gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

НДС-ийн ачааны хүндийг үүрдэг ажил олгогчдыг дэмжих цаг болсон

Засгийн газрын мэдээ
Эдийн засаг
2019-12-11
204
Twitter logo

  • Их төрөлтийн үеийнхэн тэтгэвэртээ гарч эхэлсэн ч зардлыг нөхөх залгамж халаа нь алга
  • Пост коммунист байсан улсууд нэг ч шимтгэлийн баазгүй зах зээлийн нийгэмд ороод ирэхээр шилжилтийн үеийн цохилт нь одоо хүртэл мэдрэгдээд байгаа юм 

Ирэх онд нийгмийн даатгалын шимтгэлийг дахин хоёр хувиар нэмэхээр болсон нь нийгэмд багагүй бухимдал төрүүлээд байна. “Засгийн газрын мэдээ” сонин уг асуудлаар иргэдэд нэгдсэн ойлголт өгч, талуудын байр суурийг хүргэх зорилгоор редакцын хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь асуудлыг шийдэх гарц мөн үү, тэтгэврийн сан яагаад алдагдалтай байдаг вэ, сангийн хөрөнгийг арвижуулах боломж байна уу, даатгалын сан дахь татвар төлөгчдийн мөнгийг эрсдэлд оруулж буйн хариуцлагыг хэн хүлээх вэ, нийгмийн даатгалын системийн шинэчлэлийг хэрхэн хийх вэ зэрэг олон асуудалд хариулт өгөхөөр ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал, НДЕГ-ын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, Ametros Technology ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ч.Ганхөлөг, МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор Г.Алтанзаяа нар манай редакцид ирсэн юм. Хэлэлцүүлгийг “Засгийн газрын мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч Б.Дуламхорлоо хөтлөн явууллаа.

-“Засгийн газрын мэдээ” сонин анхны мультмедиа өдөр тутмын сонины редакц болохын хувьд нийгмийн анхаарал татсан сэдвүүдийг сонгон сар бүр хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон. Хэлэлцүүлгийн хамгийн эхний сэдэв бол 2020 он эхэлмэгц хэрэгжиж эхлэх НДШ-ийн нэмэгдэл. НДШ-ийг 2017 оноос үе шаттайгаар нийт таван хувиар нэмэхээр хуульчилсан. Ер нь НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлэх нь богино болон урт хугацаандаа зөв шийдэл мөн үү?

-Ц.Ганцэцэг: /НДЕГ-ын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга/
-Үүнд хариулт өгөхийн тулд маш олон асуудлыг хөндөх шаардлагатай болно. Манай улс тэтгэврийн даатгалын хуваарилалтын тогтолцоотой. Өөрөөр хэлбэл, өнөөдөр шимтгэл төлж буй иргэдээс төвлөрүүлсэн орлогоо одоо тэтгэвэр авч буй 420 мянга орчим хүнд зарцуулж байна.

Сүүлийн үед тэтгэвэр авагчдын тоо хурдацтай өсөж байгаа. Жилдээ 40 гаруй мянган хүн шинээр тэтгэвэр тогтоолгодог. Мөн тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Дээрээс нь тэтгэвэрт гарсан хүмүүсийн амьдрах хугацаа уртсаж буй. Энэ нь тэтгэврийн даатгалын санд зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм. 

-Ч.Ганхөлөг: /Ametros Technology ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал/
-Монголын нийгмийн гол ачааг үндсэндээ дундаж давхаргынхан үүрч яваа. Гэтэл номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг бизнес эрхэлж буй байгууллага, ажил хийж буй хүмүүс дээр бүх ачааг овоолоод байна.

2016-2019 оны хооронд нийгмийн даатгалд өртэй байгууллагын тоо 54.9 хувиар нэмэгдсэн байна.

Бидэнд чинь даах хэмжээ гэж бий. Нийгмийн даатгалын ерөнхий газрын сайтан дээрээс харсан ганцхан статистикийг энд хэлье. 2016-2019 оны хооронд нийгмийн даатгалд өртэй байгууллагын тоо 54.9 хувиар нэмэгдсэн байна.

Өрийн хэмжээ нь гэхэд 49 хувиар нэмэгдсэн байх жишээтэй. Энэ нь НДШ нэмэгдсэнээс шалтгаалаад байгууллагууд шимтгэлээ төлж чадахгүйд хүрч байна гэсэн үг. Яахав, үр өгөөж нь хангалттай сайн бол нүдээ аниад төлөөд явъя гэхсэн. Гэтэл эргээд ирж буй өгөөж гэхээр зүйл байдаггүй. Тиймээс НДШ-ийн нэмэгдлийг хүлээн зөвшөөөрнө гэдэг хүнд байна. 

-Б.Батжаргал: /ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн даатгалын хэлтсийн дарга/
-Нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоо зөвхөн манай улсад үүсээд буй асуудал биш. Одоо бидний авч яваа тогтолцоо бол Германаас үүсэлтэй, Бисмаркийн загвар.

Үүнийг baby boom гэж дэлхий даяар нэрлэдэг. Энэ системийн нэг сул тал нь насжилт.

Ажилласан жилийн дунджаар тэтгэвэр тогтоож, үүнийг нь одоо ажиллаж буй хүмүүс төлдөг 130 жилийн настай тогтолцоо. Сая алдагдал нэмэг дээд буйн шалтгааныг олох ёстой гэлээ. Уг нь шалтгааныг нь олчихсон юм.

Бисмаркийн загварт ямар асуудал тулгарсан бэ гэвэл, 1950-1960-аад оны сүүл үе хүртэл үргэлжилсэн их төрөлтийн хүмүүс одоо тэтгэвэртээ гарч эхэлж байна. Үүнийг baby boom гэж дэлхий даяар нэрлэдэг. Энэ системийн нэг сул тал нь насжилт.

Дундаж наслалт ихсэх тусам зардал нэмэгддэг. Энэ зардлыг нөхөх залгамж халаа нь шинэ төрөлтүүд. 1990 оноос өмнө манай улсын нэг айлд 6.9 хүүхэд байсан бол 1991 оноос хойш 1.9 болж буурсан. Энэ бууралт 2002 он хүртэл үргэлжилдэг.

ГХЯ-ны мэдээллээр 175 мянган монгол иргэн гадаадад ажиллаж, амьдарч байна. 

1950-1960-аад оныхон тэтгэвэрт гарахад араас нь залгамж халаа болох үеийнхэн алга болчихсон гэсэн үг. Энэ нь тэтгэврийн сангийн алдагдалд ихээр нөлөөлж байгаа.

Гэхдээ ийм үзэгдэл зөвхөн Монголд байгаа юм биш. Хоёрдугаарт, манай нийгэм, эдийн засгийн байдал нөлөөлж байна. Хүн амын төрөлт нэг үеэ бодвол нэмэгдэж байна. Гэхдээ өсөж том болсон залуус тогтолцоондоо орж ирэхгүй байна.

Энэ нь хоёр шалтгаантай. Юуны өмнө ажилгүйдэл нөлөөлсөн. Мөн албан бус хөдөлмөр эрхлэгчид олширлоо. Үүнийг аль ч улс орон тооцоолоогүй. Албан бус хөдөлмөр эрхлэгчдэд таарсан нийгмийн даатгалын тогтолцоо нэвтрүүлсэн улс одоогоор алга. Одоо Монголд нэг сая орчим даатгуулагч байна. Уг нь даатгуулах ёстой хүний тоо 1.5-1.6 сая орчим байгаа юм.

Тиймээс шийдэл нь шимтгэлийн хэмжээг нэмэхэд биш, энэ асуудал руугаа чиглэх ёстой юм биш үү.

Харин үлдсэнх нь албан бус хөдөлмөр эрхлэгчид болон малчид. Энэ хүмүүс тогтолцоонд орж ирэхгүй болохоор урсгал балансад сөргөөр нөлөөлж буй. Өөр нэг асуудал нь цагаачлал. ГХЯ-ны мэдээллээр 175 мянган монгол иргэн гадаадад ажиллаж, амьдарч байна.

Насыг нь аваад үзвэл дандаа хөдөлмөрийн насныхан. Тогтолцоонд байх ёстой 175 мянган хүн гараад явчихаар үндсэн балансад бас сөргөөр нөлөөлж байгаа юм. Ийм шалтгаанууд байгаа учраас асуудал үүссэн гэдгийг юуны өмнө хэлэхийг хүсэж байна.

-Асуудал юундаа байгааг тодорхойлчихсон юм байна. Ямар ч байсан одоо төлж буй хувь хэмжээ багадаагүй юм байна гэж ойлголоо. Тиймээс шийдэл нь шимтгэлийн хэмжээг нэмэхэд биш, энэ асуудал руугаа чиглэх ёстой юм биш үү.

-Ер нь анзаараад байхад анхнаасаа зах зээлийн жамаар явсан улсуудын шилжилт пост коммунист байсан улсуудтай харьцуулахад илүү хурдан байна.

Яагаад гэвэл суурь сайтай. Харин манайх 1991 он хүртэл нэг ч хүн тэтгэврийн даатгалд нэг ч төгрөг төлөөгүй. Пост коммунист байсан улсууд нэг ч шимтгэлийн баазгүй зах зээлийн нийгэмд ороод ирэхээр шилжилтийн үеийн цохилт нь одоо хүртэл мэдрэгдээд байна.

-Г.Алтанзаяа: Миний хувьд одоогийн асуудлыг шийдэхийн тулд НДШ-ийг нэмэгдүүлэх нь зөв гарц биш гэж хэлнэ. Төрийн зүгээс хуваарилалтын тогтолцоогоо үргэлжлүүлье, тиймээс бид нэмэхээс өөр аргагүй гэдэг. Гэтэл нийгмийн даатгалын тогтолцоо эргээд үр шимээ өгдөг байх ёстой. Даатгуулагчдын хувьд хуримтлалын системийг хүсээд байгаа юм. Тиймээс тогтолцоогоо өөрчлөх замаар энэ асуудлыг шийдэх боломж байна.

Бид ирээдүйд эрсдэлээс хамгаалахын тулд л энэ мөнгийг төлж байгаа шүү дээ. Мэдээж зөв тогтолцоонд, зөв хуваар илалттай системээс үр өгөө жөө хүртэж байгаа бол шимтгэл нэмэх асуудал иргэдэд тийм ч их сөрөг нөлөө үзүүлэхгүй байх.

Харин өнөөдөр тэгш бус систем үйлчлээд байгаад л иргэд, даатгуу лагчид дургүйцээд байгаа юм. Жишээ нь, тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил, нас гол үзүүлэлт болдог.

Гэтэл насаараа ажиллачихаад 500-600 мянган төгрөгийн тэтгэвэр авч байхад дөрөв тавхан жил дээд зэргийн хэмжээгээр шимтгэл төлчихөөд тэр хүнээс хэд дахин өндөр тэтгэвэр тогтоолгоод байна. Төр яагаад даатгуулагчдын хүсээд байгаа хуримтлалын системийг бий болгох асуудлыг нэн тэргүүнд тавьж болохгүй гэж. НДШ-ийг нэмснээр бүх асуудал шийдэгдэнэ гэж яагаад үзээд байгаа юм.

-Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн өгөөжөө эргээд хүртэх ёстой гэдэг тал дээр Б.Батжаргал дарга та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Төлсөн шимтгэлийг буцаагаад ашиглахад нь бид индексжүүлж байгаа. Тэтгэврийг үнэгүйдлээс хамгаалж байгаа нэг хэлбэр. Нөгөөтэйгүүр тогтоос он тэтгэврийг нэмэгдүүлж байгаа. Гэхдээ инфляц тэтгэвэр үнэгүйдэхэд маш их нөлөөлдөг. 

Үнэнийг хэлэхэд инфляц савлах бүрт дагаж тэтгэврийг хөдөлгөөд байх хэцүү. Яагаад гэвэл тэр инфляцыг тооцсон шимтгэлийг бид анхнаасаа аваагүй.

Хүмүүс биднээс тэтгэврийн даатгалд төлсөн мөнгө хаашаа ороод байгаа юм бэ гэж асуудаг. 2019 онд дөрвөн санд 2.2 их наяд төгрөгийн орлого цугларч байгаа юм. Эргээд гарч буй нь бараг хоёр их наяд. Үүний 1.8 их наяд нь тэтгэвэрт, 200 тэрбум нь тэтгэмжид зарцуулагдаж байна. 

-НДШ нэмэгдсэн нь хувийн хэвшилд хэрхэн нөлөөлж буй талаар Ч.Ганхөлөг захирал тодорхой ярих байх. Жишээ нь, 2017 онд НДШ нэмэгдсэн нь танай компанид ямар хэмжээний дарамт болж байна? 

-Татвар төлөгчид заавал хоёр тайлан гаргаж, бүх юмаа нууж хаагаад байх сонирхол байдаггүй. Бид аль болох төлөх ёстойгоо төлөөд, шударгаар явахыг зорьдог. Гэтэл бүх татвар нэмэгдээд ирэхээр хаанаасаа хэмнэлт хийх вэ гэж бодож эхлэхээс аргагүй болж байна. Нэг сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэж бодоход ажил олгогчийн зүгээс 35 мянган төгрөг НДШ-д төлөх болж байна.

Манай компанийн тухайд одоох ондоо цомхотгол хийх байдалд арай хүрчихээгүй байна.

Компанийн тогтмол зардал ийн нэмэгдэхийн хэрээр байгууллагууд үйл ажиллагаагаа бага зэрэг хумихаас аргагүйд хүрч байна. Ялангуяа үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагуудад илүү хүндээр тусах байх. Татварын зардал нэмэгдсэн ч бидэнд буцаад ийм хэмжээний орлого орж ирээгүй байхгүй юу.

Тиймээс бүтээг дэхүүний үнээ нэмэх байдлаар зардлаа нөхөхөөс аргагүйд хүрнэ. Манай компанийн тухайд одоох ондоо цомхотгол хийх байдалд арай хүрчихээгүй байна. Гэхдээ нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжлээд байвал зөвхөн манайх гэлтгүй бусад байгууллага ч бүтээгдэхүүний үнээ өсгөх, эсвэл хүний нөөцөө цомхотгох нөхцөл байдал руу орох байх. 

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан статистик байна. Нийт 46 мянган аж ахуйн нэгж НДШ төлж байгаагаас 19 мянга нь нийт 176 тэрбум төгрөгийн өртэй байна. НДШ-ийн нэмэгдэлтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдээс орлого хураахад хүндрэл үүсэж байна уу? 

-Энэ асуудалд хоёр тусдаа ойлголт байгаа юм. НДШ-ийг ажил олгогч тухайн сардаа багтааж төлөх үүрэгтэй. Гэтэл Хөдөлмөрийн хуулиар  Ажил олгогчид сардаа цалингаа хоёроос доошгүй удаа тавихаар зохицуулсан. Ажил олгогчид тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад эцсийн цалингаа дараагийн сар гаргаад тавих тохиолдол байдаг.

Ингэснээр НДШ-ийн тооцоолол дараа сардаа үүсэх тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, сар, улирал дамжсан урсгал өр авлага байна. Харин энэ 176 тэрбум төгрөгөөс 100 орчим нь харьцангуй удаан буюу 120 хоногоос дээш настай өр байгаа юм. 

-Нийгмийн даатгалын санд мөнгө төвлөрөөд тэр дороо буцаад гарч байгаа гэж Б.Батжаргал дарга хэллээ. Магадгүй сангийн мөнгө үржих, арвижих, өөр эх үүсвэрээс нэмэгдэх боломж байдаг уу. Яагаад хөрөнгө оруулалтын сан шиг ажиллаж болохгүй гэж?

-Б.Батжаргал: Манайхан “Тэтгэврийн сангийн хөрөнгийг арвижуулмаар байна” гэж хэлдэг. Хоёр системт схем нь жаахан төвөгтэй. Яагаад гэвэл бидний төлж байгаа мөнгө тэр өдрөө л баланслаад гарчихдаг. Хуримтлалын системтэй болох төрийн урт хугацааны бодлого бий. Хуримтлалын систем рүү орох гэж оролдсон пост коммунист орнуудын жишээг бид сайн судалдаг.

Харин энэ 176 тэрбум төгрөгөөс 100 орчим нь харьцангуй удаан буюу 120 хоногоос дээш настай өр байгаа юм. 

Тухайлбал, даатгуулагч тодорхой хугацааны эцэст сар бүр 100 төгрөгийн тэтгэвэр авна гэж үзье. Түүнийхээ хэдэн хувийг баталгаат тэтгэврээс, хэд нь хуримтлалын схемээс авах вэ гэдэг нь бодох асуудал.

100 хувь хуримтлалын тогтолцооноос тэтгэвэр авна гэвэл маш эрсдэлтэй. Тухайлбал, Чили 1977 оноос хуримтлалын схем нэвтрүүлсэн. Чили нь хуримтлалын тэтгэврийн маш том системтэй байсан.

Харамсалтай нь дэлхийн эдийн засгийн гурван удаагийн хямралаас үлэмж хэмжээний эрсдэл хүлээсэн. Гэтэл одоо өгч байгаа тэтгэвэр нь хүмүүсийн хүлээж байсан хэмжээнээс хамаагүй бага байгаад иргэд нь дургүйцэж эхэлсэн.

Харин Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд “Та нар энэ 100 төгрөгийг нэг схемд найдаж бүү орхи. Энэ схем чинь нураад унавал мөнгөө хүлээж байгаа хүмүүсийн хүлээлтийг нураана шүү” гэж зөвлөдөг. 

-Гэхдээ аюулгүй хөрөнгө оруулалтууд руу оруулж болно биз дээ? Засгийн газрын бонд авч болно. 

-Одоогийн хуулиар гурван төрлийн хөрөнгө оруу лалт байж болно. Эхнийх нь Засгийн газрын бонд авах, хоёрд угаарт арилжааны банкинд хадгалах, улмаар Монголбанкны үнэт цаас авах. Гэхдээ санд чөлөөт мөнгөн үлдэгдэл байвал шүү дээ. 

-Арилжааны банктай холбогдуулаад асуухад НДС-ийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкинд хадгалаад, буцааж авч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Өнөөдөр тус банкнаас НДС-гийн 105 орчим тэрбум төгрөгийг хэрхэн гаргуулах нь тодорхойгүй байна. ААН-үүд, хөдөлмөр эрхлэгчдийн нуруун дээр ачаа үүрүүлэн байж төвлөрүүлсэн сангийн хөрөнгийг ажил хариуцсан хүмүүс өсгөж, арвижуулах нь байтугай үрж барагдуулж байгаад хэн хариуцлага хүлээх вэ? 

-Капитал банкны жишээ бол хөрөнгийн удирдлагын маш том анхаарах кейс болж байна. Засгийн газар бонд гаргахаа больсон. Монгобанкны үнэт цаасны хувьд мөнгөний бодлоготойгоо уялдаж гардаг. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг мөнгөний бодлоготой уялдуулж хийнэ гэдэг утгагүй.

Уг нь хөрөнгийн зах зээлтэйгээ уялдах ёстой. Тэгэхээр арилжааны банкинд байршуулахаас өөр сонголтгүй болж байна гэсэн үг. 104.9 тэрбум төгрөгийг бид Капитал банкнаас нэхэмжилсэн, Дампуурлын хуулийн дагуу процесс үргэлжилж байна. Харин Капитал банктай гэрээ сунгасан асуудлын хувьд банкин дээр нэг бол харилцах, нөгөөх нь хадгаламжийн данстай байх ёстой.

Мөн НДЕГ-т ч гэсэн хөрөнгө удирдах чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн яг үнэндээ байхгүй.

Аль нэгээр нь сунгахгүй бол тэр мөнгө эзэнгүйдэх гээд байсан учраас бид гэрээгээ сунгаж байж нэхэмжлэлээ гаргаж байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг шинэчлэхдээ ямар хөрөнгө оруулалт руу сангийн хөрөнгийг хийх вэ, түүнийг хэн менеж хийх үү гэдгийг мөн тодорхой тусгаж байгаа юм.

Яг үнэндээ ХНХЯ-н дээр лав менеж хийх боловсон хүчин байхгүй. Мөн НДЕГ-т ч гэсэн хөрөнгө удирдах чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн яг үнэндээ байхгүй.

Тэгэхээр бид шинэ хууль дээр “Хэрэв НДС-гийн чөлөөт мөнгөн үлдэгдэл байгаа бол тэр хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хараат бус байгууллагад өгч, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хяналт тавьдаг байх” зохицуулалтыг тусгаж байна.

-Яамны зүгээс НДШ төлж байгаа хөдөлмөр эрхлэгчдийн хүрээг нэмэгдүүлэх талаар ямар нэгэн бодлогын арга хэмжээ авч байна уу. Одоо хэрэгжүүлж байгаа энэ бодлого 50 ажилтантай компанийг арван хүнээ цомхотгох, 800 мянган төгрөгийн цалингаа нэг сая болгох шийдвэрээсээ буцахад хүргэх байдал руу оруулж байна. 

-Сангийн балансыг ярихад хамралт чухал нөлөөтэй. Гэхдээ бид тухайн хүний авах тэтгэврийн хэмжээг бас ярьж байна. Тэр нь харин хамрагдалтад хамаагүй. 

-Тэр сонголтыг нь олгож болохгүй юм уу. Өнөөдрийн нөхцөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 310 мянган төгрөгөөс өндөр тэтгэвэр авмаар байгаа бол түүнийг нь сайн дурынх болгож болохгүй гэж үү?

-Шинэчлэлийг тэр чиглэлд хийж байна. Тухайн хүний авах тэтгэврийн хэмжээ төлж байгаа шимтгэлээс хамаарна. Насаараа доод хэмжээгээр шимтгэл төлсөн хүн өндөр тэтгэвэр авна гэвэл шударга ёсонд нийцэхгүй. Монгол Улсын хувьд нас, шимтгэл, тэтгэвэр тооцдог цалингийн хувиа шийдсэн.

Нэг давхаргат тогтолцоог олон болгоод, хуваарилалтаас хуримтлалын тэтгэврийн сан руу шилжсэн улс орнуудын өндөр хүлээлт талаар болсон тохиолдол Орос, Польш, Чехийн шинэчлэлээс харагдаж байна.

Харин одоо системийн шинэч лэлийг хийхээр хуулийн төслөө боловсруулж байна. Хамгийн хэцүү зүйл нь системийн шинэчлэл хийсэн ч нэгэнт бий болгосон хүлээлтэд хүрэхгүй байх нь улс орнуудад ажиглагдаж байна.

-Аливаа асуудлыг шийдэх арга хэлбэр олон бий. Харин НДШ-ийг нэмэгдүүлэх байдлаар асуудлыг шийдэж байгаа нь хэтэрхий муйхар байна. Айлаар аваад үзвэл гурван хүүхэдтэй айлын хоёр нь гайгүй сайн ажилладаг, нэг нь ажилгүй байж болно.

Гэтэл ажил хийдэг хоёр хүүхдээ “Илүү сайн ажилла” гээд өшиглөж байгаатай адил. Ийм арга нь богино хугацаанд муу үр дагавар авч ирэх талтай. Одоо үүрч байгаа ачаа нь тэртээ тэргүй хүнд байна. Үүний оронд нийгмийн даатгалын шимтгэл төлөгсдийн хүрээг нэмэх ч юм уу өөр гарц хайх хэрэгтэй.

-Нийгмийн даатгалын сангийн орлогын 50 гаруй хувийг ажил олгогч бүрдүүлдэг. Тэгэхээр нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд ажил олгогчийг дэмжих, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн осол гаргаагүй, ажлын байрны нөхцөлөө сайжруулсан ажил олгогчдыг дэмждэг, шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг хөшүүргүүдийг нэвтрүүлэх цаг болсон.

-Б.Дуламхорлоо: /“Засгийн газрын мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч/
-Энэхүү хэлэлцүүлгээс шийдэл болох олон талын байрь суурь гарлаа. Хүнд өвдөх, төрөх, өтлөх, өөд болох гээд амьдралын зайлшгүй нөхцөл байдал үүсдэг. Энэ бүгдэд төрөөс үзүүлэх дэмжлэгийн санхүүгийн эх үүсвэр нь ямар байх вэ гэдэг дээр гарсан саналуудыг бид зөвлөмж болгон холбогдох төрийн байгууллагуудад хүргэх болно. 

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан