Эхлэн сонирхогчид тэжээхэд хамгийн амар гэх шувуу бол долгионт тоть юм. Гэрийн тэжээмэл тоть нь эгдүүтэй бөгөөд их марзан амьтан.
Савтай бүлээн ус хажууд нь тавихад өөрөө усанд орчихдог юм. Монголын эрс тэс уур амьсгалд дасан зохицож чаддагаараа онцлог юм.
Манай зарим нэг амьтны дэлгүүрүүдээр тоть зарагдаж байдаг. Хоол тэжээлийн хувьд тоть нь янз бүрийн төрлийн будаа иддэг.
Төрөл бүрийн хальстай өнгө өнгийн будаанаас гадна лууван алим байцаа зэргийг идэх дуртай амьтан юм.
Яст мэлхий

Яст мэлхийн хуяг нь урт наслах тусам хатуурдаг аж. Яст мэлхий урт насалдаг, хүний амьдралыг баян чинээлэг болгодог ээлтэй амьтан хэмээн үзэж хүмүүс яст мэлхийг хүндлэн шүтэж, тэр ч байтугай зарим нь гэртээ тэжээдэг юм. Усны яст мэлхий тэжээж эхлэх гэж байгаа хүмүүс нилээд зүйлийг анхаарахад илүүдэхгүй биз.
Эхлээд аквариум дотроо хуурай шороотой байх хэрэгтэй. Энэ усны төвшингөөс дээш гарсан чулуу ногоон ургамал байж болно. Тэгээд мэлхий дуртай үедээ уснаасаа гарч хуурай газар байна гэсэн үг. Мөн усны температур хамгийн чухал. Өдөр нь 27-30 хэмийн халуун харин шөнө нь усны температур нь 21-н хэмээс доошгүй байна. Мөн өдөр дээрээс нь гэрлээр шарж өгөх хэрэгтэй.
Д.Минж