gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.11
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зүүн хойд Азийн хотын дарга нар хүн амын төвлөрлийг сааруулах асуудлыг хэлэлцлээ

Б.Чимэг
Нийгэм
2022-12-09
4
Twitter logo

Зүүн хойд Азийн хотын дарга нарын тав дахь удаагийн форум “Томоохон хотуудын авто замын түгжрэлийг бууруулж, хүн амын төвлөрлийг сааруулах тогтвортой хөгжлийн стратеги: Шийдлүүд ба түүнийг санхүүжүүлэх боломжууд” сэдвийн дор болов.  

Улаанбаатар хотын санаачилгаар 2014 оноос хойш тасралтгүй зохион байгуулсан тус форум нь сайн туршлага, шилдэг техник, технологийн ололтыг харилцан солилцох замаар хотуудын өмнө тулгамдаж байгаа нийтлэг бэрхшээлийг шийдвэрлэж, улмаар Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны олон талт механизм болон хөгжих зорилготой билээ.

“Автозамын түгжрэлгүй хотыг бий болгох чиглэлээр хотуудын баримталж буй бодлого, тулгарч буй бэрхшээлүүд” сэдвийн хүрээнд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хотын авто замын түгжрэлийн өнөөгийн нөхцөл байдал, авч буй арга хэмжээний талаар илтгэл тавьсан юм.

“Хүн амын төвлөрлийг сааруулах чиглэлээр хотуудын баримталж буй бодлого, тулгарч буй бэрхшээлүүд” сэдвийн хүрээнд Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва илтгэл тавьсан.

Тэрбээр “Улаанбаатарт тулгамдаж буй авто замын түгжрэлийн асуудал бусад хотод ч бий. Энэ асуудлыг шийдсэн, шийдэж буй туршлагаасаа бусад оролцогч хуваалцлаа. Тухайлбал, Бээжин хотын хувьд энэ асуудалтай эрт нүүр тулж, шат дараатай арга хэмжээ авч, үр дүнг нь үзсэн байна. Манай хотын нөхцөл байдлыг харвал нэн тэргүүнд нийтийн тээврийг хүртээмжтэй, ая тухтай, таатай болгоход анхаарах нь чухал. Ингэхдээ зөвхөн парк шинэчлэл хийгээд зогсохгүй маршрутыг оновчтой болгох, нийтийн тээврийн жолооч нарын соёлыг дээшлүүлэх, үйлчилгээний стандартад анхаарах гээд олон арга хэмжээг авна” хэмээв.

Түүнчлэн “Хүн амын төвлөрлийг сааруулах чиглэлээр хотуудын баримталж буй бодлого, тулгарч буй бэрхшээлүүд” сэдвийн хүрээнд Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва илтгэл тавьсан.

Тэрбээр “Хүн амын төвлөрөл, үүнийг дагасан асуудал нийслэлд тулгамдаж байна. Хотжилт, эдийн засаг, нийгмийн хүчин зүйлүүдээс улбаалсан шилжилт хөдөлгөөн, төвлөрөл бусад хотод ч бий. Гэхдээ үүнийг бэрхшээл, асуудлын шалтгаан гэж харахгүй байх нь чухал. Бид энэ төвлөрлийг ухаалгаар зохицуулж, хотын эдийн засгийг тэлэх, цаашлаад нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх боломж гэж үзэх ёстой” гэв.

Уг форумд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улсын таван орны 23 хотын удирдлагууд, салбарын мэргэжилтнүүдээс гадна Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, олон улсын байгууллагын 90 гаруй төлөөлөгчид цахим болон танхимын хэлбэрээр оролцлоо гэж Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан