Төрийн албан хаагч байсан, Сингапур улсын иргэн 39 настай Ган И энэ долоо хоногт тэрбумтнуудын эгнээнд багтлаа.
Түүний үүсгэн байгуулалцсан “Sea” компанийн “Free Fire” хэмээх гар утасны байлдаантай тоглоом нь энэ онд “App Store” болон “Play Store”-ooс хамгийн их татагдсан таван тоглоомын нэгээр сүүлийн гурван улирлын турш шалгарсан юм. Энэхүү тоглоомыг 2017 онд зах зээлд гаргаснаас хойш нийт нэг тэрбум ам.долларын орлого олсон байна. Ингэснээр “Sea” компанийн зах зээлийн үнэлгээ гурав дахин өсжээ.
“Sea” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Ганг Игийн түнш 39 настай Форест Ли мөн л энэ жил тэрбумтан болсон байна. Ган И болон Форест Ли нар тоглоомын бизнесээс төрсөн хамгийн сүүлийн тэрбумтнууд болж байгаа юм.
Э.Ундрам