gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУРВАЛЖИЛГА: Модон байшинг хөөсөнцрөөр дулаалахад хөгц, мөөгөнцөр үүсгэдэг

О.Хандмаа
Нийгэм
2022-04-17
615
Twitter logo
О.Хандмаа
615
Twitter logo
Нийгэм
2022-04-17

“Дулаан шийдэл” төслийн багийнхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг танилцууллаа. Тэд 2018-2022 оны хооронд 1600 гаруй айлын байшинг дулаалж, дунджаар 15-30 хувийн эрчим хүчний хэмнэлт хийж, 2000 гаруй тонн нүүрс түлэхээс сэргийлж, 3100 тонн хүлэмжийн хийн ялгарлыг зогсоожээ.

Барилга, байшингууд дулаанаа:

  • Ханаар 35 хувь
  • дээврээр 25-30 хувь
  • шал болон сууриар 15 хувь
  • цонхоор 15 хувь алддаг байна.

Ингээд мэргэжилтнүүд байшингийн дулаан алдагдлыг нөхөхөөр ямар ажил хэрэгжүүлэн ажилласныг хүргэж байна.

МОДОН БАЙШИН, БАРИЛГЫГ ХЭЗЭЭ Ч ХӨӨСӨНЦРӨӨР ДУЛААЛЖ БОЛОХГҮЙ

-ШУТИС, Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн ахлах инженер Ж.Ганхуяг:
-Байшингийн ханыг хамгийн багадаа 15 см дулаалгаар дулаалж байж стандартыг хангадаг. Тиймээс хананы дулаалга бүгд 15 см байгаа. Модон байшин, барилгыг хэзээ ч хөөсөнцрөөр дулаалж болохгүй. Яагаад гэвэл хананд хөгц, мөөгөнцөр үүсэж, барилга хурдан эвдэрч гэмтдэг. Иргэд энэ алдааг их гаргадаг. Бид байшингийн хийц, материалаас шалтгаалаад зөвлөгөөг тухайлан өгдөг. Dulaalga.mn-ээс ямар материалаар барьсан байшинг ямар материалаар дулаалах вэ гэдэг мэдээллийг авах боломжтой.

Гэр хорооллын бүсийн сууцанд модыг хөөсөнцрөөр дулаалахаас гадна дээвэр дээрээ 5 см зузаан үнс асгачхаад үүнийгээ дулаалга хийсэн гэх буруу ойлголт байдаг. Барилгын стандартад хүргэхийн  тулд нэмэлт дулаалга шаардлагатайг иргэд мэдэх нь зүйтэй.

ХОЁР САЯ ТӨГРӨГӨӨР БАЙШИНГИЙНХАА ДУЛААН АЛДАГДЛЫГ 30 ХУВЬ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ

-“Дулаан шийдэл” төслийн дэд менежер Б.Даваажаргал:
- Гэр хорооллын байшин сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилготой “Дулаан шийдэл” төслийн эхний шат 2018-2022 оны хооронд хэрэгжлээ. Дулаалгын зах зээлийн оролцогч талуудыг сургаж чадавхжуулж, хооронд нь холбох гүүр болох, хэрэглэгч нарт чанартай үйлчилгээг үзүүлэх, үйлчилгээний бригадууд болон нийлүүлэгч зэрэг бүх талд ашигтай байхад анхаарч ажилласан.

Анх 1000 өрхөд дулаалга хийхээр төлөвлөсөн. Гэхдээ үүнийгээ давуулан биелүүлж 1600 гаруй өрхөд хэсэгчилсэн байдлаар дулаалгын шийдлийг хэрэгжүүлсэн байна.

Манай төсөл зах зээлийн механизмд тулгуурласнаараа онцлогтой. Төслийн зүгээс татаас гаргахгүйгээр иргэд 100 хувь өөрсдөө төлдөг. Гэхдээ бид нэг жилийн хугацаатай чанарын баталгааг гаргана.

Нэг өрхөд долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлшийг картаар олгодог. Энэ нь галлагаанд хүрэлцдэггүй байсан бол дулаалга хийлгэсний дараа түлш нь хангалттай хүрэлцэж, хашаандаа шахмал түлшээ овоолоод хадгалж буй айлууд ч байгаа.

-Нэг байшингийн дулаан алдагдлыг шийдэхэд дунджаар хэдэн төгрөг зарцуулж байна вэ?
-Байшингийн дээврээр 30 хувь, ханаар 35 хувь дулаан алддаг. Хамгийн хямд шийдэл бол дээврийн дулаалга юм. Дээврийн хөндийд 20 см-ийн эрдэс хөвөн дулаалгыг хийж өгч байгаа. 60 м2 байшинтай айлд ойролцоогоор 2 сая төгрөг болж байгаа. Тэгэхээр хоёр сая төгрөгөөр байшингийнхаа дулаан алдагдлыг 30 хувь бууруулах боломжтой.

-Энэ хугацаанд нийт хэдэн айлын дулаан алдагдлыг шийдэв?
-Төслийн хүрээнд 1600 гаруй айлын байшинг дулаалсан. Айлуудын дундаж дулаан алдагдал 15 хувиар буурсан. Манайх “Хялбар шийдэл” аяныг хэрэгжүүлж, илүү олон хүнд хүртээмжтэй байдлаар хүрэхийн тулд стандартын дулаалгыг багасгасан. Тухайлбал дээврийн дулаалга 20 см байх ёстой бол 5 см болгож хийсэн байх жишээтэй. Энэ нь орвол эрчим хүчний хэмнэлт 15 хувь байна. Харин үүнийг хасаад үзвэл дунджаар 29 хувийн эрчим хүчний хэмнэлт гарсан.

Энэ дөрвөн жилийн хугацаанд хүлэмжийн хийн ялгарлыг 3100 тонн орчмоор бууруулсан байна.

-Нэг өрхийн сайн жишээг дурдаж болох уу?
-Иргэн н.Лхагвасүрэн эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэгт 63 м2 байшинд амьдардаг. Манайх тэдний байшинд техникийн үнэлгээ хийснээр нийт дулаалгын үнэ нь 2.3 сая төгрөг болсон. Тэрбээр энэ үнэлгээний хуудсаараа банкнаас хэрэглээний ногоон зээл шийдүүлж авсан. Ингээд байшингаа дулаалснаар энэ айлд эрчим хүчний хэмнэлт 49 хувь гарсан. Энэ хүн 2.3 сая төгрөгийн зээлээ төлөөд дараа нь байшингийнхаа суурийг дулаалахаар дахиж зээл авна хэмээж байсан. Тэгэхээр иргэд бага багаар байшингийнхаа дулаан алдагдлыг шийдэх боломжтой.

-Тэгэхээр иргэд галлагааг бага хийдэг болох нь?
-Тийм ээ. Байшингийн дулаан алдагдлыг бууруулснаар шахмал түлшний хэрэглээ нь багасдаг. Эрчим хүчний хэрэглээ 30-50 хувиар буурахад галлагааны тоо мөн адил тэр хэмжээнд буурдаг. Манай төсөлд хамрагдахаас өмнө айлууд өдөрт 4-5 удаа галладаг байв. Харин байшингаа дулаалуулсны дараа өдөрт нэг удаа л галлаж байх жишээтэй. Нэг өрхөд долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлшийг картаар олгодог. Энэ нь галлагаанд хүрэлцдэггүй байсан бол дулаалга хийлгэсний дараа түлш нь хангалттай хүрэлцэж, хашаандаа шахмал түлшээ овоолоод хадгалж буй айлууд ч байгаа.

-Танайхаас зөвлөгөө, үйлчилгээ авахыг хүсвэл иргэд хэрхэн холбогдох вэ?
-“Дулаан шийдэл” нэртэй фэйсбүүкээр дамжуулан холбогдож захиалга өгөх боломжтой. Мөн 75052000 дугаартай дуудлагын төв ажиллаж байна. Захиалга өгснөөс хойш манайхаас сургагдсан бригад, эрчим хүчний зөвлөх очиж байшинд техникийн үнэлгээг хийнэ. Ингээд дулаалга нь хэдэн төгрөгийн үнэтэй болохыг тогтоож өгнө. Ингээд тухайн иргэн ямар нөхцөлөөр төлбөрөө төлөхөөс эхлэн ажил эхэлнэ. Зээл авах бол тэр хугацааг тооцно. Харин тооцоогоо шууд хийвэл тэр дор нь гэрээг хийж, дулаалгын материалыг гурав хоногийн дараа хүргүүлнэ. Дулаалах ажил 3-5 хоног болдог. Бид дулаалгын гэрчилгээг мөн тухайн өрхөд олгодог. Ингээд нэг байшинг дулаалах үйл ажиллагаа 7-10 хоногт багтдаг.

Манайх урьдчилсан байдлаар зөвлөгөө өгч болно. Dulaalga.mn сайтаар нэвтэрч байшингийнхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулж ерөнхийдөө хэдэн төгрөгийн төсөвт дулаан алдагдлаа шийдүүлэх боломжтойг тооцож харах боломжтой.

ХҮН ГЭРТЭЭ ДААРААД ДЭЭЛ, ГУТЛАА ТАЙЛАХГҮЙ СУУХ НЬ ЯМАР ХЭЦҮҮ ГЭЭЧ

-Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн Г.Энхцэцэг:
-Манайх 80 м2 байшинтай. Анх үнэлгээ хийлгэж, байшиндаа дулаалга хийлгэсний дараа гэрийн маань дулаан алдагдал бараг 80-100 хувь буурсан. Манайд янз бүрийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж, байнга хянаж дулаан алдагдлыг маш сайн бууруулж чадсан.

Гэрээр орж гардаг найз нөхөд, ах дүү нар маань хүртэл аман дүгнэлт хэлчихдэг. Ямар сайхан дулаахан тохилог болсон юм бэ гэж ярьдаг. Дулаан байвал мянган лан гэдэг нь л энэ байх. Хүн гэртээ даараад дээл, гутлаа тайлахгүй суух нь ямар хэцүү гээч. Тиймээс би энэ төслийн хамт олонд маш их баярлаж байгаа.

Манайх энэ өвөл ердөө нэг тонн гаруй түлш хэрэглэсэн байна. Долоо хоногт зургаан шуудай шахмал түлш өмнө нь хүрэлцдэггүй байсан бол одоо бүр түлж барахгүй болсон. Тэгээд түлш авахгүй мартаад нөгөө түлшний картаа хаалгачих гээд байдаг. Бүр хэд хэдэн удаа очиж картаа сэргээлгэсэн.

НОГООН ЗЭЭЛЭЭР БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ

-Зах зээлийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Сүнжидмаа:
-Санхүүжилт бол иргэдэд тулгамддаг асуудлуудын нэг юм. Тиймээс бид Хаан банк болон Хас банктай хамтарч жилийн 8 хувийн хүүтэй ногоон зээлийг санал болгодог. Мөн банкны шаардлага хангахгүй байгаа хэрэглэгч нартаа зориулж энэ жилийн зургаадугаар сараас эхлэн "Транскапитал" ББС-ийн байгууллагатай хамтын ажиллагаа эхлүүлсэн. Банк бус байгууллагын хүү нь харьцангуй өндөр байдаг. Тиймээс төслийн зүгээс хүүгийн хөнгөлөлтийн татаас олгон хамтарч ажиллаж байна.

-Ногоон зээлийн давуу тал нь юу вэ?
-Ногоон зээлээр байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмждэг. Бусад зээлийн хүүнээс харьцангуй бага. Агаарын бохирдол, хүлэмжийн хийгээс хамгаалж буй учраас манай төслийн хүрээнд иргэд уг зээлд хамрагдах бүрэн боломжтой.

“Дулаан шийдэл” төслийг Европын холбооны Свич Эшиа хөтөлбөр, Аббэ Пиэр сан, Францын болон Чехийн хөгжлийн агентлаг санхүүжүүлдэг. Түүнчлэн Франц Улсад төвтэй Жэрэс ОУТББ, ШУТИС-ийн Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв, Монголын барилгын үндэсний ассоциац ТББ, Чех Улсын Пипл Ин Нийд ОУТББ хамтран хэрэгжүүлж байна.

Гэрэл зургуудыг: Г.Өнөболд

Гэрэл зургуудыг: Г.Өнөболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан