Хонконгт Үндэсний аюулгүй байдалтай холбоотой хамгийн том шүүх хурал эхэллээ. Нийт 47 хүнийг албан бус сонгууль явуулж "эрх мэдэл булаахыг завдсан" хэмээн яллаж байна.
Яллагдагч дунд Хонконгийн ардчилсан хөдөлгөөнийг манлайлагч Жошуа Вонг, Бенни Тай нар багтсан ба сүүлийн хоёр жилийн турш хоригдож байгаа юм.
Хятад болон Хонконгийн эрх баригчид эмх замбараагүй байдлыг дарахын тулд ийнхүү шүүх ажиллагаа явуулж байна гэсэн бол хөндлөнгийн зарим шинжээч үүнийг буруушааж байна.
"Улс төрийн хоригдлууд"-ыг суллахыг шаардсан жижиг жагсаал шүүх танхимын гадна өрнөж эхэлжээ.
Хятадын удирдлагаар 2020 оны долоодугаар сард Хонконгт аюулгүй байдлын шинэ хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд түүнийг эсэргүүцсэн жагсагчид анхан шатны сонгууль зохион байгуулсан юм. Сонгуульд 600 мянган хүн оролцсон байна.
Эх сурвалж: BBC