Монгол Улсын өрхийн дундаж орлого цар тахлын өмнө буюу 2018 онд 1.2 сая байсан бол 2021 онд 1.6 сая болж 37.3% нэмэгдэж байжээ. Харин нэг өрхийн сарын дундаж зарлага 2018 онд 1.2 сая байсан бол 2021 онд 1.4 сая болж 20.8% нэмэгдсэн байна.
2022 оны 2 дугаар улирлын байдлаар өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (0.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 60.2 (5.0%) мянган төгрөгөөр буурчээ.
Харин нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлага 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 62.9 (5.7%) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 11.3 (1.0%) мянган төгрөгөөр тус тус буурчээ.