмээр байна. Бид үүнийг хянаж үзэхгүйгээр хаядаггүй. Тэр хүн нэр, овгоо хэлээгүй байсан ч гэсэн тухайн байгууллага дээр очиж танилцдаг.
Р.Оюун