gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХОББИ бол АМЬДРАЛЫН НЭГЭН АМТ

Нийгэм
2012-04-25
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2012-04-25
ХОББИ бол АМЬДРАЛЫН НЭГЭН АМТ
Нэг. Намтрын товчоон
-Алтангургалдайн Ганбат
-Улаанбаатар хотод төрсөн
-Нийслэлийн 16-р сургууль
-Эрдэнэтийн 5-р сургууль
-ОХУ-ын Новотройцк хотын ТМС
-АНУ Хавайд хэлний сургууль
                                                    
Хоёр. Бага насны богинохон дурсамж

-Г.Галбадрах: Бага насны дурсамжаас яриагаа эхлэх үү?
-Ганаа:
Ээж минь Төв аймгийн Баянзүрх \хуучин нэрээр\ суманд явж байгаад намайг төрүүлсэн юм гэдэг. Хөдөө төрсөн хэрнээ хотод өссөн. Улаанбаатарын 75-р цэцэрлэгт хүмүүжиж, 16-р сургуульд сурч байв. Манайх гэр бүлээрээ Эрдэнэтэд 1986 онд шилжиж очоод Эрдэнэтийн хүн болсон доо.

-Г.Галбадрах: Чамайг Улаанбаатар хотод төрсөн хэрнээ одоо болтол Эрдэнэтийнх гэж ярихаар гайхаж байлаа.
-Ганаа:
Аргагүй шүү дээ, миний бага нас, бас найз нөхөд минь Эрдэнэттэй холбоотой, Эрдэнэтийнх болохоор миний сэтгэлд их ойр байдаг юм. Эрдэнэтэд шилжиж ирээд 5-р сургуульд суралцаж байлаа. Сурлагадаа гавихгүй ч нилээд хөдөлгөөнтэй хүүхэд байсан. 8-р ангиа төгсөөд  ОХУ-ын Оренбургийн Новотройцк хотод ТМС-ийн хуваарь авлаа.

-Г.Галбадрах: Хэдэн онд ТМС-т ямар мэргэжлээр суралцахаар явсан хэрэг вэ?
-Ганаа:
1990-1992 онд суралцахаар явсан юм байна. Мэргэжлийн хувьд металлургийн мэргэжлийг сонгож авсан. Харин суралцаж байхдаа давхар сонголт хийж гагнуурчны мэргэжлээр 2-р зэрэгтэй болсон юм. Бидний энэ сургалт хамгийн сүүлийн төгсөлт болсон. Учир нь 1992 оноос хойш Монгол орон минь зах зээлийн тогтолцоонд шилжиж, ийм сургалтад төлөх мөнгөгүй болж, хүмүүс ч сурахтай манатай бүгд л ганзгын наймаанд хошуурч байв.

-Г.Галбадрах: ТМС-т суралцаж байхдаа ганзгын наймаа хийж байв уу?
-Ганаа:
Хийлгүй яахав. Тэр үед хүн болгон л Орос руу тарваганы арьс, тарваган малгай, савхин хувцас зөөж байлаа шүү дээ. Бусдын жишгээр хааяа нэг тарваган малгай зэрэг зүйл авч очиж зарна. Бас бусдын авч очсон зүйлийг зарж өгч дундаас нь жаахан ашиг "унагана". Тэгсээр наймаанд жаахан "дөртэй" болж байгаа юм. Энэ бүхэн сургуулиа төгсөөд нэг хэсэг ганзгын наймаа болон "ченж" хийхэд түлхэц болсон гэх үү дээ.
                                                         
Гурав. Наймааны ертөнцөд

-Г.Галбадрах: Тэр үед бараг хүн болгон ганзагын наймаанд зүтгэж байсан даа. Огт төсөөлж байгаагүй боломж нь хүн болгоныг ямар нэгэн аргаар их мөнгөтэй болох өрсөлдөөн рүү түлхэж байв. Ихэнхдээ "аз туршиж" байснаас зарим нь баяжиж, зарим нь  "шатаж" байлаа.
-Ганаа:
Би сургуулиа төгсөж ирээд буцалтгүйгээр ганзгын наймаанд орсон доо. Монголоос бараа "дарж", заримдаа вагон тосч бусдын барааг хямд үнээр худалдан авч Оросын зах дээр зарах гээд юм юм л хийж байв. Мэдээж амаргүй үе байсан. Вагонд монголчууддаа дээрэмдүүлэх, зах дээр Оросуудад дээрэмдүүлэх, дарамтлуулах гээд эрсдэл мундахгүй. Эхэндээ хэцүү байсан ч нэгэнт зорьсон болохоор арга эвээ олж орхино. Яг үнэндээ ийм тохиолдлууд хүнээс их авхаалжтай, сэргэлэн байж, хүний арга эвийг олж чаддаг болгон сургадаг юм. Нэг ёсондоо би чинь 16 настайдаа л энэ ертөнц руу орсон юм шүү дээ. Олох, алдах үе олон байсан ч энэ үед л би ямар ч хүнд хэцүү үед өөрийгөө авч явах ухаанд суралцсан байх.

-Г.Галбадрах: Тэр ч тийм байх шүү. Аажимдаа арга эвээ олоод, мэдээж ашигтай бизнес дээр төвлөрч байсан байх.
-Ганаа
: Тэр үед "Э" ангиллын гадаад паспортоор Орос руу гардаг байхад урилга их хэрэгтэй байдаг байсан. Оросуудтай сайн танилцаж дотносоод нэг хэсэг "урилга"-аар бизнес хийж байв. Харин дараахан нь "Е" ангиллын паспорт гараад урилгын хэрэггүй болсон доо. Тэгсгээд Монголдоо буцаж ирлээ.

-Г.Галбадрах: Монголдоо буцаж ирээд?
-Ганаа:
Монголдоо буцаж ирээд хэдэн найз нартайгаа нийлж "түүхий эдийн ченж" буюу "төмрийн ченж" хийлээ. Бараг ТМС-д суралцаж төгссөн мэргэжилтэйгээ ойрхон юм даа.

-Г.Галбадрах: Энэ талаараа арай дэлгэрүүлбэл?
-Ганаа:
Тэр үед уул уурхайн компаниуд олон болж тэр тусмаа алтны уурхайнууд тоног төхөөрөмжөө хийхийн тулд төрөл бүрийн төмөр их хэмжээгээр худалдаж авна. Би металлургийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн болохоор төмрүүдийн ангилал, марк, юунд яаж хэрэглэхийг сайн мэднэ. Тэгээд алтны компаниудтай уулзаж гэрээ хийн тэр төмрүүдийг нь олж нийлүүлдэг байв. Бас нилээд сайн бизнес нь гагнуурын электрод. Би бас энэ талаар мэргэжсэн байсан болохоор ямар маркийн электродыг юунд хэрэглэх, бас ямар марк нь ямар маркаа орлож болохыг сайн мэднэ. Энэ чиглэлээр нилээд ч сайн ажиллаж, өдгөө Монголд нэртэй олон ч уурхайд хэрэгтэй металлуудыг нь олж нийлүүлсэн. Хэрдээ ч боломжийн ашиг олж байв.

-Г.Галбадрах: Ямартай ч наймаанд жаахан "од" той байж дээ.
-Ганаа:
"Од"-той ч юу байхав. Гол нь хүмүүсийн хэрэгцээг сайн мэдэрч, тэдний итгэлийг олж авах хэрэгтэй. Тэгэхээр тэднийг хуурах хэрэггүй. Яг л хүссэн хэрэгтэй зүйлийг нь цагт нь олж өгч байвал тэд надад итгэж байнга хамтран ажиллахыг хүснэ. Хэрэв би өнөөдрийн өөртөө олж болох ашгаа бодоод тэднийг нэг удаад хуурахад л тэд надад итгэхээ больж дараагийн удаад надад хандахгүй. Тэгэхээр нэг удаагийн хувиа бодсон үйлдэл нь дараагийн олж болох их ашгийг үгүй болгож орхино. Бизнесийн хууль болон зарчим нь энэ. Хүн мөнгө олж болно. Түүнийгээ хэрхэн үнэлж яаж зарцуулахаас их хамаарна. Их мөнгөтэй болоод "онгирч бардамнах" үе байсан. Гэхдээ л дараа нь арай өөрөөр эргэцүүлж боддог юм. Мэдээж энэ мөнгийг зүгээр олоогүй, өөрийгөө зовоож байж олж байгаа болохоор их ч  бай , бага ч бай хайрлаж гамнаж л байх хэрэгтэй юм билээ.

-Г.Галбадрах: Наад яриатай чинь санал нийлж байнаа. Мөнгө хүн болгонд хүссэнээр тогтдоггүй. Мөнгийг олоход ч өөртөө шингээж тогтооход ч "ухаан" хэрэгтэй байдаг мэт.
-Ганаа:
Тийм ээ. Би "ченж" хийхээ болиод 2 жил орчим Солонгос руу ирж очин ажилласан. Улаанбаатарт суурьшин наймаа хийж байхдаа дүүтэйгээ хамтад айлын хажуу өрөө хөлсөлж амьдарч байсан бол сүүлд нь Улаанбаатарт 2 өрөө байр худалдаж авсан л даа. Энэ бас миний наймааны үр дүн байсан юм. Нэг удаа намайг Солонгост байхад дүү минь Америкийн визэнд орох боллоо гэж дуудсан. Түүнээс өмнө миний дүү надад хандаж "Ах аа та Америкийн визтэй болчихвол сахлаа авах уу?" гэж асууж байсан юм. Аль залуугаасаа сахал минь миний имиж болсон байлаа.

Тэгээд дүүдээ зөвшөөрсөн хэрнээ сахлаа нилээд багасгаж байгаад Америкийн визэнд орсон. Эхний удаад "материал дутуу байна" гэж буцаахад жаахан дурамжхан байв. Харин дүү минь ятгаад 7 хоногийн дараа дахин ороход виз гарсан. Одоо бодоход дүү минь миний төлөө зөв алхам хийсэн юм билээ.
                                                
Дөрөв. Эр хүн амьдралын ачааг үүрэх ёстой

-Г.Галбадрах: Хэдэн онд Америкт ирсэн хэрэг вэ?
-Ганаа:
2004 оны 1-р сард визэнд ороод Хавайд хэлний сургуульд ирлээ. Анх эхлээд хэл мэдэхгүй, учраа ч сайн олохгүй байсаар 1 жил болов. Сургууль минь нилээд үнэтэй сарын 1200 орчим доллар. Үндсэндээ наймаа хийж олсон мөнгөө л энд их зарцуулсан. Жил дотор жаахан аргаа олж, зарим танил найзуудтайгаа холбогдож байсаар дараа жил нь сургуулиа шилжүүлээд Виржинад нүүж ирлээ. Яг үнэндээ эхэн үед "буцвал ч буцчихна" гэсэн бодолтой байсан бол Виржинад ирээд олон монголчуудын дунд орохоороо "ямартай ч аргаа олбол энд боломж байна" гэж мэдрэх болсон.

-Г.Галбадрах: Виржинад ирээд ямар ажлууд хийж байв?
-Ганаа:
Анх Америкт ирсэн монголчууд ажилд орох гээд хайж байхдаа "чи юу хийж чадах вэ?" гэж асуухаар "юм болгоныг л хийж чадна" гэж хариулдаг. Тэгээд янз бүрийн ажил хийж явсаар эцэстээ өөрийн сонирхолтой, хийж чадах ажил дээрээ тогтохоор "нэг л ажил хийж чаддаг" болдог юм даа. Би энд ирээд анх цамц индүүдэж байлаа, дараа нь деливери хийв. Нэг хэсэг кабинет хийсэн. Тэгж тэгж чулууны үйлдвэрт ороод одоо хүртэл тогтож ажиллаж байна. Бас нэг хэсэг Монгол руу барилгын обойны наймаа ч хийж үзэв дээ.

-Г.Галбадрах: Чи  Турк эзэнтэй чулууны үйлдвэрт нилээд олон жил ажиллав даа?
-Ганаа:
Турк эзэнтэй чулууны компанид 2005 онд ажиллахаар ороод бараг 7 жил орчим ажилласан. Чулууны ажил амаргүй ч сайн сураад дадахаар сайхан ажил. Монголчууд хаана ч ажилд орсон нэг хэсэг хугацааны дараа тэндээ нөлөөтэй болж чаддаг. Дасан зохицох, бас ажилд хурдан сурч дадлагажих нь бусад хүмүүсээс арай л илүү юм шиг санагддаг юм. Тэгээд ч ажилдаа үнэнч, санаачлагатай болохоор  эзэддээ их тоогдоно. Яг л ийм байдлаар турк эзэн бид 2 олон жил бие биедээ итгэж, сайн нөхөрлөсөн. Сүүлдээ ажилчин нь хэрнээ би нэг эзэн нь юм шиг байдаг байлаа. Ажлын цагтаа үйлдвэрийн хийх ёстой ажлыг яг таг хийгээд, ажлын бус цагт хэрэгтэй үедээ би үйлдвэрийг түрээсийн журмаар ашиглах үе ч зөндөө байв. Энэ бол бидний итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа байсан гэх үү дээ.

-Г.Галбадрах: Энэ он гарсаар чи өөрөө үйлдвэр байгуулан ажиллах болсон.
-Ганаа:
Яг үнэндээ олон жил нөхөрсөг дотно байсан ч би хүний төлөө л ажиллав. Би сайн ч муу ч ажилласан бусдад л мөнгө, ашиг хийж өгч байгаа хэрэг. Хэрэв би чадвартай юм бол өөрийнхөө төлөө ажиллах хэрэгтэй юм гэдэг бодол эртнээс төрж байсан. Нилээд бодож, эргэлзэж байсны эцэст дотны танил Дарханы Ганболдтой хамт үйлдвэр нээж ажиллуулахаар зориглосон. Гэхдээ эхнээсээ л бүх зүйлийг хууль журмынх нь дагуу хийхийг хичээж байгаа. Шинэ юм болгон амаргүй байдаг болохоор одоохондоо амаргүй л байна. Гэхдээ нэгэнт зорьсон болохоор зүтгэх л хэрэгтэй юм. Хүний удирдлага дор цагаар ажиллах, өөрөө хариуцлагаа үүрээд өөрийнхөө төлөө ажиллах гэдэг их ялгаатай. Гэхдээ хэцүү гээд бэрхшээх юу байхав. Би чинь өөрөө амьдралын бүх ачааг өөрч явах ёстой эр хүн. Одоо энэ үе дээрээ л өөртөө "бяр" суулгах хэрэгтэй байна даа.

-Г.Галбадрах: "Амьдралын ачааг үүрэх учиртай эр хүн" гэснээс гэр бүлээ танилцуулж болох уу?
-Ганаа:
Миний эхнэрийг Саранцацралт гэдэг. Бид хоёр 2006 онд танилцаад гэр бүл болсон. 4 настай нэг хүүтэй. Миний хүүг Ананд гэдэг.  Америкт ирээд ганцаараа ажиллаж мөнгө олох, гэр бүлтэй болж тэднийхээ төлөө ажиллах гэдэг шал өөр асуудал. Мэдээж гэр бүл болоход урьд урьдахаас ч илүү их мөнгө шаардагдана. Тэр бүх хэрэгцээ шаардлагыг хангахын тулд улам ч илүү ажиллах хэрэгтэй болдог. Тэр болгоныг дааж чадаж байж л" амьдралаа авч явж чадаж байна" гэж бодох хэрэгтэй юм шиг. Амьдралаа авч явахын тулд өнөөдөр болж байгаагаас илүүтэй маргаашийг харж улам ч ихийг сэтгэх хэрэгтэй юм шиг. Эхнэр хүүхдийнхээ хэрэгцээг хангаж, тэднийг сэтгэл хангалуун байлгаж чадаж байж өөртөө мөнгө зарцуулах үе зөндөө.

-Г.Галбадрах: Гэхдээ энэ нь эхнэрээ зүгээр суулгаад тэжээгээд бай гэсэн үг биш биз дээ?
-Ганаа:
Яалаа гэж дээ? Хоёулаа л зүтгэж байж энэ их зардлыг төлнө шүү дээ. Гэхдээ нөхөр нь илүү ихийг олж зарцуулах ёстой гэсэн санаа. Эхнэрээрээ тэжээлгээд сууж байдаг эр хүнийг ямар эр хүн гэх билээ. Эхнэр минь ажлаа хийж, олсон мөнгөнийхөө тодорхой хэсгийг өөрийн сонирхолдоо зарцуулж байвал бас л сайхан шүү дээ. Бас бид 2-ын хэн хэн нь боломжтой үедээ хүүгийнхээ дуртай зүйлийг нь худалдан авч өгч байхдаа баяртай байдаг. Хүү маань ч биднийг ойлгож бас хайрлаж байх болно.

-Г.Галбадрах: Бас гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын жишгээр аав ээждээ тусалж байгаа биз дээ? Тэднийхээ тухай товч танилцуулахгүй юу?
-Ганаа:
Миний ээжийг Цэнд гэдэг. Хүүхдийн их эмчийн мэргэжилтэй. Аавыг минь Алтангургалдай гэдэг. Автобусны жолооч хийж, насаараа нийтийн тээвэрт ажилласан. Одоо тэд маань Улаанбаатарын Хужирбуланд “Уран ачлал” нэртэй хувийн эмнэлэг байгуулаад ажиллаж байгаа. Миний хамгийн бага дүү Нарантуул эрүү нүүрний мэс заслын эмч. Дүү Нарангэрэл маань Сиэтлд, ахлах сургуульд сурдаг Анужин дүүгийн хамтаар ажиллаж амьдарч байгаа. Бид боломжоороо л бие биедээ санаа тавин тусалдаг юм.

-Г.Галбадрах:Бас нөхөрлөлийн тухай?
-Ганаа:
Эрчүүд бид сайхан нөхөрлөлгүйгээр хэн ч биш. Би Монголд бизнес хийж байхдаа ч АНУ-д ирээд ч олон сайхан хүмүүстэй найзалж нөхөрлөж байна.  Бид найз нөхөд гээд уулзах болгондоо ууж идээд байхдаа биш, хэрэгтэй цагт бие биедээ чин сэтгэлээсээ тусалж байхдаа л гол нь байдаг. Хааяадаа ууж идэх үе зөндөө, Тэгэхдээ согтсон ч шогтсон ч бие биенээ ойлгож, хайрлаж байх нь хамгаас чухал. Бид эх орон, садан төрлөөсөө хол харийн газарт ажиллаж амьдарч байна. Хэн хэнд минь өвчин зовлон, үхэл хагацал  тохиолдож болно. Тийм цагт найз нөхөд шиг түшигтэй хүн хаана байх билээ.

Тав. Хобби бол амьдралын нэгэн амт

-Г.Галбадрах: Чиний мотоцикльд  дуртай, бас ийм төрлийн баялаг цуглуулгатайг мэднэ. Хэзээнээс мотоцикль сонирхож хэлэсэн юм бэ?
-Ганаа:
Би Орост ТМС -т суралцаж байхдаа анх "Мопед" нэртэй жижигхэн мотоцикль худалдаж авч байсан юм. Монголчуудын мэддэг "1000-ын дугуй" шиг мөртлөө сүүлийн үеийн загвар, 2 араатай. Тэгээд л мотоцикльд дурлаж хорхойссон. Монголдоо буцаж ирээд нилээд янзалсан "Урал" худалдаж авав. Түүгээрээ их гангарна. Тэр үеэс найзууд болон танилуудынхаа дунд "Харлэй Ганбаа" гэдэг нэртэй болов. Тэр үе чинь “Харлей”-г мөрөөдөхөөс цаашгүй байлаа шүү дээ. Тэр үед миний мөрөөдөл минь "Харлэй Дэвидсон"-ы дууг нь сонсож үзэх сэн" гэдэг мөрөөдөл байв шүү дээ.

-Г.Галбадрах: АНУ-д ирээд мөрөөдлөө биелүүлэв үү?
-Ганаа:
Хавай бол мотоциклийн орон. Тэнд нүргэлсэн дууг нь чихээрээ сонсож,гараараа барьж үзэж байгаа юм. Сайхан санагдаж байсан. Мэдээж дараагийн мөрөөдөл минь мотоцикль худалдаж авах хүсэл болсон. Монголд байхдаа” дууг нь сонсож үзэх сэн” гэж мөрөөдөж байсан бол Хавайд мотоциклчидийг хараад “мотоцикль авч унахыг хүснэ. Тухайн үед дөнгөж ирсэн байсан оюутанд “Харлей” авч унана гэдэг мөрөөдөл төдий. Хожим 2008 онд нилээд мөнгө хурааж байж анхныхаа мотоциклийг 22 000 доллараар авсан даа. Мотоциклоо унаад  дууг нь сонсоод давхиж байхдаа "эр хүний жаргал" гэдгийг жинхэнээр нь мэдэрсэн. Анхны мотоциклоо наймаанд мөнгө хэрэгтэй болоод зарж байхдаа их л харамсаж байсан ч түүнийгээ илээд "дахиад би заавал худалдаж авнаа" гэж амласан. Түүнээс хойш 1 "Харлей Дэвидсон" 2 "Чопэр" нийтдээ 3 мотоцикль худалдаж авлаа.

-Г.Галбадрах: "Харлей Дэвидсон", "Чопэр" 2-ын ялгаа нь юундаа байдаг юм бэ?
-Ганаа:
"Чопэр" бол мотоциклийг гар аргаар "дэглэсэн" хэзээ ч давтагдашгүй бүтээл. Нэг ёсондоо стандарт бус мотоцикль гэсэн үг юм даа. Тухайн хүн өөрийн хүссэнээрээ л тэр мотоциклийг өөрчилж болно. Ихэвчлэн ингэж өөрчилдөг газрууд байхад анхнаасаа бүх зүйлийг нь гар аргаар хийсэн мотоциклууд ч байдаг. Тийм мотоциклууд их ч үнэтэй. Ер нь ийм мотоциклууд 20 000-300 000 доллар хүртэл үнэтэй байдаг юм билээ.

Харин "Харлей Дэвидсон" бол дэлхийд алдартай брэнд. Үүнийг хүн болгон мэддэг, бас хүлээн зөвшөөрдөг. Дотроо 20 орчим загвартай. Бүх зүйл нь стандарттай. Америк дахь зах зээл дээр борлуулалтаараа “Харлей” тэргүүлж, дараа нь “Хонда”, “Ямаха” ордог юм билээ. "Харлей Дэвидсон"-ыг хүн унаад хичнээн цаг ч давхиж чадна. Харин "Чопэр"-ийг 40 минутаас 1 цаг гаран унаад амрах хэрэгтэй болдог. Учир нь стандарт бус болохоор хүнийг амархан ядраадаг талтай.

-Г.Галбадрах: Мэдээж ийм мотоциклууд их үнэтэй. Хэдийгээр өөрийн сонирхлоор авч байгаа ч үүнд багагүй мөнгө зарцуулж байгаа байх.
-Ганаа:
Би өөрийн дуртай юмандаа мөнгө хайрладаггүй. Ажил хийж мөнгө олж байгаа ч өөрийн дуртай зүйлээ  мартаж орхивол ямар амт байх билээ. Гэхдээ би энэ мотоциклуудаа худалдаж авахдаа өөртөө зорилго тавьж, ердийн үед ажиллаж байснаасаа 2 дахин илүү ажилладаг. "Тэр мотоциклийг л худалдаж авах ёстой юм шүү" гэж бодохдоо заримдаа ядрахаа ч мартаж орхино.  Харин худалдаж авсан хойноо унаад давхиж байхдаа өөртөө хичнээн баярлаж, итгэдэг гээч. Ингээд бодохоор хүний сонирхол, цуглуулга  хүнийг тодорхой зорилготой болгож амьдралыг улам ч амттай болгодог юм билээ.

-Г.Галбадрах: Бас үүнээс гадна мотоциклийн сувинер цуглуулгууд тань байна.
-Ганаа:
Би энд ирээд дэлгүүрт орохдоо дандаа л мотоциклийн сувинер хайна. Таалагдсан л бол худалдаж авна. 2006 онд гэр бүлтэй болоод суурин амьдралтай болсноосоо хойш идэвхтэй цуглуулж эхэлсэн. Тэгсээр бараг 100 -аад болохоор нь хайрцаглаад Монгол руу явуулсан. Тэгсэн хэрнээ тэсэхгүй дахиад цуглуулсаар одоо нэмээд 100 гаруй болж байна. Намайг ийм хоббитойг мэддэг болохоор миний найз нөхөд боломж л гарвал мотоциклийн сувинер бэлэглэдэг. Ер нь давхардахгүйгээр 200 гаруй цуглуулга бий.

Ийм сувинерүүд 10-200 доллар орчим үнэтэй байдаг гээд бодохоор нилээд мундаг цуглуулга болсон доо. Бас нэмээд одоо мотоциклийн малгайнууд цуглуулж байгаа. Өөрөө дуртай болохоор хаяадаа харахаар сайхан байдаг юм. Харин хүүтэй болсноос хойш цуглуулгаа жаахан хойш тавьж, хүүгийнхээ сонирхолд анхаарлаа хандуулж байна. Гэхдээ хүү минь бас л мотоцикльд дуртай шүү. Одоо хүү минь 4 нас хүрэх гэж байгаа ч аавынхаа цуглуулгыг хайрладаг. Тоглоом биш гэдгийг нь сайн мэднэ. Хааяа ээждээ “Хоёулаа дэлгүүр орж аавдаа мотоцикль авъя” гэдэг гээч.

-Г.Галбадрах: Нэг ёсондоо цуглуулга тань гэр бүлийн хэмжээнд очиж дээ?
-Ганаа:
Тийм шүү. Эхнэр маань намайг их дэмждэг. Хүү минь бас л “Харлей”-гийн сонирхолтой эр хүн. “Харлей” бол ганц миний хобби биш манай гэр бүлийн хобби гэж хэлж болно шүү. Миний цуглуулгын эхлэлийг эхнэр минь тавьж өгсөн юм шүү дээ. 2007 онд анх “Валентин”-ы баяраар эхнэр маань надад 2 Чопперийн модель бэлэглэж байсан юм. Тэгээд л модель цуглуулж эхэлсэн. Энд тэнд явахаараа тааралдсаныг нь авдаг байсан бол сүүлдээ хайж явж авдаг болсон.

-Г.Галбадрах: Жил бүр Америк даяар болдог мотоциклийн цугларалтад 3 удаа оролцсон гэсэн.
-Ганаа:
Флорида мужийн Дейтонд мотоцикльчидийн хамгийн том цугларалт жил бүрийн хавар 3 сард болдог. 10-аад хоног үргэлжилдэг энэ раллид дэлхийн өнцөг булан бүрээс 500 мянган мотоцикльчид ирж оролцоно. Жил бүр энэ тоо өсч байгаа. Бас жил бүр Америк даяар "Memorial Day" өдрөөр мотоцикльтнуудын  цугларалт болдог уламжлалтай. Энэ нь дайныг эсэргүүцсэн хөдөлгөөний нэгэн хэлбэр юм. Хэдэн зуун мянган мотоцикльтнууд цугларч нэгэн жагсаалд орон зэрэг зэрэг хаазалж их дуу чимээ гаргана. Энэ бол дайны чимээг нийтэд сануулж байгаа хэрэг. Их сүртэй гоё л доо.

Дараа нь жагсаалаар явж өнгөрөхөд хүн болгон бахархан хардаг юм. Би сүүлийн 3 жил энэ цугларалтад оролцож байна. Ийм цугларалтад Монголынхоо далбааг мотоцикль дээрээ хадаад явж байхдаа "Монголоо төлөөлж дайныг эсэргүүцэж байна" гэж боддог. Өнгөрсөн жил гэхэд Вашингтон ДС орчимд 500 000 мотоцикльчид цугларсан гэдэг юм. Өмнө ганцаараа явж байснаа өнгөрсөн жилийн цугларалтад Замбалгарав гээд монгол залуу бас оролцож байхтай тааралдаж сайн найз нөхөд болсон шүү. Түүний өмнө жил Замбалгарав оролцож байсан юм гэсэн. Харин өнгөрсөн жил бид 2 уулзалдаж байгаа нь тэр. Энэ жил хамт явахаар ярилцаж байгаа. Тэгэхээр Монголын дуу хоолой нэмэгдэж байгаа гэсэн үг.

-Г.Галбадрах: Хөөх тийм олон мотоцикльчид цуглардаг хэрэг үү?
-Ганаа:
Америкийн хэмжээнд мотоцикль унадаг 25 сая хүмүүс байдгийн 5,7 сая нь эмэгтэйчүүд байдаг гэсэн тоо өнгөрсөн жил гарсан. Тэгэхээр 500 000 мотоцикльчид цугларна гэхээр нэг их тоо биш болж таарч байгаа юм.

-Г.Галбадрах: Энэ ч бас бахархмаар санагдаж байна. Бас олон ч монгол залуус минь өөрийн хоббитой болбол сайхан хэрэг шүү.
-Ганаа:
Тийм ээ, би үүнийг л хүсээд байгаа юм. Америкт ч гэсэн монголчууд олуулаа нийлээд "Харлей" уначихаад Монголынхоо далбааг мандуулаад аялж явбал сайхан сан. Энэ бас л миний нэгэн мөрөөдөл. Мэдээж тийм хүсэлтэй залуус байвал би зааж зөвлөж туслахад бэлэн байна. Би анх энд ирээд мотоциклийн үнэмлэх авах гэж очоод "би Монголд зөндөө л мотоцикль унаж байсан, сургуульд нь суулгүйгээр шалгалтаа шууд өгнө" гэсэнд тэд зөвшөөрсөнгүй. 3 өдрийн хичээлд нь сууж байж үнэмлэхээ авсан. Тэнд ирж байгаа хүмүүс нь ерөөсөө мотоцикль унаж үзээгүй хүмүүс. Нүдэн дээр л унаад сурчихаж байгаа юм. Зааж байгаа арга барилдаа хамгийн гол нь байдгийг тэгэхэд ойлгосон. Бид нар болохоор ямарч ойлголтгүй анхнаасаа буруу унаад сурчихдаг юм байна лээ. Би одоо хүнд заавал чадна шүү. Мотоцикль унаж сурах сонирхолтой залуучууд байвал дуртайяа зааж өгнө.  Алс нь Монголдоо ч ийм сургууль байгуулах сан гэж хүсдэг. Бензиний үнэ байнга нэмэгдэж, замын түгжрэл нь хэцүү болсон Монголын нөхцөлд мотоцикль бол хэрэгтэй унаа. Харин түүнийг зөв сурч, зөв ашиглаж сурах нь бидэнд хэрэгтэй байгаа юм даа. “Машин бол хүний хэрэгцээ. Харин мотоцикль бол зугаа” гэж хүмүүс ярьдаг юм. Гэхдээ мотоцикль бол таныг хүссэн газарт тань хүргэж өгч чадна.

-Г.Галбадрах: Машин унах мотоцикль унах 2 –ын ялгаа нь чиний бодлоор?
-Ганаа:
Мотоцикль унахад хамгийн гол нь аюулгүй байдал юм. Мотоцильтэй холбоотой ослын 50 хувь нь архи мансууруулах зүйл хэрэглэснээс, нөгөө том шалтгаан нь хурд хэтрүүлснээс болдог гэж байгаа юм. Мотоцикль унахад нэг дутагдалтай тал нь цаг агаарын таагүй нөхцөл. Хүйтэн байх, бороо цастай байхад унахад тохиромжгүй. Мотоцикль унадаг хүмүүс ихэвчлэн эрчүүд байдаг. 10-аад хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэдэг юм билээ. АНУ-д мотоциклийн дилерүүд эмэгтэйчүүдэд зориулан унаж сурахад зориулан үнэгүй дадлага хийлгэдэг. Энэ нь маркетингтэй нь холбоотой байх л даа. Хүмүүсийн сонирхлыг татаж үнэгүй хичээл санал болгож байгаа нь эргээд худалдан авагчаа бэлтгэж байгаа хэрэг юм уу даа.

-Г.Галбадрах: Мотоцикльчидийг өөрсдийн дохионы хэлтэй байдаг гэдэг юм билээ.
-Ганаа:
Тийм шүү. Мотоцикльчид хоорондоо гар дохио их хэрэглэнэ. Бие биетэйгээ мэндчилэхдээ зүүн гарын алгыг доош нь харуулж, өвдөгнийхөө харалдаа авч дохино. Цуг явж байгаа 2 мотоцикльчин гараараа хүзүүгээ огтолсон дохио үзүүлбэл “мотороо унтраа, ярих хэрэгтэй байна” гэсэн үг. Гараа малгай дээрээ тавибал “Цагдаа байна” гэж сануулж байгаа үг. Ам руугаа заавал “өлсөж байна, юм идье” гэсэн үг. Гараа чигээр нь урагшаа сунгаад гарынхаа алгыг өөр уруугаа харуулбал “бие засмаар байна”, мотоциклийн банк руугаа заавал “шатахуун авах хэрэгтэй байна” гэсэн үг. Нөгөө хүн чинь мотоциклийн урд тал руу заагаад байвал “зогсож мотоциклоо шалга” гэсэн үгийг илэрхийлж байгаа юм. Гараа 45 хэмд бариад гарынхаа алгыг хойш харуулахад “зогс”, гараа 45 хэмд бариад гарынхаа алгыг дээш нь доош нь хөдөлгөвөл “ хурдаа хас” гэхчилэн олон янзын дохионы хэл бий.

-Г.Галбадрах: Их сонирхолтой юм байнаа. Их сонирхолтой сэдвээр цаг гарган ярилцсанд баярлалаа.  Амьдралын нэгэн амт болсон хоббигоор тань бахархдаг шүү. Цаашдын ажил амьдрал болон хүсэл мөрөөдөл тань өөдрөг сайхнаар биелэх болтугай.
-Ганаа:
Танд ч бас баярлалаа. Залуустаа чөлөөт цагаа утга учиртай бас зорилготой өнгөрүүлж байгаарай. Хэрэв мотоцикль унаж сурч, хамтдаа мотоциклоор аялж зугаалж байхыг хүсвэл би туслахад бэлэн байгаа шүү.

...Бидний амьдардаг орон сууцны хорооллын автомашины зогсоол дээр гоёмсог хийцийн 2 мотоцикль байж харагддаг нь их л содон. Хаяадаа нүргэлсэн сүртэй дуутай энэ мотоциклийг ширвээ сахалтай монгол залуу унаж давхих нь бас л содон. Түүний өмссөн хувцас, сүрлэг гадаад төрх нь унаж яваа мотоцикльтойгоо ихэд зохицолдоно. Түүнийг бид Ганаа гэж дууддаг юм. Бүх талаараа жинхэнэ монгол эр хүн л дээ.

Бид найзалж нөхөрлөөд багагүй хугацааг элээж буй. Түүний мотоциклийн хоббигоос гадна алив зүйлд хандах хандлага болон амьдралыг үзэх үзэл нь надад их таалагддаг. Тэрээр "бяд суух", "бяртай байх" гэж ярих их дуртай. Энэ нь биеийн бяр бус амьдралд өөрийнхөөрөө зүтгэж, бусдаас хамааралгүйгээр амьдралаа хангалуун авч явах чадварыг хэлж байгаа хэрэг. Тэр хэлсэн ярьсан зүйлдээ их үнэнч. Бас боломж л олдвол бусдад туслахыг хичээнэ. Өнөөдөр гадаадад ажиллаж амьдрахдаа энэ их ачааны хажуугаар өөрийн хоббигоо амьдралын нэгэн амт болгож, түүндээ сэтгэл хангалуун байж чадаж байгаа нь тийм ч олон бил үү? Тэгээд л би түүнтэй энэ талаар ярилцахыг хүссэн юм. Өнөөгийн залууст үлгэр болохуйц нэгэн жишээ.

Тэрээр хавар болж цаг дулаарахыг тэсэн ядан хүлээдэг. Ажилдаа хичнээн ядарсан байсан ч мотоциклоо унаад гарахдаа жинхэнэ монгол эр хүн шиг харагддаг. Бас аз жаргал болон сэтгэл ханамж нь ч мэдрэгддэг. Ийм үедээ жинхэнэ амьдралын амтыг ч амталдаг. Бас эхнэртээ, хүүдээ ч их халамжтай. Хаяадаа тэдэнтэй хамт байхад надад нэг л сайхан гэгээлэг мэдрэмж төрдөг юм. Та нар минь ямагт аз жаргалаар бялхаж, амьдралд дандаа “бяд”-тай байх болтугай.

Г.Галбадрах gala_mn@yahoo.com  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан