Засгийн газрын өнгөрсөн пүрэв гарагийн томилгоо хаанаас эхтэй вэ? Дөрвөн сайд, дөрвөн дэд сайдыг шинээр томилох шаардлага хэзээ, хэрхэн бий болсон бэ?
Яагаад дан дээлтэй сайдуудаа (Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, БХБ-ын сайд асан Л.Мөнхбаатар) чөлөөлж, давхар дээлтэй сайд нарыг шинээр томилов? УИХ-ын 76 гишүүний 16 нь сайд болов. Энэ нь ямар эрсдэлүүд дагуулж болзошгүй вэ? Эргэн санацгаая.
Үндсэн хуулийн цэц 2022 оны 02 дугаар тогтоолоо өнгөрсөн оны наймдугаар сарын 15- гаргасан. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан энэ тогтоолыг баталсан юм.
Цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр, Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган /илтгэгч/, Д.Гангабаатар нар оролцжээ.
Мөн мэдээлэл гаргагчаар иргэн, УИХ-ын гишүүн Т.Доржханд, ХҮН-ын хуульч Д.Үүрцайх, УИХ-ын итгэмжилсэн төлөөлөгчөөр Н.Энхболд нар оролцсон.
Т.ДОРЖХАНД, Д.ҮҮРЦАЙХ НАР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ЯМАР МЭДЭЭЛЭЛ, НЭМЭЛТ ТАЙЛБАР ИРҮҮЛСЭН БЭ?
-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар тус хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг "Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно." хэмээн өөрчлөн найруулсан. Энэ нь эцэг хуулийн зургаан заалтыг зөрчсөн гэж үзэв.
Эрх нь зөрчигдсөн Ерөнхий сайд дээд тал нь дөрвөн сайдаа л УИХ дотроос сонгох үүрэггүй болж, “дан дээлтэй” сайд нараа чөлөөлж, “давхар дээлтэй” сайд нараар өөрийгөө хүрээлэв.
Парламентын бүгд найрамдах улсын хэлбэртэй улсад кабинетын зарчмыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын тэргүүн өөрийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг дангаар мэдэн бүрдүүлж, парламентынхаа өмнө хариуцлага хүлээдэг.
Энэ хүрээнд парламент Засгийн газрын бүрэлдэхүүнээс зөвхөн Ерөнхий сайдыг өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд томилох ба гишүүдийг Ерөнхий сайд өөрөө томилдог байхаар тогтоосон.
Парламентын засаглал бүхий улсуудад эдүгээ нийтлэг хүлээн зөвшөөрөгдөх болсон Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлдэг, Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх бүрэн эрхийг хязгаарладаггүй. Нэг талаас сайд парламентын гишүүн байх, нөгөө талаас парламентын гишүүн нь сайд байх боломжтой. Төрийн албаны болон улс төрийн арвин туршлага, өндөр мэдлэгтэй шилдэг хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлдэг жишгийг монголчууд бид Үндсэн хуульдаа тусгасан.
Гэтэл Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийг өөрчлөн найруулахдаа "... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно." гэсэн.
Энэ нь Үндсэн хуулийн Оршил хэсэг, төрийн эрх мэдлийн хуваарилалтын заалтууд, Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь үзэл санаанд харшилсан. Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтоор баталгаажсан Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийг хязгаарласан байна гэсэн юм.
Цэцийн их суудлын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эдгээр үндэслэлийг хүлээн авч, ҮХНӨ Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчжээ гэсэн юм. Ингээд эрх нь зөрчигдсөн Ерөнхий сайд дээд тал нь дөрвөн сайдаа л УИХ-аас сонгох үүрэггүй болж, “дан дээлтэй” сайд нараа чөлөөлж, “давхар дээлтэй” сайд нараар өөрийгөө хүрээлэв.
Хэдийгээр Цэц Т.Доржханд гишүүний талд шийдвэр гаргасан ч дээрх маргаанд шинжээчээр ажилласан хуульчид өөр дүгнэлт гаргасан. Шинжээчдийн баг 2019 онд баталсан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Үндсэн хуулийг ЗӨРЧӨӨГҮЙ гэсэн юм.
Багийн ахлагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан тухайн үед ямар байр суурь илэрхийлснийг дахин хүргэе.
-Шинжээчдийн багийг миний бие ахалж, гишүүдэд тус хүрээлэнгийн гэрээт эрдэм шинжилгээний ажилтан, хуульч Н.Энхцэцэг, хууль зүйн доктор Б.Дөлгөөн ажилласан.
Бид Цэцээс тавьсан асуултын дагуу 40 хуудас бүхий шинжээчийн дүгнэлт гарган хүргүүлсэн.
Энэ дүгнэлтийн гол хэсгээс Цэцийн тогтоолд товч ишилсэн байна лээ. Бид парламентын тогтолцоотой 38 улсыг судалсан.
Эдгээрээс 15 улсад нь парламентын гишүүн сайдын албыг хавсрахыг зөвшөөрдөг буюу шаарддаг, харин 19 улсад буюу олонход нь ийнхүү хавсрахыг хориглодог, 4 улсад нь тооны болон бусад хязгаарлалт тавьдаг.
Тэгэхээр парламентын гишүүн сайд байх нь парламентын тогтолцооны зайлшгүй шинж биш нь ойлгомжтой. Парламентын гишүүдийн тоо нь маш олон буюу 120-оос дээш, эсвэл хоёр танхимтай парламенттай улсуудад л зөвшөөрөх хандлагатай. Парламент нь нэг танхимтай, цөөн тооны гишүүдтэй бол хориглох эсвэл хоёр албыг зэрэг хаших хүний тоог хязгаарлах тал ажиглагдсан.
Жишээлбэл, нэг танхимт парламентын гишүүдийн тоо нь Латвид 100, Люксембургт 60, Эстонид 101 бөгөөд эдгээр парламентын тогтолцоонд парламентын гишүүн сайдын албыг хавсрахыг хориглодог.
2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын хувьд парламентын гишүүний дөрвөөс илүүгүй нь сайд байж болно гэж заасан нь нэг танхимтай, 76 гишүүнтэй улсын хувьд "байж болохуйц" хамгийн үндэслэл бүхий арга замын нэг мөн. "Дөрвөөс илүүгүй" гэсэн квот тогтоосон нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хамтын ажиллагааг дэмжиж илүү үр нөлөөтэй болгоно. Мөн хоёр эрх мэдэл хоорондын "хэт уусал"-аас сэргийлэх, хяналт тэнцвэрийг тогтворжуулахад үр нөлөөтэй сонголт юм.
БИД 2000 ОН РУУ БУЦААД УХАРЧИХЛАА
2019 оны нэмэлт өөрчлөлтийн нэг гол заалт болох Үндсэн хуулийн 39.1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албыг хавсарч болно” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэц 2022.08.15-ны өдөр хүчингүй болгосон. Ингэснээр бид 2000-2020 оны байдал руу буцаад ухарчихлаа. Бүх сайд УИХ-ын гишүүнээр хавсран ажиллавал гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлүүдийн ялгаа зааг бүдгэрч, хяналт, тэнцэл суларна.
Парламент ард түмнийг төлөөлөх, хууль батлах, хуулийн биелэлтэд хяналт тавих чиг үүрэгтэй. 120-оос дээш тооны гишүүнтэй парламенттай улсад 10-20 гишүүн сайдаар ажиллаа гээд парламент чиг үүргээ гүйцэтгэхэд сөрөг нөлөө бага. Харин парламент нь үүнээс цөөн гишүүнтэй манай улсад парламентын гишүүдээс бүрдсэн Засгийн газар парламентад хэт нөлөөлж, улмаар парламент нь “тамга дарагч төдий” болдог. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг зүгээр л баталж өгөх, хуулийн биелэлтийг ёс төдий хянах, цаашлаад Засгийн газрын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсэх эрсдэлтэй.
Бүх сайд УИХ-ын гишүүнээр хавсран ажиллавал гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлүүдийн ялгаа зааг бүдгэрч, хяналт, тэнцэл суларна.
-УИХ-ын 4-өөс илүү гишүүн сайдын албыг хавсрахыг хориглосон нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг зөрчсөн гэж Цэц үзжээ. Та үүнтэй санал нэг үү?
-Цэц өмнөх олон шийдвэрийн нэгэн адил энэ тухай үндэслэл дэлгэрэнгүй бичээгүйд харамсаж байгаа бөгөөд Цэцийн тогтоолын энэ хэсэгтэй санал нэгдэх боломжгүй юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулсан 39.1 дэх хэсэг Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг зөрчөөгүй. УИХ 2019 оны нэмэлт өөрчлөлтийн энэ заалтыг оруулахдаа өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж, олон янзын судалгаанд тулгуурласан бөгөөд өнгөрсөн хавар хийсэн судалгаагаар ч зөв байсан нь дахин нотлогдсон.
Сонгуулиар байгуулагдсан парламент Засгийн газраа байгуулдаг, Засгийн газар парламентын олонхын итгэл дээр оршин тогтнодог, уул итгэлийг алдвал огцордог бол үүнийг парламентын тогтолцоо гэдэг. Ийм тогтолцоотой орнууд ч өөр хоорондоо адилгүй. Шууд бусаар сонгогдсон ерөнхийлөгч эсхүл хаан гэсэн бэлэг тэмдгийн төрийн тэргүүнтэй бөгөөд парламентдаа олон зуун гишүүнтэй Их Британи, Канад, Япон, Дани зэрэг улсад ерөнхий сайд танхимаа парламентын гишүүдээс бүрдүүлэх эсэхээ өөрөө чөлөөтэй шийдэх нь элбэг. Жишээ нь, ХБНГУ зэрэг улсад ерөнхийлөгчөө иргэд сонгодоггүй.
Засгийн газар парламентад хэт нөлөөлж, улмаар парламент нь “тамга дарагч төдий” болдог.
Парламентын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгож, ерөнхийлөгч нь бэлэгдлийн шинж чанартай, улс төрийн хувьд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй. Мөн, ХБНГУ-ын парламент хоёр танхимтай, доод танхим нь л гэхэд 600 орчим гишүүнтэй. Ийм байхад парламентын гишүүн сайд байхад асуудал үүсгэдэггүй.
Монгол Улсад парламентын ардчиллын нэгэн түгээмэл хувилбар болох “ерөнхий сайд – ерөнхийлөгчийн” тогтолцоотой бөгөөд энэ тогтолцоо ардчиллыг төлөвшүүлэхэд ээлтэй, өмнө дурдсан тогтолцооноос ч илүү сайн гэж сүүлийн үеийн судалгаанууд дүгнэж байна. Нэг талаас, Монгол Улсын Засгийн газар Ерөнхийлөгчийн эсхүл өөр аливаа этгээдийн бус, зөвхөн УИХ дахь олонхын итгэл дээр байгуулагдаж оршин тогтнодог тул парламентын тогтолцоотой. Гэхдээ, манай Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог тул харьцангуй бие даасан төдийгүй төрийн тэргүүний бэлэгдлийн чиг үүргээс гадна арбитрчийн чиг үүрэг гүйцэтгэдэг онцлогтой.
Жишээлбэл, УИХ хууль батлах бүрэн эрхтэй ч тухайн хууль Үндсэн хууль зөрчсөн эсхүл бодлогын хувьд алдаатай гэвэл Ерөнхийлөгч хориг тавьдаг. Мөн, гадаад бодлого хэрэгжүүлэх болон үндэсний аюулгүй байдлыг хангах нь Засгийн газрын үндсэн бүрэн эрх боловч үүнийг Үндсэн хуулийн дагуу хэрэгжүүлэх үүднээс Ерөнхийлөгчид зарим үндсэн бүрэн эрхийг өгсөн. Хэдийгээр хязгаарлагдмал бүрэн эрхтэй ч Ерөнхийлөгч бол манай улсад эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийн чухал хэсэг. Монгол Улстай адилхан ерөнхий сайд-ерөнхийлөгчийн тогтолцоотой Финланд, Чех, Литви зэрэг улс бараг бүгдээрээ сайд парламентын гишүүн байхыг хориглох эсхүл хязгаарлах хандлагатай байгааг анхаарахгүй орхиж болохгүй.
1992 оны Үндсэн хуулийн уг эхэд УИХ-ын гишүүн сайдын ажлыг хавсрахыг бүрэн хориглосон ч...
Ийм тогтолцоотой тул УИХ-ын гишүүн сайд байхад тоон хязгаарлалт тавьсан нь суурь үзэл баримтлалд харшилсан гэж үзэх боломжгүй. Мөн 1992 оны Үндсэн хуулийн уг эхэд УИХ-ын гишүүн сайдын ажлыг хавсрахыг бүрэн хориглосон байсан гэж Үндсэн хуулийн цэц хоёр удаа шийдэж байсан төдийгүй Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид багш зэрэг Үндсэн хууль тогтоогчид ч тэгж ойлгож тайлбарладаг.
Үндсэн хуулийн 39.1-ийн хоёр дахь өгүүлбэрийг хүчингүй болгоход тулгуурласан 29.1 нь 1992 оны Үндсэн хуулийн заалт биш, харин 2000 онд Үндсэн хуулийн оруулсан нэмэлт өөрчлөлтийн заалт.
-Цэцийн 02 дугаар тогтоолд “УИХ-д нөлөөлөл, харилцаа хамаарал багатай сайд нарын салбарын ажил уналтад орох, төрийн хямрал нүүрлэх эрсдэлтэй” гэжээ. Яагаад тэр вэ?
-Улс төрийн нам сонгуульд мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөн, иргэдэд амлалт өгдөг. Парламентад олонх болсон нам, эвсэл Засгийн газраа байгуулж, амлалтаа биелүүлэхийн төлөө хамтран ажилладаг. Энэ мэт шалтгаанаар парламентын гишүүн сайдаар хавсран ажиллахыг зарим улсад зөвшөөрдөг. Яг энэ үндэслэлээр 2000 онд УИХ-ын гишүүн сайд байхыг бүрэн зөвшөөрсөн ч энэ нь цөөн гишүүнтэй парламенттай гэдгээ тооцоогүй алдаа болсон. 20 шахам жил хэлэлцэж, судалсны үндсэн дээр “дордохын долоо” гэгдэх 2000 оны нэмэлт өөрчлөлтийг 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр зассан юм.
Энэ өөрчлөлт иргэдийн санаа бодлын судалгаагаар 90-ээс дээш хувийн дэмжлэг авсан, улс төрийн гол намууд төдийгүй мэргэжилтнүүдийн дийлэнх санал нэгдсэн шүү дээ.
Монгол 76-хан гишүүнтэй буюу давжаа парламенттай тул бүх сайд УИХ-ын гишүүнээр давхар ажиллаж болохгүй. Иймд Засгийн газрын дөрвөн гишүүн л хавсарч ажиллахыг Үндсэн хуулиар зөвшөөрсөн юм. Бидний 2015 онд хийсэн судалгаагаар УИХ-ын гишүүдийн тоог дор хаяж хоёр дахин нэмэх буюу 140-өөс доошгүй болговол УИХ-ын гишүүн сайд байхад хязгаарлалт тавихгүй байх боломжтой гэж дүгнэсэн. Сүүлд хийгдсэн судалгаа ч ийм дүгнэлтэд хүрсэн.
-Танд баярлалаа.