Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч хэн бүхэнд хүүхэдтэйгээ хамт ном, үлгэр унших соёлыг түгээх зорилготой “Үлгэрийн цаг” олон нийтийн аяны “Үлгэрийн элчид” тодорлоо. Тэд өчигдөр /2022.09.15/ Азийн сангийн төслийн багийнхантай уулзаж, төслийн танилцуулга, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Азын сангаас “Үлгэрийн элч”-ийн талархлын бичиг, гарын бэлэг гардан авсан юм.
“Бага насны хүүхдүүдтэй хамт ном унших нь олон эерэг үр дүнг авчирдаг. Судалгаанаас харахад монгол гэр бүлүүд бага насны буюу 0-5 насны хүүхэдтэйгээ тэр бүр ном уншдаггүй. Хүүхдээ уншиж чаддаг болохыг нь хүлээдэг ч ном уншихын ач тусыг төрсөн үеэсээ л авч болдог. Азийн сангийн зүгээс Улаанбаатар хот даяар зохиогдож буй “Үлгэрийн цаг” арга хэмжээгээр дамжуулан бага насны хүүхэдтэй хамт унших соёлыг түгээхэд хичээн ажиллаж байна”
”Үлгэрийн элч”-ээр
- “Positive Mongolians” онлайн төслийг санаачлагч Э.Дөлгөөн
- “A year to remember”, “The girl in my mirror” номын зохиолч Н.Хулан
- Блоггер, бичээч ээж Э.Энхчимэг
- Влоггер, видео контент бүтээгч ээж М.Сугартуяа
- “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-ийн үүсгэн байгуулагч, хүүхдийн сэтгэл зүйч Б.Золзаяа нар тодорсон юм.
“Миний хувьд төрөөд удаагүй байгаа учир элчид дундаа хамгийн отгон нь, ээж байхыг анх удаагаа мэдэрч, дөнгөж суралцаад явж буй нэгэн. Ийм болохоор аяны түгээж буй 0-5 насны хүүхэдтэйгээ өдөр бүр хамтдаа ном унших уриалгыг алдрай үртэйгээ хамтдаа хэрэгжүүлж, бусад эцэг эхчүүдтэйгээ хуваалцах боломж олдсонд сэтгэл маш өндөр байна.”
Үе үеийнхэнд үлгэр дуурайл үзүүлэн, хүүхэдтэйгээ хамт үлгэр уншихыг уриалах эдгээр олны танил, хүндтэй төлөөллүүд Лоринэт сангийн дэмжлэгтэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй уг аяны “Үлгэрийн элчид” болсноор хүүхэдтэйгээ хамт ном уншихын гайхалтай талуудыг олон нийтэд таниулан, үлгэр уншсанаар хүүхдэд болон гэр бүлийн харилцаанд бий болох эерэг зөв нөлөөллийг өөрсдийн суваг, хүрээллээрээ дамжуулан түгээх юм.
“Би 4 хүүхдийн ээж. Эхэндээ хүүхдүүддээ маш их анхаарал хандуулж, ном уншиж үлгэр ярьдаг байсан боловч олуулаа болоод амжихаа больсон юм. Сүүлийн үед ажил төрөл гээд хүүхдүүддээ анхаарал хандуулах цаг маань багасаж, бага зэрэг хайхрамжгүй хандах болсноо ойлгосон. Яг энэ үеэр би “Үлгэрийн цаг” аяны талаар мэдэж авсан. “Үлгэрийн элч” болсноор би өдөр бүр хүүхдүүдтэйгээ хамт 15 минут ном уншиж, гэр бүлээрээ цагийг илүү өнгөрүүлэх болсон. Хүүхдүүдийнхээ ирээдүйнх нь төлөө өдөр бүр хамтдаа 15 минут ном уншихыг эцэг эхчүүд, асран хамгаалагчдадаа уриалж байна.”
Хүүхдийнхээ ирээдүйн төлөө өдөрт ердөө 15 минут хамтдаа ном уншиж хэвшихийг уриалж байна!
Хүүхэдтэйгээ нярай үеэс нь эхлэн хамтдаа ном унших нь хүүхдийн үгийн баялаг, унших чадвараас эхлээд төрөл бүрийн гайхалтай давуу талтай боловч Улаанбаатар хотынхны ердөө 9.7 хувь нь л хүүхэдтэйгээ хамт тогтмол ном уншиж байна. Хэрвээ та хүүхэдтэйгээ хамт өдөр бүр 5 ном уншвал цэцэрлэгт ороход нь 1.4 сая гаруй үгтэй танилцуулсан байх ба сургуульд орохдоо 20 хүртэл тоолж чаддаг, нэрээ бичдэг, үсэглэн унших чадвартай болсон байх болно. Ойрын хугацаандаа энэ нь таны хүүхдийг номд, хичээл сурлагадаа дуртай нэгэн болгож, цаашлаад ирээдүйнх нь амьдрал олон олон эерэг үр дагаврыг авчран үүд хаалгуудыг нээж өгөхөд нэмэр болох юм. Хүүхдийн тархины хөгжлийн 80 хувь нь 0-3 насанд явагддаг тул та хүүхэдтэйгээ хамт ном уншихад хэзээ ч эртдэхгүй.
Та ч бас “Үлгэрийн элчид”-ийн сошиал хаягуудтай хамт байж, өдөр бүр 15 минут хүүхэдтэйгээ хамт үлгэр унших “Үлгэрийн цаг” аянд нэгдээрэй. Лоринэт сангийн санхүүжилттэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Үлгэрийн цаг” олон нийтийн нөлөөллийн аянтай та дараах холбоосуудаар танилцаарай.
FB: https://www.facebook.com/15minutmn
IG: https://www.instagram.com/15minut_mn/
Вебсайт: www.15minut.mn
Үнэ төлбөргүй хүүхдийн ном татан авах: www.letsreadasia.org