“Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” нийгэмд үйлчлэх ТББ-ын тэргүүн, Хог хаягдлын үндэсний зөвлөх Д.Батжаргалтай нийслэлийн хог хаягдал зайлуулах, дахин боловсруулах ажлын өнөөгийн байдал, хог хаягдлын менежментийн талаар ярилцлаа.
-Манай улс хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлд ямар бодлого барьж байна вэ?
-НҮБ-аас 2014 онд дэлхийн 195 орноос ногоон хөгжлийн үзэл баримтлалтай 14 орныг сонгож, тухайн орнуудын хог хаягдлын стратеги төлөвлөгөөг боловсруулах сургалтуудыг явуулсан. Энэ сургалтдаа тодорхой санхүүжилт тавьсан. Энэ хүрээнд 2015 оны хоёрдугаар сарын 5-10-ны хооронд Улаанбаатар хотод БОАЖЯ-нд НҮБ-аас маш том групп ирж, есөн дүүрэг 21 аймгийн байгаль орчны байцаагч нар болон Хог хаягдал дахин боловсруулах холбооны төлөөллүүдэд сургалт явуулсан.
Монгол Улсын хог хаягдлын стратеги төлөвлөгөөг гаргахын тулд нэгдүгээрт, хогнуудыг төрөлжүүлэн коджуулъя. Хогийг аюултай болон аюулгүйгээр ангилан ялгаж, тооллого явуулъя гэсэн санал гаргаж 2017 оноос хойш хоёр жилийн хугацаанд тооллого хийсэн. Энэ чиглэлээр үндэсний хөтөлбөр боловсруулж гаргах үүргийг НҮБ-аас Засгийн газарт өгсөн юм. Үүнд шаардлагатай бүх суурь судалгааг НҮБ-ын санхүүжилтээр хийсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2017-2030 он хүртэл хэрэгжих Хог хаягдлын үндэсний хөтөлбөрийг боловсруулж гаргасан. Хөтөлбөрийг дагалдан НИТХ-аас 2017-2023 он хүртэл хэрэгжих Улаанбаатар хотын Хог хаягдлын стратеги төлөвлөгөө, хог хаягдлын үндэсний хөтөлбөр батлагдсан. Өнөөдөр 2022 он дуусах гэж байна. Бидэнд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх найман жилийн хугацаа үлдлээ.
-Хөтөлбөрийн хүрээнд ямар арга хэмжээ, ажил явагдаж байгаа бол?
-Дэлхий нийтээрээ нэг дэлхий, нэг завин дээр хөвж байна гээд 2015 онд Парисын гэрээг байгуулж, дэлхийн бүх орнууд нэгдсэн орсон. Монгол Улс 2016 онд нэгдэн орсон. Нэгдэн орохдоо үүрэг хүлээсэн. 2015 оны байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бүх үйлдвэрлэл, үйлчилгээ, хүний амьдрах орчноос гарч байгаа хүлэмжийн хийн хэмжээ 50 сая тоннд хүрлээ. Үүнд цахилгаан станцууд, уурын зуух, айлуудын яндангаас гарч байгаа хий гэх мэт. Үүнээс хог хаягдлыг салган үзэхэд 2.4 сая тонн байгаа.
Монгол Улсын Засгийн газар 2030 он гэхэд хүлэмжийн хийн хэмжээг хоёр дахин бууруулах үүрэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл, хүлэмжийн хийг 25 сая, хог хаягдлыг 1.2 болгох үүрэг хүлээсэн юм. Гэтэл өнөөдөр БОАЖЯ-ны хог хаягдлын 2021 оны тайланг авч үзэхэд улсын хэмжээнд гарч буй хог хаягдлын хэмжээ буурах биш, 4.2 сая тонн болж хоёр дахин нэмэгдсэн байна. Жил бүр хог хаягдлын тайлан гаргадаг. Тэгэхээр үлдсэн найман жилийн хугацаанд 4.2 сая тонн хогийг яаж 1.2 сая тонн болгон бууруулах вэ.
ЯЛГАСАН ХОГИЙГ ИРГЭДЭЭС МӨНГӨӨР АВЧ БОЛНО. ЯЛГААГҮЙ ХОГИЙГ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ
-Боломжтой юу?
-Санхүүжилт л хэрэгтэй. Хогийг газарт булахгүй, дахин боловсруулах үйлдвэрлэлийн түүхий эд болговол эдийн засгийн эргэлт бий болно. Хоёрдугаарт, байгальд орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурна. Нүүрс хүчлийн хий багасна. Үүнийг хийхгүй байна. Хогноос дахин ашиглах зүйлс маш их. Ялгасан хогийг иргэдээс мөнгөөр авч болно. Ялгаагүй хогийг ашиглах боломжгүй.
-Манай улс гаргаж байгаа нийт хогныхоо хэдэн хувийг дахин боловсруулж байна вэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн захирагчийн ажлын албаны захиалгаар манай байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Эндээс харахад нийслэлийн есөн дүүрэгт байрлаж буй хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал, боловсруулсан бүтээгдэхүүнийхээ хэдэн хувийг экспортолдог талаар судалгаа хийсэн. Есөн дүүрэгт ажиллаж буй дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эд бэлтгэх, дахивар нөөц авах цэгүүд суурин болон явуулын цэг хэд байгааг тооцож үзсэн. Улаанбаатар хотын хэмжээнд гаргаж буй 1.4 сая тонн хог хаягдлын 8.9-хөн хувь буюу 124 мянган тонн хог хаягдлыг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулж үйлдвэрийн түүхий эд болгож байна.
-Хог хаягдлаар ямар ямар нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
-Хуванцрын үндсэн долоон төрөл байдгийн эхний таван төрлийг амжилттай дахин боловсруулж байна. Хуванцрын 20 гаруй үйлдвэр ажиллаж байна. Дээр нь ажилласан масло /моторын тос/, хаягдал хөнгөн цагаан, хайлш, хар төмөрлөг, хаягдал кардон цаас боловсруулж байна. Эдгээр нэр төрлийн хогийг ангилаад, үйлдвэрт нь өгөх боломжтой. Өгч байгаа, гэхдээ хэмжээ нь бага байна. Авъя гэхэд бэрхшээл бий. Үйлдвэрүүдэд түүхий эд цуглуулах машин техник тийм олон биш. Дахивар нөөц худалдан авдаг суурин болон явуулын цэгүүдийн машинууд хотын төвөөр явах эрхгүй. 1, 2 тоннын даацтай л машинууд байдаг. Гэтэл Улаанбаатар хотын хог тээвэрт 7, 10 тоннын даацтай машинууд, шахагчтай 4 тоннн даацтай машинууд чөлөөтэй явж байгаа. Гэтэл манай дахивар нөөц авдаг иргэд хогийн цэгээс түүхий эд авъя гэхээр хотын төвөөр явах эрхгүй. Үүнийг шийдэж өгөөч гэж Нийслэлийн Засаг даргаа хүсээд байгаа.
Хотын төвөөр зорчихын тулд өдөрт 1500, жилд 547 мянган төгрөгийн төлбөр төлнө. Тэгэхээр 10 машин явахад 5.5 сая төгрөг, 100 машин явбал 50 сая төгрөг төлөх болж байна. Хогноосоо өндөр өртөг гарч байгаа юм. Тэгэхээр үүнийг чөлөөлөх шаардлагатай байгаа. Учир нь булах хогны зардлыг багасгаж, дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эд гаргаж авч байна шүү дээ.
Нэг гашуун жишээ байна. НИТХ-аар хамгийн тулгамдсан хогны асуудлаа хэлэлцэхгүй намраас хойш хойшлуулсаар өвөлтэй золголоо. Захын гэр хороолол болон том худалдааны төвүүдийн хог гаднаа овоо болсон байгаа. Хог ачилтын компаниуд мөнгөгүй учир ажлаа хаяад явчихсан.
-Яагаад?
-Яагаад гэвэл 2007 онд мөнгөний ханш ямар байв? талх ямар үнэтэй байв, одоо хэдэн төгрөг болсон билээ? Сарын хогны мөнгө өнөөдөр 2500 төгрөг. Тэгвэл өнөөдөр нэг талхны үнээс бага байна шүү дээ. 2007 онд дизель түлш 1470 төгрөг байсан, өнөөдөр 4030 төгрөг. Тэр үед талх 1000 хүрэхгүй төгрөгийн үнэтэй байсан. Хог хаягдлын хураамжийг яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай. Гэр хорооллуудын хогийг ачих ажилчин байхгүй болсон. Томоохон худалдааны төвүүдийн хог замаа алдсан. НИТХ яаралтай хуралдаж, хогны тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай. Хог хогондоо дарагдахад ойрхон байна.
Гэр хорооллын иргэд аргаа бараад "Хогны мөнгийг 5000 төгрөг болгосон ч хамаагүй, хогоо л ачиж үз" гэж байна. Одоо айлууд галаа түлээд эхэлсэн, хогны хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ. Хураамжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Үүнийг захын хорооллын иргэд ч хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь хоёр долоо хоногт нэг хог ачдаг байсан бол одоо хоёр сар ачуулаагүй айлууд олон бий. Санхүүгийн бодит хүндрэлээс болж хог ачилтын компаниуд ажилчдынхаа НДШ-ийг төлж чадахгүй, урд хормойгоороо хойдхоо нөхсөөр яваад өнөөдрийн үнийн өсөлтийн үед тэг зогсолтод орж байгаа юм.
ХОГ ТҮҮЖ, ХОГИЙН ЦЭГ РҮҮ ЗӨӨХ НЬ ХОЦРОГДСОН АРГА
-НИТХ-аар ийм чухал асуудлыг ямар учраас хэлэлцэхгүй байна вэ?
-Магадгүй НИТХ-ын гишүүдэд ашиггүй асуудал байх л даа. НИТХ иргэдийнхээ төлөө ажиллахгүй байна шүү дээ. НЗАА-ны Хог хаягдлын удирдлагын хэлтэс гэж бий. Тухайн дүүргийн Засаг дарга нар, ИТХ нь байна. Эд нар дээш нь уламжлах ёстой. Эрх баригчид өөрсдөө байдлыг улам хүндрүүлж байна. 2017 оны Хог хаягдлын тухай хуульд "Хогны мөнгийг өрхийн иргэний тоогоор авдаг болъё" гэж заасан. Ам бүлийн тоо арав бол арван хүнийхээ тоогоор, хоёр ам бүлтэй бол хоёр хүний мөнгөө төлье гэж тусгасан. Одоо хүртэл хэрэгжүүлээгүй, энэ хуулиа хэрэгжүүлмээр байна.
2017 оны Хог хаягдлын тухай хуульд "Хогны мөнгийг өрхийн иргэний тоогоор авдаг болъё" гэж заасан. Энэ хуулийг одоо хүртэл хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлмээр байна.
Гадны орнууд хэд хэдэн аргаар шийддэг. Нэг нь хотын татвартай энэ зардлыг шингээдэг. Нөгөөх нь иргэнээр тооцдог. Иргэнээр тооцох нь олон хүн амтай айлд бол үр дүн муутай гэж Английн мэргэжилтнүүд хэлж байна билээ.
Бас нэг асуудал нь, хогны мөнгийг цахилгааны хураамжтай хамтатган авдаг нь буруу. Цахилгааны хураамж нь нэг хашаанд гурван айл байхад дундаа нэг тоолууртай. Тэгэхээр тоолуурын тоогоор 2500-г л төлнө. Д.Сумъяабазар дарга харин 2021 онд нэг зөв шийдвэр гаргасан. Нийслэлийн бүх хороонд хог хаягдлын олон нийтийн байцаагчийн орон тоо гаргаж, санхүүжилтийг нь шийдэж өгсөн. Байцаагч нар хашаанд доторх айлуудын тоогоор хогны мөнгө авах ажлыг хариуцаж байна. Энэ бол хог хаягдлын мөнгө зөв төвлөрүүлэх нэг сайн ажил болсон.
Цахилгаан болон хог хаягдлын мөнгийг нэг дор авдгийг салгах ёстой. Арай гэж цугларсан хогны мөнгөний 23 хувийг цахилгаан түгээх сүлжээ бас авдаг юм. Нийслэлээс хог ачилтын тээвэрт жилд 20 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ мөнгийг Хог хаягдлын сангаас өгдөг ч хүрдэггүй учир 6-7 тэрбумыг хотын төсвөөс өгдөг.
-Өнгөрсөн зун БОАЖ-ын яамны санаачилгаар иргэд олноор аялдаг газруудын хогийг цэвэрлэх аян өрнүүлж, байгалиа нэг удаад хогноос нь салгах шиг боллоо?
-Энэ бол маш сайн ажил. Гэхдээ нөгөө талаар хог түүж, хогийн цэг рүү зөөх нь хоцрогдсон арга. Хогийг яаж боловсруулах вэ гэдэг Засгийн газар бодлогоо чиглүүлэх хэрэгтэй. 150 градусаас дээш шатаалт хийхэд агаар, орчинд нөлөөлөх хорт хийн хэмжээ багасдаг.
Улаанбаатар хотоос гарч буй боловсруулах боломжтой хогны 70-80 хувийг боловсруулж байгаа. Орон нутгийн хогны 90 хувь нь хаягдаж байна. Тиймээс бид энэ оны нэгдүгээр сараас эхлэн 21 аймагт сургалт явууллаа. Орон нутагтаа хогоо ангилаад хот руу нийлүүлэх боломжтой, бид хогийг нь мөнгөөр авна. Манайд энгийн хог хаягдал дахин боловсруулах 42, аюултай хог хаягдал боловсруулах 13 үйлдвэр байна. Үүнээс 33 үйлдвэр нь тогтвортой ажилладаг.
ЖДҮ-ийн зээл олгох есөн чиглэлд манай хог хаягдлын салбар ороогүй. Энэ бол хамгийн утгагүй. Гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг хог хаягдлын салбарт хамгийн эхний ээлжинд өгөх ёстой юм. Ингэснээрээ нийгмийн нэг чухал асуудлаа шийдвэрлэж, хоггүй орчинд амьдрах боломж бүрдэнэ. Энэ асуудлаараа ЖДҮ-ийн газартай уулзаж хэлсэн, “Манайх тэгж л шийдсэн” гэж байгаа юм.