-Монголын нүүдэлчид Европын хүйтнийг хараад инээлдэж байна-
Испанийн "ABC" өдөр тутмын сонинд Монголын малчдын амьдрал, өвлийн тухай өгүүлэл нийтлэгдсэнийг орчуулан хүргэж байна.
Даяаршсан XXI зууны сүүлчийн нүүдэлчин малчид дэлхийн хамгийн хүйтэн газруудын нэг болох Монголын 50 градусын хүйтнийг ажрахгүй тэсч гарч байна. Хүйтнийг даван гарахын тулд Даваадорж тэргүүтэй малчид хоёр мянган метрийн өндөр оргилуудтай Чулуутын уулс руу мал сүрэгтэйгээ нүүх хэрэгтэй болдог. Энэ бол нийслэл Улаанбаатар хотоос 630 км-ийн зайтай Архангай аймгийн нэг сум юм.
Автомашинаар өвөл тийшээ 15 цаг явж хүрдэг. Цас тэнгэрийн хаяа хүртэл хучжээ. Амьд амьтдаас хонь, ямаан сүрэг, хэдэн адуу л харагдана. Цасан цагаан талд хар цэг шиг юм харагдах нь малчин монгол айлын хот ажээ.
Монгол морь унага шиг жижигхэн мөртлөө хайнагийн шар шиг хүчтэй. Урт дэлтэй эдгээр морьд 20 км хатируулж чадна. Хонь, ямааны арьс үс нь өтөг бууц болон заваарсан ч тэдгээрээс өрнөдөд ихэд үнэд хүрдэг ноос, ноолуур гаргаж авдаг байна.
"Нэг ямаанаас 300 гр ноолуур авдаг. Нэг кг ноолуур 60 мянган төгрөгийн (34 евро) үнэтэй" хэмээн гэрийн эзэн Даваадорж ярилаа. Ноолуур нь Монголын нүүдэлч малчдын орлогын гол эх үүсвэр юм. Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд хавчуулагдсан, Испаниас гурав дахин том газар нутагтай энэ уудам эх орон дөнгөж 2.7 сая хүн амтай. Тэн хагас нь Улаанбаатар хотод амьдардаг ч хүн амын гуравны нэг нь нүүдэлчин мал аж ахуй дээр үндэслэсэн уламжлалт амьдралаа хадгалсаар иржээ.
Хамаатан садан нийлээд 19-үүлээ байх Даваадоржийнхон Чулуутын уул хадаар хүрээлэгдсэн бэлчээрт идээшлэх 400 ямаа, 300 хонь, 170 сарлаг, 94 морьтой. Энд зун нь хөндий ногоон хивсээр хучигдах шиг болдог бол, өвөл нь цагаан далай болчихдог ажээ. "Одоо бид нар уулын нөмөрт хамгаалалттай байна гэсэн үг. Гэвч хавар болохоор илүү сайн бэлчээр хайж гол руугаа бууна даа" хэмээн 44 настай Даваадорж хэллээ.
Түүний эхнэр Болор 28 настай, тэд гурван хүүхэдтэй. Хүүхдүүд нь 27 км-ийн зайд байх сумын сургуульд сурна. Тэдний дотуур байр, хоол ундыг улсаас даадаг байна. Чулуут сумын 3600 иргэний 600 нь уул, талаар тарсан гэрт амьдардаг. Хөдөөд ч, хотод ч хүн амынх нь тал хувь нь зургаан метрийн диаметртэй, барьж, буулгахад амархан дугуй цагаан майханд амьдардаг. Эвхдэг ханатай, дундаа хоёр баганатай, дээрээ нарны гэрэл орж байх, мөн яндангийн нүхтэй дугуй цонхтой. Гэрийн модон шалыг хулдаасаар бүрхсэн байв. 81 саваагаар тулж, дээгүүр нь эсгийгээр хучиж хүйтнээс хамгаалдаг ажээ.
Гадаа бараг 50 градусын хүйтэн тачигнаж байхад зуухны ачаар гэр дотор 10-20 градусын халуунагаар дүүгнэ. "Дөрвөн хүн гэрийг 15 минутад буулгаж, 30 минутын дотор буцаагаад барьчихдаг" хэмээн Даваадорж ярилаа. Тусламж, тэтгэмж дээр эдийн засаг нь тогтдог энэ улсын гол баялаг нь мал аж ахуй. Малын арьс шир, мах, сүү болон сүүгээр хийдэг тараг, сарлагийн гашуун бяслаг (өрөм), мөн сакетай адилхан зөөлөн архи зэргийг ашигладаг.
"Бид малчин хүмүүс, тариачид биш. Бид төмс ногоо тарихыг хүсдэг ч их хүйтэн байдаг болохоор хэцүү" хэмээн малчин эр гомдоллов. Нүүдэлчин малчид будаа, гурил, давс, ногоо, тамхи, архи худалдан авах хэрэгтэй болдог. Зарим үед солилцоо хийж, нэг хониор 50 кг гурил авдаг аж. Гэрт гэрэл цахилгаан байхгүй, айл бүрт нэг сая төгрөгийн үнэтэй (573 евро) тавган антенн байх ч 20 сувагтай зурагтаа үзэх гэж л ашигладаг байна.
Усны асуудал бэрхшээлтэй. Зун нь айлууд голын хажууд буучихдаг тул тунгалаг усаар нь малаа услаад зогсохгүй өөрсдөө ч ундаалдаг ажээ. Уулнаас бууж ирсэн ус цэвэрхэн. Өвөл гол хөлдөхөд Даваадоржийн хүргэн дүү Эрдэнэ голын мөсийг хагалж сарлаг хөллөсөн тэргэнд ачиж авчирдаг гэв.
Хаалганыхаа гадаа хураасан мөсийг хүүхнүүд саванд хийн зуухан дээр хайлуулж хоол хийдэг ажээ.
Гэрт жорлон байхгүй тул гадаа гарч бие засна. Энэ нь зарим хүнд тухгүй санагдах ч тун энгийн зүйл юм. Даваадорж лав энэ амьдралаа хотын тухлаг амьдралаар солихгүй гэж байна. "Хотод ажил төрөл олох гэж хэцүү. Тэгээд ч дарамт, ядаргаа ихтэй, мөнгө төгрөг их үрэгддэг дэмий" хэмээн мань эр өгүүлж буй ч хүүхдүүдээ нийслэлд сургуульд явуулах бодолтой байдаг аж.
Монголын хөдөөд эрчүүд нь мал сүргээ хариулж, морь унаж, мод хагалж, голд загасчилж, архи уудаг. Архийг өглөөнөөс эхлээд л ууна. Эмэгтэйчүүд хоол хийж, угааж, ноос хяргаж, нөхрүүдээ чонын авд мордохоор ар гэрээ сахиж үлддэг. Урьд шөнө нэг чоно хурдан мориороо аймгийн уралдаанаас 39 медаль авсан Хүсэлбаатарын нэг ямааг барьж, ой мод хүртэл чирч явсан байв. Цасан дээгүүр цусан мөр гарган чирсэн байх бөгөөд хадны дэргэд авчраад идэж орхижээ.
Хот айлын залуус тэр дор нь чонын үргээлэг зохион байгуулж, Даваадорж болон 65 насандаа ч цэц мэргэн нь хэвээрээ Дорждэрэм гуай ч уухайлан мордсон юм. Дэлхийн II дайны үеийн "Калашников" буугаар зэвсэглэсэн морьтонгууд ой мод руу орж чоныг үргээн, мэргэн буучид хүлээж байгаа цагаан газар руу гаргаж ирдэг гэж байна. Тэр ой модонд чононууд үүрлэж, шөнө болохоор хоттой малаас хулгайлахаар бууж ирдэг ч айлын ноход хуцаж ихээхэн саад болдог аж.
Сүүлийн хоёр сард тэр хавийн малчид дөрвөн чоно авлажээ. Дараа нь түүнийгээ зарж орхидог бөгөөд мань боохойнууд явсаар байгаад Хятадад эм бэлдмэл болоод дуусдаг гэнэ. "Эко системийн тэнцвэрийг хадгалах хэрэгтэй" хэмээн Даваадорж мэтийн малчдыг хөлд орохоос нь л мэддэг Дорждэрэм гуай өгүүлэв. Тэрээр 2000 онд Чулуутын засаг дарга байхдаа сумандаа өндөр хүчдэлийн цахилгааны шугам татсандаа ихэд додигор байдаг аж.
Тэд бүгд таван жилийн төлөвлөгөөг биелүүлэхээр хотлоороо зүтгэдэг, КГБ-ийн тагнуулууд айл гэрт хүртэл байсан коммунист цаг үеийг сайнаар дурсдаггүй. Тэр үед чөлөөтэй аялж зорчиж, гэртээ бурхан тахилтай байхыг хориглодог байв. Өнөөдөр монголчууд зах зээлийн эдийн засаг, татвар зэрэгт дасах гэж хичээж байна. Малчид газрын татвар төлдөггүй, харин малын болон мод огтолсны татвар гэж багахан татвар төлдөг.
Даваадорж гэртээ цугласан хүмүүсийн дунд сууж архи хундагалан ууцгаана. Тэд архийг том аяганд хийн хөнтөрч байхдаа ямаа ишиглэлээ, нэг хонины хөл хугарчихаж, голд гаргасан нэг метрийн зузаантай нүхээр зэвэг барилаа, тавган антенн болохгүй байна гэх зэргээр ярилцана. Харин хүйтэнд дасаж зохицсон монголчууд 50 градусын хүйтнийг ядаж ярианы сэжүүр ч болгохгүй ажээ.
Н.Мөнхжин