Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнгөрсөн пүрэв гарагт боллоо. Хурлаар нийслэлд хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр 58 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг танилцууллаа.
Тэрбээр, Уг төлөвлөгөөг хүн амын гол нэрийн 19 бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг үндэслэн, тооцоо судалгаа хийж боловсруулсан бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэл, мал аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний боловсруулах үйлдвэрлэл зэрэг таван чиглэлд 58 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Тухайлбал, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлд хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, өвлийн хүлэмжийн аж ахуйг 20 га-гаар нэмэгдүүлэх, зуны хүлэмжүүдийг байгуулахад бага хүүтэй лизингээр дэмжих зэрэг ажлыг хийж гүйцэтгэснээр дотоодын үйлдвэрлэлийг 7000 тонноор нэмэгдүүлэх тооцоо хийсэн байна.
Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жимс, жимсгэнэ тариалсан талбайг 100 га-гаар нэмэгдүүлж, Жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд төмс, хүнсний ногооны 95 мянган тонн багтаамжтай энгийн болон автомат механикжсан агуулах, зоорь байгаа бөгөөд 74 хувийг нь ашиглаж байна. Үлдсэн 26 хувийг ашиглах боломжгүй болжээ. Иймээс хагас болон бүрэн автомат механикжсан агуулахыг 20 мянган тонгоор нэмэгдүүлэх шаардлагатай гэж тооцон, төлөвлөгөөнд тусгасан аж. Түүнчлэн хөрсний шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын чанар, хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 200 га талбайг бордох бордоог хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлэх, тухайн жилд худалдан авсан техникт 50 хувийн хөнгөлөлт үзүүлж, төмсний үйлдвэрлэлийн механикжуулалтыг 90, хүнсний ногооны механикжуулалтыг 80 хувьд хүргэх зорилт тавьжээ.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлд зургаан үйл ажиллагааны хүрээнд 18 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Улаанбаатар хотын хүн амын өндөгний хэрэгцээг 100 хувь хангахын тулд аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглана. Мөн нийслэлийн мал аж ахуй эрхэлж буй дүүрэг, хороодыг өвчингүй бүс нутаг болгохоор тандалт судалгаа хийж, мал амьтны гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зэрэг олон ажил төлөвлөжээ.
Зөвлөлийн гишүүд дээрх төлөвлөгөөг дэмжиж, хэрэгжүүлэхдээ гадаад, дотоодын зээл, тусламжид хамрагдах чиглэлд санаачилгатай байж, хэрэглэгчдэд хүрсэн ажлуудыг хийх хэрэгтэй гэдгийг онцолж байв.