Ховд аймгийн Буянт сумын харьяат Оргихын Хангай "Монгол улсын Аварга" цол хүртсэний талархал, хүндэтгэлийн ёслол болжээ. Энэ үеэр Ховдын бренд болсон “Тарвас” үйл ажиллагаа боллоо.
Орон нутгийн хөрсөнд тарьж ургуулсан, экологийн цэвэр бүтээгдэхүүн болох тарвасыг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор энэ үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Энэ жил тариаланчид 500 гаруй га талбайд тарвас тариалж, 6000 гаруй тонныг хураан авчээ. 100 гаруй тариаланч ёслолд оролцож, тарвасаар ундаа шүүс, цэлцгэнүүр, чихэр, зайрмаг, бялуу хийж, олон нийтэд сонирхуулсан байна.
Мөн “Хамгийн том тарвас”, “Тарвасаар хамгийн олон бүтээгдэхүүн хийх”, “Тарвасан дээрх сийлбэр” зэрэг гурван төрлөөр шилдэг бүтээл шалгаруулжээ.
Буянт сумын тариаланч О.Октябрийн тарьж ургуулсан тарвас 16.8 кг татаж тэргүүн байранд шалгарсан байна. Цаашид энэ баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэж Ховд аймгийн Тамгын газраас мэдээлэв.