Монгол Улсад суугаа Европын холбоо, Франц, Чех, Польш, Болгар, Герман, Их Британи, АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, төлөөлөгч нар ОХУ, Украины дайн болон ОХУ-ын эсрэг авч буй хориг арга хэмжээ, хүмүүнлэгийн хямрал, дүрвэгсдийн асуудал, дайны үр дагавар дэлхийн болон Монгол Улсад үзүүлж буй үр нөлөөллийн талаар байр сууриа илэрхийлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
ЕВРОПЫН ХОЛБОО: ОРОС БОЛОН БЕЛАРУСИЙН 877 ХҮН, 62 ААН-ИЙГ ХОРИГТ ХАМРУУЛСАН
Европын холбооноос Монгол Улсад Суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Аксель Никейз:
“ОХУ-аас Украин улсад дайны түрэмгийлэл хийж байгаатай холбоотой хэвлэлийн хурал хийлээ. Европын холбооны гишүүн орнууд болон Канад, Их Британи, АНУ-ын төлөөллүүд оролцож байна.
ЕХ-ны гишүүн орнууд Украинд бүхий л дэмжлэг үзүүлж, түүхэндээ байгаагүй хориг арга хэмжээ нэвтрүүлсэн.
Европын холбоо ОХУ-ын зэвсэгт хүчин Украин руу довтолж, түрэмгийлж байгааг эрс шийдэмгий буруутгаж байна. Түүнчлэн Беларусь улсыг энэхүү цэргийн түрэмгийлэлд нэгдэн орж байгааг буруушааж байна.
Энэхүү Оросын түрэмгийлэл нь Олон улсын хууль, хүмүүнлэгийн хуулийг зөрчиж, дайны гэмт хэргийг үйлдэж байгааг эрс буруушааж байна. Үүнтэй холбоотойгоор хориг арга хэмжээ авч байна. Үүнээс дурдвал ЕХ-ны гишүүн орнууд Украинд бүхий л дэмжлэг үзүүлж, түүхэндээ байгаагүй хориг арга хэмжээ нэвтрүүлсэн.
Эдгээр хоригт эдийн засгийн болон хувь хүмүүст чиглэсэн хоригууд орж байна. Тодруулбал, Орос болон Беларусийн 877 хүн, 62 ААН-ийг хамруулж, хоригоо нэвтрүүлсэн. Үүнд АНУ, Их Британи, Канад, Норвеги, Өмнөд Солонгос, Япон, Австрали зэрэг орнууд нэгдэж байгаа бөгөөд бусад 40 орон энэхүү хоригт хэсэгчлэн нэгдэж байна. Энэхүү хориг нь түрэмгийлэл үйлдэж байгаа улс орны эдийн засагт өртөг зардал дагуулах бөгөөд ЕХ-д ч тийм хямд арга хэмжээ биш юм гэдгийг мэдэгдэж байна. Бид хориг арга хэмжээг цаашдаа ч үргэлжлүүлэх болно.
Украинд үзүүлж буй дэмжлэг туслалцаа:
2014 онд Крымийн хойгт Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украинд нийтдээ 17 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлсэн. Түүнчлэн гуравдугаар сарын 1-нд 500 сая еврогоор туслахаар тунхагласан бөгөөд дийлэнх хэсгийг дүрвэгсдэд үзүүлэхээр болсон юм.
Мөн Украины зэвсэгт хүчинд зэр зэвсгийн тоног төхөөрөмж нийлүүлэхээ тунхагласан ба нийт 500 сая еврогийн тусламж үзүүлэхээр болсон. Түүнээс 450 сая нь цэрэг дайны зориулалтын, 50 сая нь хүмүүнлэгийн тусламжид зориулна” гэв.
ФРАНЦ: МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД БИД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Себастиан Сүрүн:
Украин бол Оросын цөмийн зэвсгийг өөрийн нутаг дэвсгэрээс гаргасан түүхтэй. Энэ дайн бол 8 жилийн өмнө эхэлсэн дайн.
Олон улс дайнаас улбаалж, эдийн засгийн багагүй хор уршиг амсаж байгааг бид ойлгож байна. Учир нь Оросын арми хөдөө аж ахуйн томоохон салбарт хор уршиг үзүүлсэн. Ялангуяа Хар далай дахь бүс нутаг маш их хор хохирол амсаж байна. Энэ бүс нутаг дахь хүнсний үнийн хөөрөгдөл өндөр байна.
Энэ дайны улмаас Монгол Улс шиг улс орнуудад валютын ханштай холбоотой томоохон цохилтод орж байна. Монгол шиг Оросын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, хүнс болоод төмөр замын тоног төхөөрөмжүүд импортолдог орны хувьд маш их хүндрэлтэй тулгарч байна.
Франц болон бусад улс орнууд хүнс болоод хөдөө аж ауйн салбарыг энэхүү үр дагавар, хор уршгийг намжаах чиглэлээр хамтарч ажиллаж байна. Дэлхийн зах зээлд худалдаа болон импорт дээр хамтарч ажиллах зорилго тавьж байна. Түүнчлэн хүнсний үйлдвэрлэлийг тэтгэх чиглэлээр анхаарлаа хандуулж байна.
Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангахад Франц улс тууштай ажиллана. Урт хугацаанд хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний салбарын биеэ даасан байдалд хамтарч ажиллана. Мөн Монголын бизнесийн салбарт хамтарч ажиллаж байсан. одоо хамтарч ажиллаж байна. Оросын эсрэг тогтоож буй хориг Монголд нөлөөлөхгүй байдлаар өөрсдийн зүгээс бид анхаарлаа хандуулан ажиллаж байна. Дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс, Монгол Улс НҮБ-ын идэвхтэй гишүүний хувьд мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүний хувьд Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой аливаа асуудалд бид дэмжлэг үзүүлэх болно” гэв.
ЧЕХ: ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХ ДАЙНЫ ГЭМТ ХЭРГИЙН АСУУДЛААР МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛСЭН
БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Ян Витопил:
“Би Улаанбаатарт ажиллаад нэг жил болж байна. Чех улс Украиныг бүрэн дэмжиж, Оросын түрэмгийллийг эрс буруушааж байна.
Олон Улсын Эрүүгийн шүүхээс дайны гэмт хэргийг асуудлаар өөрсдийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Одоогоор 40 гаруй улс Олон Улсын Эрүүгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэж би ойлгож байна. Чех улс Монгол Улсын эдийн засгийн асуудалд хамтарч ажиллаж байна.
ПОЛЬШ: ПОЛЬШ УЛС УКРАИНЫ 2,7 САЯ ДҮРВЭГЧ ХҮЛЭЭН АВСАН
БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Кшиштоф Бойзо:
Украин дахь хүмүүнлэгийн хямралтай холбогдуулаад түүнчлэн маш олон эмэгтэйчүүд хүүхдүүдийн нулимс асгаруулж байгаа энэ дайныг эрс буруушааж байна.
Ингэснээр дэлхий дээр хамгийн олон дүрвэгсэд хүлээн авсан орны нэг болсон.
Манай улс Украинаас дүрвэсэн 2 сая 700 мянган хүн хүлээж авсан. Ингэснээр дэлхий дээр хамгийн олон дүрвэгсэд хүлээн авсан орны нэг болсон. Зэвсэгт мөргөлдөөнөөс өмнө дэлхийн хурцадмал байдалтай холбоотойгоор бид бэлтгэл хангаж ирсэн. Дайн дэгдсэнээс хойш мянга мянган иргэд Украины дүрвэгсдэд чин сэтгэлийн тусламж үзүүлж, бодлогын чанартай байгууллагууд үйл ажиллагаа явуулж, дүрвэгсдийн аюулгүй байдал, нийгмийн асуудлыг хангах чиглэлээр ажиллаж байна. Дүрвэгсдэд эрүүл мэндийн болон бусад үйлчилгээг явуулах чиглэлээр арга хэмжээ авч байна.
БОЛГАР: ЭНЭ ДАЙНЫГ ҮТЭР ТҮРГЭН ДУУСГАХЫГ ШААРДАЖ БАЙНА
БНБУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч ноён Валентин Ангелов:
Энэхүү дайны улмаас олон сая украинчуудын амьдралын нөхцөл доройтож, нутгаа орхиж дүрвэх байдалд хүргэж байна. Болгарын зүгээс хүмүүнлэгийн болон бусад тусламж хүргүүлж байна. НҮБ болон ТББ, Улаан загалмаай нийгэмлэгтэй хамтарч бидний зүгээс туслалцаа үзүүлж байна. ОХУ-ын зүгээс хүмүүнлэгийн туслалцааг үзүүлэх нөхцөлөөр хангах ёстой гэж бодож бас шаардаж байгаа.
27 оронд бүх улс дэмжлэг туслалцаа үзүүлэх механизм, эмнэлгийн тоног төхөөрөмж болон усан хангамжаар хангах арга хэмжээг авч байна.
Одоогийн байдлаар Болгар улс Украинаас 75 мянган дүрвэгсдийг хүлээн авсан. Мөн хүмүүнлэгийн туслалцаанд 185 мянган долларын зардал гаргаж байна. Бид Украины ард түмэнтэй эв нэгдэлтэй байгаа гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ 1,7 сая еврог ЗГ болон ард иргэдээс дүрвэгсдэд зориулж байна. Энэ дайныг эрс шийдэмгий буруутгаж, үтэр түргэн дуусгахыг шаардаж байна.
ГЕРМАН: ОХУ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ЦАЦАЖ УКРАИНД БОЛЖ БАЙГАА БОДИТ ЗУРГИЙГ ГАЖУУДУУЛАХЫГ ОРОЛДОЖ БАЙНА
ХБНГУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн хатагтай Регина Рутенберг
ОХУ буруу үг хэллэг хэрэглэж, буруу ташаа мэдээлэл цацахдаа идэвхтэй ажиллаж байна. Ташаа мэдээллийн хүрээнд олон улсын яриа хэлэлцээнд нөлөөлж, Украинд болж байгаа бодит зургийг гажуудуулахыг оролдож байна. Бид сайтар гярхай харах ёстой. Нэг бүрэн эрхт улс нөгөө бүрэн эрхт улс руу ийм зэвсэгт халдлага хийнэ гэдэг байж боломгүй зүйл.
ОХУ-ын зүгээс энэ түрэмгий дайныг цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлэж байна. Түүнчлэн дайны углуурга учир шалтгааны талаар буруу мэдээлэл түгээж байна. Мөн геноцид гэдэг хүн төрөлхтний эсрэг аймаглан устгах ажиллагааг илэрхийлсэн нэр томъёог хэрэглэхээс зайлсхийж байна.
ИХ БРИТАНИ: ОХУ ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ХУУЛИЙГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН
ИБУИНВУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Филип Малон
ОХУ олон улсын хуулийг зөрчиж байна. Олон Улсын хүмүүнлэгийн хуулийг ноцтой зөрчиж, Украинд цэргийн гэмт хэрэг үйлдэж байна. Олон улсын Эрүүгийн хэргийн шүүх гуравдугаар сарын 16-нд өөрсдийн шийдвэрээ гаргасан. ОХУ, Хятад эсрэг санал өгсөн.
Эрүүгийн шүүхээс гарсан шийдвэрийг ОХУ үг дуугүй биелүүлэх учиртай.
ОХУ хэдийгээр эсэргүүцэж байгаа ч үй олноор устгах дайны гэмт хэрэг газар авсан нь тодорхой байна.
ОХУ-ыг оруулаад ямар ч улс орон геноцид үйлдэх ямар ч эрхгүй. Тусгаар улсын геноцидын гэмт хэргийг үйлдэх явдал байж болшгүй. Шүүхээс ОХУ-ын тайлбарыг хүлээж аваагүй. ОХУ-ын түрэмгий үйлдэл Олон улсын хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл мөн гэдгийг тодорхойлсон. Путин Украины эсрэг түрэмгийлж, зөвхөн хүмүүний эсрэг гэмт хэрэг үйлдэхийн зэрэгцээ олон улсын тогтсон дүрэм журмыг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
КАНАД: ДЭЛХИЙН 20 ОРОН УЛААН БУУДАЙГ УКРАИН ОРОСООС НИЙЛҮҮЛДЭГ БАЙСАН
Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Катрин Ивкоф
Канад улс Ерөнхийлөгч Путины шалтгаангүйгээр Украинд үйлдсэн түрэмгийллийг эрс буруушааж байна.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш томоохон түрэмгийлэл болж байгаа нь НҮБ-ын дүрэм болон Олон улсын хууль журмыг ноцтой зөрчсөн хэрэг юм. Энэ бол хүний эрхийг зөрчиж байгаа тод илэрхийлэл. Монгол Улсын иргэдийн хувьд энэхүү түрэмгийллийн эсрэг өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж байна.
Орос, Украины хооронд санал нэгдэхгүй асуудал бий. Түүхэн улбаатай олон асуудал байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн Орос, Украины асуудал биш юм. Бусад орнуудад ч ийм үл ойлголцох явдал байдаг. Эдгээр үл ойлголцох асуудлыг яриа хэлэлцээгээр шийдвэрлэдэг. Жижиг гүрнийг том гүрэн түрэмгийлэх замаар хэзээ ч шийдвэрлэж болохгүй. Ингэснээр улс орны дэд бүтцийг устгаж, украинчуудыг үхэлд хүргэж байгаа нь байж болшгүй, тэвчиж болшгүй зүйл юм.
Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс эрс буруутгаж байна. Канад Украины ЗГ эр зоригтой ард түмэнтэй хамт байгаагаа илэрхийлж байна. Хүмүүнлэгийн зорилгоор 45 сая ам.долларыг зарцуулж байна. Канад улс Олон улсын эрүүгийн шүүхэд нэхэмжлэл гаргахад дуу хоолойгоо нэгтгэж байна.
Дайнтай холбоотойгоор хүнсний аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдал үлэмж доройтсон. Украин болон Оросын экспортын бүтээгдэхүүнээс дэлхийн улс орнууд хамааралтай байдаг. Ялангуяа улаан буудай, бусад үр тарианаас хамааралтай.
Хүнсний аюулгүй байдал, эмзэг бүлгийн хүмүүсийн хувьд нэн яаралтай шийдвэрлэх шаардлага гарч байна.
Канад улс Дэлхийн хүнсний хөтөлбөр зэрэг байгууллагатай хамтарч, нэн шаардлагатай хүнсний нийлүүлэлттэй ажиллаж байна.
Канад улс улаан буудай. томоохон экспортлогч байсан. Эдгээр бараа бүтээгдэхүүний үнэ үлэмж нэмэгдэж байна. Дэлхийн 20 орон улаан буудайг Украин Оросоос нийлүүлдэг байлаа. Бусад орнууд энэхүү бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай.
Монголын эдийн засагт энэ үйл явц хэрхэн нөлөөлж байгааг бид анхааралтай ажиглаж байна.
АНУ: БИД ОХУ-Д БАЙСАН БОЛ ИЙМ МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Майкл Клечески
АНУ-ын байр суурь тодорхой. ЕХ-ны байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. ЕХ Украины асуудлаар зүй зохистой мэдээлэл гаргасан. Бид ОХУ-д байсан бол ийм мэдээлэл хийж чадахгүй байсан. Учир нь Орост хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн хүртээмжтэй байдал зөрчигдөж байдаг. Мөн Фэйсбүүк, Инстаграм, Твиттер зэрэг оросын болон олон улсын мэдээллийн сайтуудаас салгасан. Энэ дайны хувьд учир шалтгаангүй, харгис түрэмгийлэл болж байгааг давтан хэлж байна. Украины хот суурин газрыг бөмбөгдөж, хүмүүнлэгийн маш том хямралд хүргэж, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал юм. Путин зөвхөн Украины хөгжил цэцэглэлтэд харш үйлдэл гаргахын зэрэгцээ бусад улс орнуудад харш үйлдэл хийж байна.
Бид өөрсдийн байр сууриа албан ёсоор илэрхийлэхдээ Оросын түрэмгийллээс улбаатай Украинд болж байгаа үйл явдлыг эрс буруушааж байна.