Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр Монгол Улсын хүн амын орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бие болгох зорилгоор “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг явуулж, үнэлэлт дүгнэлтийг үндэслэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болгосон байдаг.
Тус чиглэлийн хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төв ажилтан, албан хаагчдын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшинг тогтоох ажлыг хийлээ.
Уг сорил дээр суниалтыг 1 минутын хугацаанд хийж гүйцэтгүүлсэн бөгөөд хэвлийн таталт, биеийн уян хатан байдал, тэнцвэрт байдал зэрэг нийт 9 үзүүлэлттэй байлаа.
Энэ удаагийн сорилын онцлог нь албан хаагчдаас бие бялдрын сорил аваад зогсохгүй биеийн бүтэц, ажиллах чадвар, эрүүл мэндийг тодорхойлж газар дээр нь шаардлагатай зөвлөмж, дасгал хөдөлгөөн, авах арга хэмжээний зөвлөгөөг өгч байгаа юм.
Тус үйл ажиллагааг Монгол Улсын спортын мастер М.Март удирдан ажиллалаа гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.