Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын төлөөлөл бүхий ажлын хэсгийн гишүүд мөн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын Эрүүл мэнд, нийгмийн салбарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа нар хамтран өнөөдөр “Сонгинохайрхан дүүргийн Жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв.
ЭМСХХ-4 төслийн хүрээнд баригдаж буй тус эмнэлгийн барилга барих гэрээг Эрүүл мэндийн яам, Австри улсын Вамед Инжинирнг компанийн хооронд 2017-5-24 нд байгуулагдсан.
Нийслэлийн хамгийн олон хүн амтай оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн барилга А, Б блоктой. Өнөөдрийн байдлаар тус барилгын ажлын явц 63.4 хувьтай байна.
Ажлын хэсгийнхэн цаашид олон улсын жишиг нэгдсэн эмнэлгийн стандартын дагуу эмнэлгийн нэмэлт орц, гарц, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт бүхий агаар сэлгэлтийн системийг суурилуулах зэргээр орчин үеийн техник технологийн шинэчлэлтэд үндэслэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууламжид тохиромжтой инженерийн шийдлүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.