“Гааль-бизнесийн түншлэл 2022” уулзалт Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимд өнөөдөр эхэллээ. Тус уулзалтаар:
- “Гаалийн үнэ, үнэлгээ (БТКУС)”,
- “Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хяналт”,
- “Эрүүл ахуй, хүнсний чанар, стандартын хяналт,
- “Гаалийн төв лаборатори”,
- “Тарифын бус хязгаарлалт” сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж буй.
Бид уг үйл ажиллагааны үеэр Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайвангаас дараах сэдвээр тодрууллаа.
ХИЛ ДЭЭР БАГА ХУГАЦАА ЗАРЦУУЛЖ, АЧААГ ХУРДАН ХУГАЦААНД ШИЛЖҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА
-Цар тахал намжиж буй энэ цаг үед гаалийн байгууллага ямар шинэчлэлтийг хийж байна вэ?
-Цар тахлаас улбаатай нөхцөл байдлыг даван туулахын тулд салбар болгон хичээж байна. Гаалийн байгууллагын зүгээс улсын хилээр нэвтрүүлэх бараа тээврийг хянан шалгаж ажилладаг. Хилийн хяналтын хорио цээр нэмэгдсэн. Тэгэхээр гаалийн байгууллагын тавих хяналт өргөн цар хүрээтэй болсон.
Гаалийн байгууллага бүрдүүлэлтээ цахимжуулсан. Аль болох бүх боломжит үйлчилгээг цахимд шилжүүлэхээр зорьж ажиллаж байна.
Бид эрсдлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтыг хэрэгжүүлж байна. Хил дээр бага хугацаа зарцуулж, ачааг хурдан хугацаанд шилжүүлэхийг зорьж байна. Сонгон шалгах системийг ашиглаж байгаа. Ингэснээр бид бүх барааг 100 хувь хяналт шалгалтад хамруулдаг байсан бол одоо дүн шинжилгээнд суурилсан хяналтыг хэрэгжүүлснээр тухайлсан барааг шалгаж, ачааллыг 30-40 хувиар бууруулсан. Хилээр нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, барааг гүн рүү оруулснаар урсгал нэмэгдэх юм.
-Бизнес эрхлэгчид болон гаалийн байгууллагын хооронд ямар үл ойлголцол ихэвчлэн үүсдэг вэ?
-Гаалийн байгууллага бүрдүүлэлтээ цахимжуулсан. Аль болох бүх боломжит үйлчилгээг цахимд шилжүүлэхээр зорьж ажиллаж байгааг бизнес эрхлэгчдэд дуулгая.
Цар тахлын нөлөөллөөс болоод бизнес эрхлэгчдийн санхүүгийн чадавх буурсантай холбоотойгоор бараагаа түргэн шуурхай авч чадахгүй болдог. Үүнээс үүдэн ачаа бөөгнөрч, түгжрэл үүсэх, цаашлаад гадаад худалдаанд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай.
Энэ талаар бид бизнес эрхлэгч нартай ойлголцох, хамтрахаар энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна.
ГААЛИЙН ТАТВАРААС ЗАЙЛСХИЙХ ЗӨРЧИЛ 70-80 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
-Бизнесийн байгууллагууд зөрчилтэй бараа тээвэрлэх тохиолдол хэр их байна вэ?
-Олон жилийн дунджаас авч үзвэл гаалийн байгууллагад татвараас зайлсхийх зөрчил хамгийн их хувийг эзэлдэг. Бизнес эрхлэгч нар хууль эрхзүйн орчноо сайн мэдэхгүй, гадаад худалдаанд олон улсын стандартыг мөрдөх, хариуцлага, соёл байхгүй байна.
Бид гадаад худалдааны орчноо сайжруулж байж бизнес эрхлэгчдийн хэвийн ажиллагааг хангана. Манайд гадаад худалдааг зохицуулсан хууль алга. Бизнес эрхлэгч нарын 50 гаруй хувь нь хувь хүний нэр дээр бүрдүүлэлт хийдэг. Үлдсэн 50 хувь нь бизнес эрхэгч буюу хуулийн этгээд байгаа юм. Хуулийн этгээд улсын бүртгэлтэй, гадаад худалдаанд оролцохдоо хариуцлагаа ухамсарладаг нь давуу талтай.
Хувь хүний нэр дээр бизнес эрхлэгчид байгаа нь хууль бус үйл ажиллагаа хийх, гаалийн бүрдүүлэлтийн явцад алга болох, тодорхой зөрчил тогтоогдсон ч хаяг дээрээ байдаггүй зэрэг асуудал гаргадаг. Энэ нь гаалийн байгууллагын ажиллагаанд тодорхой хүндрэл болж байна. Гадаад харилцаанд оролцогч нь ийм шаардлагыг хангасан хуулийн этгээд байх ёстой зэрэг тодорхой эрхзүйн орчныг бүрдүүлж байж цаашид сайжирна. Бид энэ талаар санал солилцож, түлхүү анхаарч байгаа.
-Татвараас зайлсхийх зөрчил нийт зөрчлийн хэдэн хувийг эзэлж байна вэ?
-Нийт зөрчлийн 70-80 хувь нь татвараас зайлсхийх зөрчил байна. Гаалийн албан татвар 5 хувь, нэмүү өртгийн албан татвар 10 хувь байна. Бизнес эрхлэгчид татварыг өндөр байна хэмээдэг. Үүнээс үүдэн бараагаа нуух, гаалийн байгууллагад худал мэдүүлэх зөрчил жилээс жилд өсөж байна.
-Энэ төрлийн зөрчилд хуулийн ямар хариуцлага тооцдог вэ?
-Гаалийн бүрдүүлэлтийн үе шатад, зарим тохиолдолд бүрдүүлэлтийн дараа илэрдэг. Аль ч шатанд илэрсэн бай бид Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцдог.