Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаатай ярилцлаа. Хэвлэл мэдээллийн зөвлөл 2015 онд байгуулагдснаас хойш иргэд, байгууллагаас 317 гомдол хүлээж авч шийдвэрлэжээ. 2019 оны 9-р сарын байдлаар ХМЗ-д 90 гомдол ирсэн байна. “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ыг энэ сарын 30-нд гурав дахь жилдээ зохион байгуулах бөгөөд сонгуулийн үеийн сэтгүүл зүйн ёс зүй, сошиал медиагийн үр нөлөө, хуурамч мэдээлэлтэй тэмцэх тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
Яагаад бид хэвлэл мэдээллийн зөвлөлтэй байх ёстой талаар яриагаа эхэлье?
-Сэтгүүлчдийн өдөр тутамдаа мөрдөх хамгийн чухал үүргийг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимын 1.1-д заасан байдаг. Тэнд “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүлзүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэж заасан.
Сэтгүүл зүйн нийгэмд гүйцэтгэж буй чухал үүрэг нь олон нийтэд үнэнд нийцсэн мэдээллийг түгээх юм. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн эзэд, сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа хэн бүхэн олон нийтийг төөрөгдөлд оруулж болохгүй. Энэ бол бидний уншигч, үзэгч, сонсогчиддоо өгч буй “амлалт” юм.
Хэвлэл мэдээллийн мэргэжлийн редакцууд ёс зүйн зарчмаараа дамжуулан олон нийтэд хүний эрхийг дээдэлсэн, үнэнд нийцтэй, нягт, баталгаатай олон талын эх сурвалжтай мэдээллийг хүргэх үүргийг олон нийтийн өмнө хүлээж буй юм. Энэ агуулгыг шингээсэн 10 бүлэг, 24 ерөнхий заалт бүхий “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим” хүчин төгөлдөр үйлчилж байна.
Тэгвэл энэ амлалтаа биелүүлж чадаж буй эсэхэд хэн хяналт тавих вэ? Чөлөөт хэвлэл хөгжсөн аль ч улс оронд энэ эрх үүргийг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагадаа олгож, өөрсдөө санаачлан байгуулсан байдаг. Энэ л жишгээр Монгол Улс 2015 оны эхээр Хэвлэл мэдээллийн зөвлөлөө байгуулж, идэвхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
-Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим хамгийн сайн хэрэгждэг жишиг улсыг нэрлэвэл?
-Ёс зүйн зарчмын хэрэгжилт тухайн улс орны чөлөөт хэвлэлийн хөгжил, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагын төлөвшилтэй хамааралтай.
Ёс зүйн алдаа гаргасан гэж нэг удаа нэрлэгдэх нь муу, огт нэрлэгдэхгүй байх нь сайн зүйл гэж өрөөсгөл бодох хэрэггүй.
Чөлөөт хэвлэл хөгжсөн, хэвлэлийн эрх чөлөөний индексээр тэргүүлж буй улс орнуудад хэвлэл мэдээллийн зөвлөлүүд амжилттай ажиллаж, ёс зүйн зарчмын хэрэгжилт ч өндөр үзүүлэлтэй байна. Тухайлбал, Скандинавын орнууд, Европын өндөр хөгжилтэй улс орнуудын хэвлэл мэдээллийн зөвлөл 60-100 жилийн түүхээ тэмдэглэн, үйл ажиллагаа нь салбартаа төдийгүй нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөн хэдийнээ төлөвшжээ.
Харин чөлөөт хэвлэл хожуу хөгжиж эхэлсэн эхэлсэн Азийн орнууд хараат бус өөрийн зохицуулалтын байгууллагатай болохыг эрмэлзэж байна. Төв болон зүүн өмнөд Азийн ихэнх орнуудын ХМЗ нь төрийн чиг үүргийг гүйцэтгэж, төрөөс бүрэн санхүүжиж буйн хувьд өөрийн зохицуулалт гэж хэлэхэд хэцүү. Харин Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хувьд салбар дотроосоо байгуулсан, төрөөс хараат бусаар шинэ соёлыг төлөвшүүлж буйгаараа Азидаа үлгэр жишээ болохуйц хэмээн олон улсын шинжээчид үнэлэх нь бий.
-Хэвлэлийн зөвлөл байгуулагдаад таван жил болжээ. Өнгөрсөн хугацаанд тогтмол явуулж ирсэн үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?
-Манай байгууллага гомдол хүлээн авах, барагдуулах журмын дагуу иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээс Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн гэж үзсэн өргөдлийг хүлээн авч, барагдуулдаг. Энэ нь манай байгууллагын үйл ажиллагааны бараг 80 хувийг эзэлдэг.
Тухайлбал, А иргэнээс хэвлэл мэдээллийн Б редакцийн сэтгүүл зүйн бүтээлд гомдол гаргахад бид Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын хэд дэх заалтыг зөрчсөн гэж үзэж буйг болон яагаад гэдэгт заавал анхаардаг. Ингэснээр бид хэт ерөнхий, хувь хүн рүү хандсан эсвэл яагаад гомдоод буй нь тодорхойгүй гомдлыг хүлээж авахаас зайлсхийж байгаа юм.
Үүний дараа Хорооны хуралдааныг зохион байгуулдаг. ХМЗ нь сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо, радио телевизийн ёс зүйн хороотой бөгөөд хороо тус бүр улиралд нэг удаа хуралдаж, иргэдийн өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэдэг.
Мөн бид шинэ байгууллагын үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн редакцуудад ёс зүйн зарчмыг тайлбарлан таниулах, ёс зүйн олон талын үйл явдал, хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Түүнчлэн жил бүрийн 10 дугаар сард болдог Сэтгүүл зүйн ёс зүйн форум, улирал тутам Хэвлэл мэдээллийн бодлого дугуй ширээний ярилцлага, хагас жил тутамд бүх гишүүдийг чадавхжуулах ёс зүй ба кейс менежмэнт сургалт зэргийг зохион байгуулж байна.
-Хэвлэл мэдээллийн ёсзүйн хороодын гишүүдийг хэрхэн сонгодог вэ. Зарим сэтгүүлч ХМЗ-ийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа харагддаг. ХМЗ-ийн хараат бус байдлын талаар та юу хэлэх вэ?
-Монголд 457 хэвлэл мэдээллийн байгууллага, 30 орчим хэвлэл мэдээллийн эсвэл холбоод бий гэсэн судалгааны тоо баримт байна. Эдгээр ХМБ, эвсэл холбоодын төлөөллөөс хэвлэл мэдээллийн зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн анх бий болсон.
Гомдлын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Гомдол ирээгүйгээс хороо хуралдаагүй тохиолдол гараагүй байна.
Өөрөөр хэлбэл, сонин, сэтгүүл, цахим сайт, телевиз, радио, орон нутгийн хэвлэл, мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 45 хүн ХМЗ-ийн өнөөгийн Удирдах зөвлөл болон Ёс зүйн хороодыг төлөөлж байгаа. Эдгээр хүмүүс бол бүгдээрээ сайн дураараа, ямар нэгэн цалин хөлсгүйгээр хэвлэлийн өөрийн зохицуулалтыг төлөвшүүлж, хөгжүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулж ирсэн гавъяатнууд. Сонгуульт ажил тул дараагийн үедээ залгамж халаагаа өгнө. Шинээр сонгогдох гишүүд ч өмнөхийн нэгэн адил салбарынхаа хуралдаанаас олонхийн санал авч сонгогдох ёстой.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус байдалд сэтгэл дундуур хүн байгаа бол “Эргэлзэх хэрэггүй. ХМЗ-ийнхэн эхэлж тавьсан жанжин шугамаасаа хазайлгүйгүйгээр тав дахь жилээ угтаж байна. Дараагийн үедээ ч ийм л байдлаар хүлээлгэж өгөх болно” гэж хариулъя.
-ХМЗ-ийн гишүүд ямар сургалт үйл ажиллагаанд хамрагддаг вэ. Гишүүн болоход ямар шалгууртай байдаг вэ?
-ХМЗ-ийн гишүүн болохын тулд салбарынхаа олонхийн саналыг авч, сонгогдох ёстой. ХМЗ-д хэвлэл мэдээллийн эзэд болон сэтгүүлчдийн төлөөлөл тэнцүү хувийг эзэлдэг. Энэ утгаараа үүсгэн байгуулах хурлыг хийхэд зохион байгуулагчид таван салбарын (сонин/сэтгүүл, цахим сайт, радио/телевиз, орон нутгийн хэвлэл мэдээлэл, санаачилгын/мэргэжлийн бүлэг) нийт есөн салбар хурлыг хийж одоогийн гишүүдийг сонгож байсан. Цаашид ч ХМЗ-ийн дүрмийн дагуу салбарын эсвэл холбоод ээлжит хурлаа хийж гишүүдээ томилон ХМЗ-д илгээдэг байх зарчмыг хадгална.
ХМЗ-ийн бүх гишүүд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 12 удаагийн чадавхжуулах сургалтад хамрагдсан. Хийнгээ суралцах зарчмаар өргөдөл гомдлыг шийдвэрлэх үйл явцад суралцдаг тул сургалтын үр өгөөжид гишүүд өндөр сэтгэгдэлтэй байна.
-Улиралд гурван гомдол орж ирлээ гэж үзвэл цаг хугацааны дарааллаар авч үзэх үү. Ач холбогдлын дарааллаар уу?
-Цаг хугацааны дарааллаар нь авч үзнэ. Ажлын алба гомдлыг хүлээж авангуут ёс зүйн хорооны хурлын бэлтгэл ажлуудыг үе шаттайгаар хангаж эхэлдэг. Хамгийн түрүүнд бид гомдол хаягдлагдсан хэвлэл мэдээллийн редакцийн тайлбарыг сонсдог. Ингэснээр ёс зүйн хороо гомдол гаргагч болон хариуцагч талын байр суурийг тэнцвэртэй авч үзэх боломжтой болдог.
Гомдлын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Гомдол ирээгүйгээс хороо хуралдаагүй тохиолдол гараагүй байна. ХМЗ байгуулагдснаас хойш нийт 317 гомдол хүлээж авч шийдвэрлэсэн. 2019 оны 9-р сарын байдлаар ХМЗ-д 90 гомдол ирсэн байна.
-Ихэвчлэн ямар гомдол орж ирдэг вэ. Энэ нь мэдээллийн хэрэгслийн төрлөөс хамаарах нь бий юу?
-Иргэн, байгууллагаас ирүүлж буй гомдлын дийлэнх нь цахим сайтуудад хаяглагдаж байна. ТВ болон өдөр тутмын зарим сонинд ч үзэгч, уншигчид гомдол гаргадаг. ХМЗ-д ирүүлсэн нийт гомдлын 80 хувийг сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо, үлдсэн 20 хувийг Радио, телевизийн Ёс зүйн хороо шийдвэрлэсэн байдаг.
Гомдол гаргагчдын дийлэнх нь редакцийг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1-т заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ, 1.2-т заасан “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ” гэснийг зөрчсөн гэж гомдол гаргадаг. Мөн 1.8-д заасан “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байна гэсэн өргөдөл ч цөөнгүй хувийг эзэлдэг.
-Ёс зүйн зарчмаа хамгийн сайн барьж ажилладаг байгууллагыг нэрлэх боломжтой юу?
-ХМЗ-ийн нь бүх хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, нэвтрүүлэгт ёс зүйн зөрчил байна уу, үгүй юу гэдгээр мониторинг судалгаа хийдэггүй. Тиймээс хэн нь буюу аль редакц ёс зүйн зарчмаа хамгийн сайн мөрддөг вэ гэсэн “рейтинг” тогтоох боломжгүй.
Иргэн, байгууллагаас ирүүлж буй гомдлын дийлэнх нь цахим сайтуудад хаяглагдаж байна.
Харин аль редакц Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг хүлээн зөвшөөрч, редакцийнхаа өдөр тутмын ажилд мөрдлөг болгохыг эрмэлздэг вэ гэвэл олон олон бий. Ёс зүйтэй, хариуцлагатай сэтгүүл зүйн төлөө ажиллаж буй бүхий л редакцийг би ёс зүйн зарчмаа мөрдөхийг эрмэлзэж байна гэж хэлнэ.
Ёс зүй бол онолоор авч хэлэлцдэг тунхаг төдий зүйл биш. Харин сэтгүүлчдийн өдөр тутмын амьдралаас үүдэн гарсан, энэ салбарт ажиллаж буй хүн бүрийн мөрдөх хэм хэмжээ юм. Тиймээс ёс зүйн алдаа гаргасан гэж нэг удаа нэрлэгдэх нь муу, огт нэрлэгдэхгүй байх нь сайн зүйл гэж өрөөсгөл бодох хэрэггүй. Ажил амьдралын явцад ямар нэгэн алдаа гаргах тохиолдол бишгүй л бий. Харин алдаанаасаа суралцаж, дахин давтахгүй байхын төлөө ажиллах нь ёс зүйн зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа редакцийн сайн шинж чанар юм.
-Ойрын хугацаанд ямар асуудлыг хэлэлцэж шийдсэн бэ?
-Ёс зүйн хороодын гуравдугаар улирлын хурал 9 дүгээр сард боллоо. Энэ удаад ССС-ын Ёс зүйн хороо нийт 36 өргөдөл, РТВ-ийн хороо 2 өргөдлийг хэлэлцэж шийдсэн. Хурлын шийдвэрийг бид уламжлал ёсоор өөрийн www.mediacouncil.mn сайт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй мэдээлсэн. Одоогоор энэ оны сүүлийн улирлын хурлын бэлтгэлийг хангаж байна. Мөн өргөдөл гомдол хүлээн авч байгаа. Дөрөвдүгээр улирлын хурал 12-р сард болно.
-Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд нэг заалт нэмсэн байналээ. Үүнийг тодруулбал?
-2020 онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Сонгуулийн компанит ажил мэргэжлийн сэтгүүл зүйд онцгой үүрэг даалгаврыг илгээхийн сацуу олон сорилтыг авчирдаг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлыг ажиглахад уламжлалт хэвлэл мэдээллээс гадна сошиал медиа (Фэйсбүүк, Твиттер, Юүтүб) сонгогчдын мэдээлэл хүлээн авах, түгээх, хуваалцахад голлох үүргийг гүйцэтгэсэн гэж судлаачид тэмдэглэсэн.
Харамсалтай нь сошиал медиад нягтлан шалгаагүй, баримтгүй, эх сурвалжгүй, бусдын нэр төрд халдсан, гүтгэж доромжилсон, худал хуурмаг мэдээлэл зонхилж, мэргэжлийн сэтгүүл зүйн үүрэг, зааг ялгааг бүдгэрүүлсэн нь бий. Иймээс сонгуулийн кампанит ажлыг ёс зүйн өндөр түвшинд мэдээлж сурвалжлах, сонгогч олонд сонголтоо хийхэд нь үнэнд нийцсэн мэдээллээр туслах нь хэвлэл мэдээллийнхний нэн чухал үүрэг. Иймээс ХМЗ ч өөрийн үйл ажиллагааны журам, ёс зүйн зарчмаа эргэн харж, сонгуулийн онцгой үед хэрхэн ажиллах талаар зохицуулалтуудыг хийж эхэлсэн.
Ёс зүйн зарчимд шинэ заалт оруулснаар 10 заалттай болсон. Гол санаа нь “Хэвлэл мэдээллийн байгууллагууд нь иргэд саналаа өгч сонголтоо хийхээс өмнө аливаа нэр дэвшигчийн тухай шалгаж залруулж болохгүй мэдээллийг сонгуулийн өмнөх өдрүүдэд тараахаас зайлсхийнэ” гэсэн агуулга бий. Энэ нь батлагдаагүй, шалгагдаагүй, худал мэдээлэл түгэж, сонгогчийн сонголтод буруугаар нөлөөлөхөөс сэргийлж буй юм.
-Энэ заалттай холбоотой гомдлыг бусад гомдлоос түрүүлж авч хэлэлцэх үү?
-Тийм. Ёс зүйн хороод улиралд нэг удаа хуралддаг ч сонгуулийн үеэр ирсэн гомдлыг маш богино хугацаанд хэлэлцэх шаардлага тулгарч байна. Тиймээс энэ заалттай холбоотой гомдлыг бусад гомдолтой хамт улиралд нэг удаа хуралдана гээд хойшлуулж болохгүй. Гомдол ирсэн даруйд хэлэлцэнэ.
-Ойрын хугацаанд ямар үйл ажилллагаа зохион байгуулах вэ?
-Жилийн ёс зүйн хамгийн тулгамдсан сэдвийг хөндөж, салбарын төдийгүй нийгмийн анхаарлын төвд хүргэх, тодорхой бодлогын шийдэлд хүрэхийг зорьдог “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ыг энэ сарын 30-нд гурав дахь жилдээ зохион байгуулна. Өмнөх жилүүдэд бид хэвлэл мэдээллийн эрх зүйн болон өөрийн зохицуулалт, дижитал эрин үеийн мэргэжлийн сэтгүүл зүй гэсэн сэдвийн хүрээнд хийж байсан. Энэ удаа сонгуулийн үеийн ёс зүйтэй сэтгүүл зүй, сошиал медиагийн үр нөлөө, хуурамч мэдээлэлтэй тэмцэх тухай хэлэлцэхээр төлөвлөж байна. Сошиал медиа судлалаар мэргэшиж буй гадна экспертүүдийг ч оролцуулахаар ажиллаж байна.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.