Москвагийн Клиникийн төв эмнэлэгт ЗХУ-ын Ерөнхийлөгч асан "Өөрчлөн байгуулалтын" эцэг гэгддэг Михаил Горбачев 91 насандаа таалал төгсжээ. Тэрээр урт хугацаанд үргэлжилсэн хүнд өвчний улмаас нас барлаа хэмээн тус эмнэлгээс мэдээлсэн байна.
Түүнийг Новодевичье оршуулгын газарт гэргий Раиса Горбачевын дэргэд оршуулна гэж Михаил Горбачевын үүсгэн байгуулсан сангаас мэдээлжээ. Одоогоор түүнтэй салах ёс гүйцэтгэх хугацаа тодорхой болоогүй аж.
Михаил Горбачев Хүйтэн дайныг зогсоохын төлөө хамгийн их гавьяа байгуулсан хүн тул түүнийг дэлхий дахин хүндэтгэдэг. Гэвч ЗХУ-ын үед олон хүн түүнийг улс орноо бутаргасан хэмээн буруутгаж байв.
1985 онд Горбачев ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдохдоо 54 настай байсан бөгөөд тэрээр улс төрийн товчооны хамгийн залуу гишүүн байлаа. Тэрээр өөрөөс нь өмнө улс орныг удирдаж байсан удирдагчдаас онцгойрч байв. Леонид Брежнев, Юрий Андропов, Константин Черненко нарын засаглалын 20 жилийн хугацаанд ЗХУ гүн зогсонги байдалд орсон байна. 1970-аад оны нефтийн долларын урсгал нь Зөвлөлтийн ард түмэнд урьд өмнө байгаагүй сайн сайхан амьдрал бий болгож өгсөн ч төлөвлөгөөт эдийн засгийн бүтцийн асуудлууд шийдэгдээгүй аж.
ГОРБАЧЕВЫН ЗАЛУУ НАС
Михаил Сергеевич Горбачев 1931 оны гуравдугаар сарын 2-нд Ставрополь хязгаарт тариачны гэр бүлд төржээ. Түүний гэр бүлийнхэн аймшигт хэлмэгдүүлэлтээс мултарч чадаагүй байна. Түүний өвөө /ээжийнх нь аав/ 1937 онд троцкизмын /Марксизмын хүрээнд хөгжсөн Л.Д.Троцкийн улс төрийн сургаал/ хэргээр баривчлагдсан ч үнэмшилгүй хэрэг байсан тул жилийн дараа суллагджээ. Хожим Горбачев өвөөд нь тохиолдсон энэ түүх ирээдүйн Ерөнхий нарийн бичгийн даргыг Зөвлөлтийн тогтолцооны талаарх үзэл бодлоо өөрчлөхөд хүргэсэн гэж ярьж байв. Сталины цаг үед хүмүүс ихэнхдээ энэ бодлоо дотроо хадгалж үлддэг байжээ.
Горбачев ВВС-д өгсөн нэгэн ярилцлагадаа сургуулийн төгсөлтийн зохион бичлэгийн сэдэв нь Сталины тухай байсныг дурсаж байв. Өвөөгийнх нь баривчлагдсан тухай түүх залуу эрийг зөвлөлтийн шатаар авирахад огт саад болоогүй аж. 1948 онд ургац хураалтын ажилдаа онцгой гавьяа байгуулсан Горбачёвын аав комбайнч Социалист Хөдөлмөрийн баатар цол, түүний туслахаар ажиллаж байсан өсвөр насны хүү нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ.
19 настайдаа тэрээр Коммунист намын гишүүнээр элсэж, Москвагийн Улсын Их Сургуулийн нэр хүндтэй хуулийн факультетэд орсон байна. Түүнийг ирээдүйтэй улс төрчид болохыг нь харсан тул намын удирдлагууд элсэлтийн шалгалтгүй оруулсан байна.

Москвад суралцсанаар Горбачевт шинэ давхарга нээж өгчээ. Тэрээр олон орны найз нөхөдтэй болсон байна. Горбачев Москвагийн Улсын Их Сургуульд амьдралын хань Раиса Титаренкотой учирч, 1953 онд гэрлэжээ.
Сталин 1953 онд нас барав.
Их сургуулиа хуулийн мэргэжлээр төгсөөд төрөлх Ставрополь руу явсан боловч орон нутгийн прокурорын газарт удаан ажиллаагүй байна. Тэрээр намын шатлалын зэрэглэлээр тасралтгүй дээшилж, 1966 онд Горбачев Ставрополь мужийн Коммунист намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1971 он; Төв хорооны гишүүн болжээ.
1978 оны есдүгээр сарын 19-ний орой Константин Черненкогийн хамт амрахаар явж байсан Леонид Брежневийн тусгай галт тэрэг Минеральные Водыд саатав. Андропов тэр үед "Улаан чулуу" сувилалд Горбачевыг авчирсан байна. Ийнхүү ЗХУ-ын Төв Хорооны дөрвөн ерөнхий нарийн бичгийн дарга нэгэн зэрэг уулзаж байжээ. Тэр үед Горбачевыг нийслэл рүү шилжүүлэх асуудлыг шийдсэн гэж үздэг.
Мөн оны арваннэгдүгээр сарын 27-нд Горбачев Хөдөө аж ахуй хариуцсан төв хорооны нарийн бичгийн дарга, 1980 оны аравдугаар сард Улс төрийн товчооны гишүүн болжээ. Ирээдүйтэй залуу улс төрч томилолтоор нэг бус удаа гадагшаа явсан бөгөөд түүнд гаднын улс орнууд их таалагдаж ЗХУ капитализмаас их зүйлийг сурах боломжтой гэж үзсэн байна. Тухайн үед баруунд олон хүнтэй танилцжээ.

1984 оны арванхоёрдугаар сард Горбачев Лондонд Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчертэй уулзсан байна. Тэтчерт Горбачев таалагдаж, ВВС-д өгсөн ярилцлагадаа "Энэ хүнтэй ажил ярих боломжтой юм байна" гэж хэлсэн байдаг.
Канадад Горбачев ЗХУ-ын элчин сайд Александр Яковлевтой нөхөрлөж, түүний шинэчлэлийн ажлын гол хамтрагч нь болжээ.
БАРУУНТАЙ ОЙРТОВ
Горбачев эдийн засгийн шинэчлэлд цэргийн зардлын ачааллыг бууруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд үүний тулд барууны орнуудтай найрсаг харилцаа тогтоох шаардлагатай гэв.
1980-аад оны эхний хагаст зүүн, барууны харилцаа хурцадсанд Афганистан, Польшийн үйл явдал, Өмнөд Солонгосын "Боинг"-ийн эмгэнэлт явдал холбоотой гэж үздэг. ЗСБНХУ-ын эсрэг хатуу бодлого явуулахыг дэмжсэн удирдагчид АНУ, Их Британийн засгийн эрхэнд гарч ирэв. Хамгийн их буулт хийдэггүй удирдагч нь АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган байсан бөгөөд тэрээр нэгэн илтгэлдээ ЗХУ-ыг "муу санаатын гүрэн" гэж нэрлэж байжээ.
1985 оны сүүлээр Женевт болсон Горбачев, Рейган нарын уулзалт мөс хагалахад тусалсан байна. Санал зөрөлдөөнтэй олон асуудал байсан ч хоёр удирдагч харилцан ойлголцож, цөмийн зэвсгийг хорогдуулах үйл явцыг эхлүүлж чадсан байна.
Зөвлөлтийн ард түмэн Сталинист хэлмэгдүүлэлтийн цар хүрээ, Молотов-Риббентропын гэрээний нууц протоколууд, эрх баригчдын тансаг амьдрал, Афганистан дахь армийн хорогдол зэрэг олон жилийн турш тэднээс нууж ирсэн үнэнийг мэдэж эхэлжээ.
1989 онд ЗХУ-ын удирдлага анх удаа Ардын депутатуудын их хурлын өрсөлдөөнтэй сонгуулийг зохион байгуулж, олон нийтийн дэмжлэгийг авахыг оролдсон байна. Ердийн уйтгартай ЗХУ-ын төрийн телевиз их хурлын хуралдааныг шууд дамжуулж эхлэхэд олон сая хүн дэлгэцээс салж чаддаггүй болов.
"ХАНЫГ НУРАА"
Үүнтэй төстэй хөдөлгөөн Зүүн Европт илүү хурдацтайгаар хүчээ авч байв. Орон нутгийн коммунистууд Москвагийн зөвлөснөөр сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээ хийж, чөлөөт сонгууль явуулахыг зөвшөөрсөн ч эцэстээ ялагдав. Энэ үйл явц Хүйтэн дайны үеийн хамгийн тод тэмдэг болсон Берлиний хана нурснаар оргилдоо хүрсэн байна.
"Ноён Горбачев, ханыг нураа!" хэмээн Рональд Рейган 1987 онд Баруун Берлинд хийсэн хамгийн алдартай илтгэлийнхээ нэгд тунхаглажээ. 1989 оны арваннэгдүгээр сарын 9-нд нэг шөнийн дотор Рейганы хүсэл биелэв. Хилийн шалган нэвтрүүлэх цэгүүд нээгдэж, зүүн германчууд ханыг нурааж эхлэв. Албан ёсоор Герман улс 1991 онд нэгдсэн ч хоёр хувь заяа аль эрт шийдэгдсэн байв. Харин Горбачев хилийн хоёр талд германчуудын хайр хүндэтгэлийг үүрд хүртжээ. 1990 онд тэрээр Афганистанаас Зөвлөлтийн цэргийг гаргасныхаа төлөө Нобелийн энх тайвны шагнал хүртжээ.
1991 оны зургаадугаар сард Ельцин Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Горбачев 1990 оны гуравдугаар сард ЗХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон боловч иргэдийн саналаар сонгогдоогүй байна. Түүхчид Горбачевыг ард түмнээсээ сонгогдоогүй нь түүний гол алдаа байсан гэж үздэг аж.
Эх сурвалж: ВВС