gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Энэ онд 58 улс Ерөнхийлөгчөө сонгоно

Дэлхийд
2012-01-04
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2012-01-04
Энэ онд 58 улс Ерөнхийлөгчөө сонгоно
Энэ онд дэлхийн томоохон гүрнүүдийн засгийн эрх баригчдын хувьд сонгуулийн их ажил хүлээж байна.

Улиран сонгогдох уу эсвэл суудлаасаа буух уу гэсэн асуултын хариу ирэх оноос өмнө тодорхой болно. Өөрөөр хэлбэл, АНУ-ын төрийн тэргүүний сонгууль явагдах бөгөөд үүнтэй зэрэгцэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль мөн өрнөнө.

Түүнчлэн дэлхийд парламент, ардчилсан нийгмээр замнадаг ихэнх улсын төрийн тэргүүний төлөө өрсөлдөөн том намуудын хооронд өрнөх билээ. Нийт 58 улсын төрийн тэргүүн ирэх сонгуульд бие, сэтгэлээ “сойх” бөгөөд албан ширээндээ үлдэх эсэх нь тэдний мөрийн хөтөлбөр, өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээснээр хэмжигдэх юм.

Шинэ он гарахтай зэрэгцэж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигсэд кампанит ажлаа эхлүүлжээ. Тухайлбал, Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж буй Митт Ромни энэ оны сонгуульд ширүүхэн өрсөлдөгч байхаа эртнээс мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах болон Ардчилсан намуудын өрсөлдөөн зонхилно хэмээн шинжээчид дүгнэлээ.

Өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн эрхийг барихдаа улс орондоо нэлээд чухал хэд, хэдэн алхмыг шийдсэн. Тодруулбал, Иракийн дайныг нэг мөр цэглэж, тус улсаас цэргээ гаргасан байна. Үүний сацуу Афганистаны Талибан бүлэглэлийн тэргүүн агсан Осама Бин Ладенг баривчлан устгасан билээ. Мөн АНУ-ын хэмжээнд 120 мянган барилга босгож, сургууль, эмнэлэг гэхчлэн нийгмийн салбарт томоохон бүтээн байгуулалт өрнүүлсэн. Харамсалтай нь Б.Обамагийн засаглалын үед АНУ-ын эдийн засаг огцом доройтож, ажилгүйдэл эрс нэмэгдсэн юм. Гагцхүү энэ л түүнийг удахгүй өрнөх сонгуульд доош чангаах цор ганц асуудал болж хувирах нь тодорхой байна.

Оросын парламентын сонгууль өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өрнөж, “Нэгдмэл Орос” нам төрийн эрхэнд гарсан. Хэдийгээр тус улсын иргэд В.В.Путины засаглалыг буруушаан эсэргүүцсэн ч Төрийн Думын 240 гаруй суудал “Нэгдмэл Орос” намын мэдэлд шилжсэн билээ. Тиймээс ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Дмитрий Медведевтэй өрсөлдөх хүнээр нэн тэргүүнд В.Путин тодорно. Үүнийг ч тэрбээр аль эртнээс мэдэгдэж байсан.

Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших талбарт эсрэг талаас тийм ч хүчтэй “хөзөр” дэлгэгдэхгүй. Учир нь Москва хотын амбан захирагч асан Юрий Люжков албан үүргээсээ чөлөөлөгдөж, улс төрийн тавцанд эргэн мацахад туйлын хүнд болж ирсэн. Д.Медведев түүнийг эхнэрийнхээ бизнест зориулж улсын мөнгийг их хэмжээгээр угааж байна хэмээн батлаад үүрэгт ажлаас нь халсан билээ.

Тиймээс энэ сонгуульд өрсөлдөх магадлалтай асан хамгийн нөлөө бүхий эрхэм ийн бүдэрсэн юм. Энэ мэтчилэн В.Путин, Д.Медведев нарын “хамтын үйл”-ээр хойд хөршийн төрийн тэргүүний сонгуульд чанартай сөрөг хүчин дутагдаж байгааг шинжээчид онцолжээ.

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны арванхоёрдугаар сард өрнөнө. Шинжээчид өнөөгийн Ерөнхийлөгч Ли Мён Бакийг төрийн эрхэнд үлдэх эсэхэд нэлээд эргэлзэж байна. Тус улсад Ерөнхийлөгч засгийн эрхэнд томилогдох хугацаа таван жил байдаг. Тэгвэл 2007 оноос хойш БНСУ-ын төрийн эрхийг атгаж буй Ли Мён Бакийн өрсөлдөгчид нэгэнт тодорчээ.

Демократ намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд буй Ро Му Хён улс төрийн хүрээнд шаггүй “хатуу самар”. Ли Мён Бак төрийн эрхэнд гарахдаа эдийн засаг нийгмийн амьдралд бодитой өөрчлөлт үзүүлж, дотоодын мөнгөн тэмдэгтийг БНХАУ-ын юаний адил Ази төдийгүй дэлхийд дархална гэж байсан ч тооцоолоогүй эдийн засгийн хямралууд энэ бүх ажлыг хойш тавихад хүргэжээ.

Тиймээс Ли Мён Бакд Солонгосын ард түмэн дахин таван жил итгэх үү эсвэл дараачийн улс төрчийг шийдэмгийгээр сонгох уу гэдгийг харах л үлджээ. Гэхдээ Солонгосын улс төрийн хүрээнийхэн Ерөнхийлөгч Лиг “бульдозер” хэмээн хочилдог нь санаандгүй өгсөн нэр биш. Тэр бол улс төрд хэрхэн амжилт олохоо сайн мэддэг эрхэм учраас энэ хүртэл явсан, цаашаа ч зүтгэнэ хэмээн “Донгва” бичжээ.

Энэ онд дэлхийн том гүрнүүдийн хамт 58 улс оронд Ерөнхийлөгчийн сонгууль өрнөнө. Европын гүрнүүдийн хувьд энэ сонгууль олон удирдагчийг түлхэн унагах дэгээ болж хувирна хэмээн шинжээчид таамаглав.

Учир нь Францын төрийн тэргүүн Николя Саркози эдүгээ Парисын зах зээлд “улаан түгшүүр” зарласнаа мэдэгдсэн. Тиймээс өрийн хямрал, нийгмийн доройтол түүнийг дахин сонгоход нэлээд эргэлзээ төрүүлэх аж.

Ямартай ч энэ онд өрнөх Ерөнхийлөгчийн сонгууль томоохон гүрнүүдийг удирдаж буй эрхмүүдийн хувьд хатуухан шалгуур байх нь дамжиггүй.

Т.Батсугар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан