gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     5.26
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 25
Зурхай
 5.26
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 5.26
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Хуулийн зөвлөх үйлчлүүлэгчдийнхээ бизнесийг сайн олгох нь чухал"

Эдийн засаг
2012-04-14
0
Twitter logo

Лондон хотод төвтэй олон улсын “Clyde & Co” хуулийн компани нь Монголын “Хаан Лекс Адвокатс” хуулийн компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Тус “Clyde & Co” компанийн ахлах хуульч, ноён Стивен Трикстэй Улаанбаатарт ажлын шугамаар ирээд байх үед нь манай сурвалжлагч уулзаж ярилцлаа.

Ноён Трикс нь Оксфордын их сургуулийн төгсөгч бөгөөд 1986 оноос “Clyde & Co” хуулийн компанид ажиллаж байгаа юм. Тэрбээр олон улсын худалдаа, тээвэр, даатгал зэрэг салбарт эрх зүйн зөвлөгөөөгч ажилладаг, мөн олон улсын худалдаа болоод аж ахуйн нэгжүүдийн хамтарсан төслүүдтэй холбоотой томоохон маргаан дээр өмгөөлөгчөөр ажилладаг туршлагатай хуульч юм.

-Та компанийнхаа болон өөрийн ажлын талаар товч танилцуулна уу?

-“Clyde & Co” хуулийн фирм нь анх 1933 онд Лондон хотод байгуулагдсан түүхтэй. Харин гадаад дахь анхны салбараа Хонконгд 1981 онд байгуулж байсан. Хоёрхон хуульчтай байгуулагдаж байсан “Clyde & Co” нь эдүгээ 1300 гаруй хуульчтай олон улсын хуулийн компани болон өргөжжээ.

Би Монголд сүүлийн нэг жилийн дотор гурав дахь удаагаа ирээд байна. Ирэх бүртээ Монгол Улсын хөгжил дэвшлийн хурд, бүтээн байгуулалтын цар хүрээг өөрийн нүдээр харж, тус улсын ирээдүйг бүтээлцэж байгаа Монголын ажил хэрэгч хүмүүстэй уулзан ярилцаж, хамтран ажилладаг. Нөгөө талаас, Монголын ард түмэн нь өнгөрсөн үеийн аугаа их түүх, соёлтой гэдгийг бас мартаж болохгүй.

Миний бие олон улсын бизнес худалдаа, тээвэр, даатгалын чиглэлээр дагнан ажилладаг. Үүнд, тухайлбал, ашигт малтмал, газрын тос, байгалийн хий, бүтээгдэхүүн үйлчилгээний арилжаа, тээвэр, даатгалын олон талт асуудлаар зөвлөгөөөгдөг. Олон улсын фирм “Clyde & Co” нь өөрсдийн үйлчлүүлэгчдийг зөвхөн Их Британид бус, дэлхийн аль ч оронд бизнесээ эрхлэхэд нь хууль зүйн үйлчилгээ үзүүлэхэд анхаардаг. Бид өнөөдөр Монголын дахь байгууллага, компаниудтай хамтран ажиллах болсондоо баяртай байна.

Бид өөрийн ажил үйлчилгээгээ хөгжүүлэхдээ үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, бизнесийн арга ажиллагааг зөв ойлгоход онцгой анхаардаг. Хуулийн зөвлөхийн хувьд хуулиа мэдээд зогсохгүй үйлчлүүлэгчийнхээ бизнесийг сайтар ойлгох нь чухал гэж үздэг. Иймд үйлчлүүлэгчтэйгээ ойр дотно байх, тэдний бизнесийг ойлгох, тэдэнд зүгээр нэг хууль зүйн зөвлөгөө бус, харин тэдний бизнест нь хамгийн оновчтой шийдэл бүхий зөвлөгөө өгөхөд түлхүү ажиллаж байна.

-Та Монгол оронд өрнөж буй өөрчлөлтийг юу гэж дүгнэж байна вэ?
-Сул тал гэвэл Улаанбаатар хотод ирэх бүрт замын түгжрэл улам ихэссээр л байна. Тиймээс машинаар бус, явган явбал ажлаа илүү богино хугацаанд амжуулах юм байна гэж би ойлгосон. Гэхдээ Монголд саараас сайн нь илүү их байна. Хувийн хэвшлийнхэн, төр, засаг аль аль нь бизнесийн салбарыг бэхжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, улмаар эрдэс баялгийн орлогыг аль болох олон хүнд хүргэж хуваарилах, улс нийгэмд үр өгөөжтэй зүйлд захиран зарцуулахад анхаарч ажиллаж байна. Анх 2011 оны тавдугаар сард анх Монгол орны үзэсгэлэнт сайхан хөдөө нутгийг үзэх боломж олдсонд  баярлаж явдаг. Уудам тал, бэлчиж буй мал, монгол айлд хоносон нь миний сэтгэлд хоногшин үлдсэн шүү.

-Таны нэг өдрийн ажил хэрхэн өрнөдөг вэ?
-Би Лондоноос зайтай амьдардаг тул ажлаа өглөөний есөн цагаас хойш л эхэлдэг дээ. Гэр, ажлын хооронд хурдан галт тэргээр явна. Ажил дээрээ ихэвчлэн 21.00 цаг хүртэл сууж ажиллах нь бий. Нөгөө талаас хуульчийн ажил их сонирхолтой. Өнөөдөр ямар шинэ ажил гарах вэ гэдгийг тааж мэдэшгүй. Шүүх хуралд оролцох, ажил хэрэгч уулзалт хийх, заримдаа тухайн асуудалтай холбоотойгоор судалгаа хийх гэхчлэн олон талтай байдаг. Өдөр бүр шинэ, сонирхолтой зүйлийг олж мэддэг. Мөн дэлхийн олон оронд очдог нь ажлын маань онцлог.

-Эрх зүйн салбарын үндсэн чиг үүрэг юу вэ?
-Хуульч бидний үндсэн чиг үүрэг үйлчлүүлэгчийнхээ бизнесийг эрсдэлээс хамгаалахад чиглэдэг. Бизнест олон янзын эрсдэл тулгарч болзошгүй. Жишээ нь байгуулсан гэрээ хэрэгжихгүй байх, ачуулсан бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт саатах, уул уурхайн лицензийг цуцлах гэх мэт. Хэдийгээр эдгээр нь үйлчлүүлэгчийн маань асуудал ч хуульч бидний үүрэг бол эдгээр асуудлыг хуулийн дагуу үйлчлүүлэгчдээ ашигтайгаар шийдвэрлэхэд оршино. Үүний тулд бид зүгээр нэг байгаа хуулийг тайлбарлаж өгөх биш, тухайн асуудлыг бүхэлд нь сайтар ойлгодог байх хэрэгтэй. Тиймээс ч бид тухайн үйлчлүүлэгчийн бизнес, түүний оршин байгаа орны нөхцөл байдал, хууль тогтоомжийг маш сайн судлахыг хичээдэг. Тэгж байж бүтээлч, үр өгөөж бүхий хуулийн зөвлөгөөг өгдөг. Эрх зүйн салбар бол маш том бизнес, тиймээс ч энэ салбарт ажиллагсдын сэтгэл ханамжийн баталгаа чухал байдаг. Хүн ажилдаа дуртай, сэтгэл хангалуун байж л ажлаа сайн хийнэ шүү дээ.

-Хуулийн сургууль дөнгөж төгссөн шинэхэн хуульчдад Та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хуулийн сургуулийн шинэхэн төгсөгчийн хувьд хуульчийн карьерын давуу тал, мөн түүнчлэн бэрхшээл сорилын талаар зөв ойлголттой байх нь чухал. Мэдээж, онолын мэдлэгээс гадна хуулийг хэрэглэх сэтгэлгээ, аргыг мэдэх хэрэгтэй. Мөн эрх зүйн аль нэг салбарыг сонгохдоо тус салбартаа дур сонирхолтой байвал зохино. Зарим хуульчид гэр бүлийн, зарим нь үндсэн хууль, захиргааны, зарим нь бизнесийн эрх зүйд тус тус татагддаг. Аль ч салбарыг сонгосон, гол нь тухайн салбартаа дур сонирхолтой байх нь чухал. Гэхдээ хуульч хүн өөрийнх нь зөвлөгөө үйлчлүүлэгчид нь тус болоход хамгийн их сэтгэл ханамжтай байдаг гэж би боддог. Жишээ нь, шүүхэд заргаа авах нь ямар ч өмгөөлөгчид хамгийн том амжилт байдаг. Гэвч шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх нь үйлчлүүлэгчийн ашиг сонирхолд тэр бүр нийцэхгүй байх тохиолдол амьдрал дээр гардаг. Иймд хуульчийн зөвлөгөө нь юуны түрүүнд үйлчлүүлэгчийн эрх ашигт л чиглэх нь хамгийн чухал.

-Таныг Лондон хотын шүүхээр нэгэн томоохон маргааныг хэлэлцэхэд өмгөөлөгчөөр оролцож, өөрийн үйлчлүүлэгчийн талд шийдвэрлүүлсэн гэж сонссон. Нууц биш бол энэ талаараа  сонирхуулахгүй юу?
-Миний үйлчлүүлэгчийн эсрэг маш их хэмжээний нэхэмжлэлийг гаргасан юм. Нэхэмжлэл нь нэгэн Дундад Азийн улсын хөнгөн цагааны үйлдвэртэй холбоотой. Тодруулж хэлбэл, хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрт түүхий эд нийлүүлэх  гэрээ, эцсийн бүтээгдэхүүнийг өмчлөх эрхээс үүдэн гарсан маргаан байв. Онцлог нь Лондон хотын шүүхээс гадна өөр хэд хэдэн орныг хамарсан “даяарчлагдсан” маргаан байсан. Жишээ нь, Лондоноос гадна, Москва, Швейцарь, Британийн Виржиниа арлуудын шүүхээр уг маргаантай холбоотой  бусад хэрэг, маргааныг хянан хэлэлцэж байсан. Уг маргаан гурван жил хагас гаруйн хугацаанд үргэлжилсэний эцэст шийдвэр манай үйлчлүүлэгчийн хувьд ашигтайгаар гарсан даа.

-Шүүхээр хэрэг маргаан шийдвэрлүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бэлтгэхэд хэр их ажиллагаа ордог вэ?
-Бэлтгэл ажил тухайн хэргийн бүхий л асуудлыг ойлгох, хэрэгт хамааралтай бичиг баримтыг бүгдийг цуглуулахаас эхэлдэг. Ингэснээр тухайн хэрэг маргааны гарал үүсэл, нөхцөл байдлыг зөв ойлгож тогтоох боломжтой болно. Дараа нь шүүхэд гаргах үндэслэл тайлбараа бичгээр боловсруулна. Бас шүүхээр дамжуулан хэрэгт холбоотой эсрэг талын баримт материалыг авч сайтар судлах нь чухал. Түүнчлэн өөрийн үйлчлүүлэгчийн болон эсрэг талын гэрч нарын тайлбар, мэдүүлгийг авч судлах, шаардлагатай бол хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулах хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхээр орохоос өмнө их хэмжээний мэдээлэлтэй танилцаж боловсруулах шаардлагатай байдаг. Миний бодлоор нийт ажлын 90 хувийг шүүхээс өмнөх үе шатанд гүйцэтгэдэг. Үүнийг дутуу гүйцэтгэвэл шүүхийн шийдвэр эсрэг талд гарах магадлал тэр хэрээр улам нэмэгдэнэ.

-Гэрчийн мэдүүлэг буруу, эсхүл худал гэдгийг яаж мэддэг вэ?

-Зарим үед гэрчийн мэдүүлэг нь хэргийн материалтай зөрөх нь бий. Гэрч нар мэдүүлэгтээ зарим чухал зүйлийг дурдалгүй, эсвэл дутуу орхих нь бий. Иймд мэдүүлэгт дутуу орхигдсон тэр зүйлийг олж илрүүлэх, үүний тулд гэрчээс дахин мэдүүлэг авах шаардлагатай болдог. Түүнчлэн гэрчийг шүүх хурал дээр байцаана. Энэ бүхний эцэст шүүгч гэрч үнэнийг ярьж байгаа эсэхийг шийдвэрлэдэг.

-Хуульчийн хувьд прагматик байх нь хэр чухал вэ?

-Асуудалд прагматик хандах нь зайлшгүй чухал. Үйлчлүүлэгчийн хувьд өөрийн бизнесийг тогтвортой, ашигтай байлгах нь нэн чухал билээ. Тэгвэл аль нэг маргааныг шүүхээр хэлэлцүүлж ихээхэн цаг хугацаа, зардал чирэгдэл учруулахын оронд  өөрийн үйлчлүүлэгч, эсрэг тал аль алинд нь хүлээж авахуйц шийдэлд хүрэх нь хамгийн ашигтай хувилбар байх нь амьдралд тохиолддог билээ.

-Та Монголд үйл ажиллагаа явуулахдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Манай компанийн хувьд бид уул уурхай, даатгал, санхүүгийн салбарт үйлчлүүлэгчидтэй. Бид Монголд үйл ажиллагаа явуулахдаа бусад оронд баримталдаг зарчмынхаа дагуу ажилладаг. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, Монгол Улсын бизнесийн орчинг ойлгох нь чухал гэж үздэг. Ингэснээр ямар гаргалгаа, ямар шийдэл нь илүү үр дүнтэй, талуудад илүү дөхөмтэй байх вэ гэдгийг олж харах юм.

“Clyde & Co” олон улсын хуулийн компани нь Монголын “Хаан Лекс Адвокатс” хуулийн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна. Ингэснээр бид одоогийн болон ирээдүйн үйлчлүүлэгч нартаа Монгол болон өөр аль ч улсад англи, монгол хуульчдын үйлчилгээг хүргэх боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид хамтдаа хувийн хэвшилд ч, төрийн байгууллагад ч илүү үр өгөөж, цар хүрээтэй, хавсарсан үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байгаа гэсэн үг.

http://mongolianeconomy.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан