gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол боллоо

Улс төр
2022-04-20
5
Twitter logo

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг 4 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

“Нэр дэвшигчийн сонсгол” нь нэр дэвшигчид уг албан тушаалд нэр дэвшсэн үндэслэл, мэдлэг, мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд тэнцэх эсэх, уг албанд томилогдсон тохиолдолд хийх ажлын талаар олон нийтэд хэлэлцүүлж дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилготой бөгөөд цаашлаад нэр дэвшигчийн сонсголын тайланг Байнгын хороо, Улсын Их Хурлаар хэлэлцүүлж Үндэсний зөвлөлийн гишүүнд томилох эсэх шийдвэр гаргахдаа тайланг харгалзан үзэх юм.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу Үндэсний зөвлөлийн гишүүд нь нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэтгэвэр нэмэгдүүлэх талаар санал боловсруулж холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх, нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагад хяналт тавих, нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг боловсруулж, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавих чиг үүрэгтэй.

МҮЭХ-ноос даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Х.Буянжаргал, Б.Баяраа, Ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Р.Сансармаа нарыг дэвшүүлсэн бөгөөд сонсголд оролцсон УИХ-ын гишүүд, иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл нэр дэвшигч нараас асуулт асууж, холбогдох саналыг хэллээ.

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшүүлсэн Хуяг овогтой Буянжаргал нь хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдвол албан журмын даатгуулагчид болон сайн дурын даатгуулагчдыг төлөөлж нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хөндлөнгийн хяналт тавих, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх зэргээр ажиллахаа илэрхийлэв.

Тэрбээр мөн Нийгмийн даатгалын сангийн “Капитал” банканд хадгалуулж байгаад алдсан мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх талаар идэвх зүтгэл, санал санаачилга гарган ажиллахаа илэрхийллээ.

 Мөн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшүүлсэн Бархас овогтой Баяраа нь Төмөр замчдын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны даргаар 2016 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа.

Хэрвээ томилогдвол нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг нарийвчлан тогтоож, тэтгэвэр, тэтгэмж, хувийн нэмэлт тэтгэврийн болон олон тулгуурт тэтгэврийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг судалж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зэргээр ажиллахаа илэрхийлэв.

Монголын ажил олгогч эздийн холбооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшүүлсэн Рэнцэндорж овогтой Сансармаа нь бизнесийн удирдлага мэргэжлээр Санхүү эдийн засгийг дээд сургуулийг төгссөн. 2000 оноос хойш өнөөг хүртэл “Траст Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Хэрвээ томилогдвол хувийн хэвшлийн салбарт, тэр тусмаа эдийн засгийн тэргүүлэх салбар болох хөдөө аж ахуйн салбарт 2000 оноос хойш ажилласан туршлага, мэдлэгтээ үндэслэн холбогдох хууль эрхзүйн актуудад санал өгөх, нийгмийн даатгалын бодлогод ажил олгогчдын саналыг тусгуулах, мөн өөрийн гишүүнчлэл бүхий МҮХАҮТ, Монголын хүнсчдийн холбоо, Монголын махны холбоо зэрэг төрийн бус байгууллагуудын гишүүдийн мэдээлэл солилцох гүүр болж ажиллах боломжтой гэлээ.

Тухайлбал, сүүлийн долоон жилээр тэтгэвэр тогтоож буй аргачлалыг таван жилийн дунджаар бодох талаар санал өгөх, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг олон улсын сайн туршлагад тулгуурлан бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин 18-23 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, оюутны болон сурагчийн ширээнээс ажлын байранд шилжиж буй залуучуудын даатгалын хураамжийг эхний таван жилд тэглэх, цаашид нас насны хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын ялгаатай тогтолцоонд санал өгөх зэргээр ажиллахаа илэрхийлэв.

Сонсголын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Д.Сарангэрэл Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохдоо гурван үе шаттайгаар сонгон шалгаруулдаг тогтолцоонд шилжиж байгаа болон нэр дэвшигчдийг томилох эсэхийг цаашид Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэхийг тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан