Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА нь дэлхийн хөгжиж буй орнуудын хүсэлтэд үндэслэн нийгмийн хөгжилд нь хувь нэмэр оруулах зорилгоор 1965-2021 онд нийт сайн дурын 54,418 гишүүнийг дэлхийн 98 оронд илгээн ажиллуулаад байна.
Монгол Улсад анх 1992 оны дөрөвдүгээр сард ЖАЙКА-гийн сайн дурын хоёр залуу гишүүн, 2000 оны арваннэгдүгээр сард гурван ахмад гишүүн томилогдож байжээ.
Түүнээс хойш 2021 оныг хүртэл нийт сайн дурын 712 гишүүн томилогдсон ба нийслэл Улаанбаатар хот, 16 аймагт эрүүл мэнд, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, аж үйлдвэр зэрэг салбарт үр дүнтэй ажиллаж, хоёр орны найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж ирсэн.
Монгол Улсад сайн дурын гишүүн илгээсний 30 жилийн ойн хүрээнд ЖАЙКА-гийн сайн дурын гишүүдийг хүлээн авч, хамтран ажиллаж байсан хүмүүс тухайн үеийн дурсамжаасаа хуваалцлаа.
Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн Судалгаа, хөгжлийн албаны дарга Г.Галбадрах:
Манай станц 2002 оноос хойш нийт 18 ахмад сайн дурын гишүүн хүлээн авч, хамтран ажилласан. Хамгийн хүнд үе болох 1990, 2000-аад онд ажиллаж байсан гишүүдийн ач тус их. Тэдгээр гишүүд ирж ажилласнаар тус станцын ажиллах орчин, ажлын үр дүн, бүтээмж үлэмж дээшилсэн.
Нийслэлийн 186 дугаар тусгай цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхмөнх:
Би Баянзүрх дүүргийн сувиллын 10 дугаар цогцолборт 1998-2018 онд ажилласан. 100 хүүхдийн хүчин чадалтай, 2-7 насны аутизмын хүрээний эмгэг, хараа, сонсгол, хэл яриа, оюуны бэрхшээлтэй хүүхдэд үйлчилдэг тусгай цэцэрлэг. 10 дугаар цогцолборт ажиллаж байхад багш, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч зэрэг сайн дурын 10 гишүүн Японоос ирж ажилласан.
Энэ дундаас 2001-2003 онд Үра Маюми сайн дурын гишүүн-багштай хамтран ажиллаж байсан үеэ онцолмоор байна. Бид хоёр нийслэлийн багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах олон удаагийн сургалт явуулж байлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд болон энэ чиглэлээр сурдаг багш, оюутан, сайн дурын гишүүдийн гарын авлага болох "Тэнгэрийн элч" нэртэй ном гаргасан. Түүнчлэн Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд "Би чадна" спортын тэмцээн зохион байгуулж байлаа.
Бид сайхан нөхөрлөсөн. Үра Маюми багш надад япон хэл, би монгол хэл заадаг байсан. Нутаг буцсаных нь дараа бид хоёр захидлаар харилцаж, одоо хүртэл холбоотой байдаг.
Сэлэнгэ аймгийн 4-р сургуулийн захирал Н.Энхтөр:
Сайн дурын гишүүдтэй ажиллахад тохиолдож байсан гол хоёр бэрхшээл бол хэлний бэрхшээл, хоёр орны соёлын ялгаа байлаа. Гэвч сайн дурын гишүүд өөрсдийн хичээл зүтгэл, оролдлогоор Монгол хэлийг маш хурдан сурч байсан. Тэд манай бага анги, биеийн тамир, математикийн багш нарт өөрсдийн ур чадвар, арга зүйгээс харамгүй хуваалцаж байлаа. 2009-2011 онд манайд математикийн багшаар ажиллаж байсан Сонэ Кэнго математикийн сайн багш байсны зэрэгцээ волейболын сайн тамирчин байсан.
ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбарын ахлах багш С.Оюундэлгэр:
1996-1997 оны хичээлийн жилд анх орчуулагч инженерийн чиглэлээр япон, англи хэлний инженерийн суурь мэдлэгтэй, техник технологийн орчуулагчаар ажиллах чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилгоор Япон хэлний ангидаа оюутан элсүүлэн авч байлаа. Энэ үеэс ЖАЙКА-гийн сайн дурын гишүүн багш нар ирж манай сургуульд ажилласан. Хашимото Чика, Осава Юүко багш нар анх Япон хэлний уран илтгэлийн тэмцээн зохион байгуулж байлаа. Түүнээс хойш өнөөг хүртэл Японы ЭСЯ, Япон сан, ЖАЙКА, Монголын Япон хэлний багш нарын холбоо, Японы хөрөнгө оруулалттай компаниудын ивээл дор одоо хүртэл явагдсаар байгаад талархдаг. Сакүраи Чиёко багштай хамтран япон хэлний сурах бичиг, гарын авлагыг бүтээсэн. Эдгээрийг манай оюутнууд одоо хүртэл хэрэглэсээр байна.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Хөдөлгөөн засалч Н.Мөнгөнсувд:
Манай эмнэлэг 2009 оноос ЖАЙКА-гийн сайн дурын 8 гишүүнийг хүлээн авч байсан. Би 2014 оноос сайн дурын 3 хөдөлгөөн засалчтай хамтран ажилласан. 2014 онд намайг ажилд ороход Коизүми Юүчигийн Монголд ажиллах хугацаа нь дуусаж байсан учраас бага ч гэсэн хугацаанд маш их зүйл сурч мэдэж авч байлаа.
2014-2016 онд Китагава Юки бидэнтэй ажиллахдаа манай эмнэлэгт гемодиализын хөдөлгөөн заслын эмчилгээг хамтдаа эхлүүлж байсан.
Китагава Юки нутаг буцахдаа монгол хэлэнд "ус цас" болоод буцсан. 2017 онд ирсэн мэдрэлийн эмгэгийн дараах хөдөлгөөн засалч Такэүчи Хироки монгол дуу шүлэгт дуртай, хамт олондоо дуулж өгдөг байсан нь санаанаас гардаггүй.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Хөдөлмөр засалч Б.Нэргүй:
“Сайн дурын гишүүн Шимизү Юүкатай 2012-2014 онд хамтран ажиллах үед хөдөлмөр засал эмчилгээ байгаагүй, энэ эмчилгээний талаар хүмүүс ямар ч ойлголтгүй байсан үе. Шимизү Юүка Монголд хөдөлмөр засал эмчилгээг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан хамгийн анхны сайн дурын гишүүн.
Хоёр дахь хөдөлмөр засалч Оцүки Микатай 2016-2018 онд тухайн үед хөдөлмөр засалч эмчилгээгээр суралцаж байсан оюутнууд, бусад эмнэлгийн сувилагч нарт хөдөлмөр засал эмчилгээ гэж юу болох, тархины цус харвалтын дараах хөдөлмөр засал эмчилгээ, зүрхний шигдээсийн дараах хөдөлмөр заслын талаар онолын болон дадлага ажил байнга явуулж, тухайн хүмүүсийн мэдлэг чадварыг дээшлүүлж, энэ эмчилгээг олон нийтэд түгээх, таниулах чиглэлээр ажилласан.
Гурав дахь сайн дурын гишүүн Окүда Мисакитай 2018-2020 оны хооронд хамтран ажиллахаас гадна ослын гэмтлийн дараах хөдөлмөр заслын эмчилгээ, үнэлгээ, гарын авлага, зөвлөгөө боловсруулж хамтран ажилласан.
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны дарга А.Оюун-Эрдэнэ:
Тус эмнэлэг нийт 5 сайн дурын гишүүнийг хүлээн авч ажилуулж байсан.Сүүлийн 3 нь сувилагч мэргэжилтэй сайн дурын гишүүн байсан ба гар нийлж үр дүнтэй ажиллаж байснаа дурсахад таатай байна.
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны арга зүйч Р.Оюунтуяа:
Эхэн үедээ мэдээж сайн дурын гишүүдийн монгол хэл сайн биш байсан тул сувилагчдад зориулсан сургалтын үед монголоос монгол руу орчуулах хөгжилтэй тохиолдол байсан. Нутаг буцах дөхөөд ирэхэд бүгд монгол хэлийг сайн сурсан байдаг. Хөдөө орон нутагт сайн дурын гишүүн илгээсэнд талархалтай байна.
Ийнхүү эдгээр эрхмүүд ЖАЙКА-гийн сайн дурын гишүүдийг хүлээн авч, хамтран ажилласан тухай дурсамжаасаа харамгүй хуваалцан, талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм.
Монголд томилогдон ажиллаж байсан сайн дурын гишүүд цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар сард нутаг буцсан байгаа ч ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар тэднийг дахин ирүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.