Монгол Улс тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх 2030 хөтөлбөрт гарын үсэг зурсан эхний орнуудын нэг. 2019 онд ТХЗ-ын хэрэгжилтээр анхны үндэсний сайн дурын илтгэл ээ НҮБ-ын Дээд түвшний улс төрийн чуулганд танилцуулсан. 2023 онд хоёр дахь үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулна.
Хоёр дахь илтгэлийг боловсруулах ажлыг угтан “Тогтвортой хөгжлийн зорилт ба иргэний нийгмийн байгууллага” сүлжээний гишүүн байгууллагууд Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтээр хоёр дахь удаагийн нэгдсэн илтгэл боловсруулах ажлаа эхлүүллээ.
Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг оноогоор үнэлдэгA4SD (Action for Sustainable Development) олон улсын иргэний нийгмийн байгууллагын боловсруулсан арга зүйгээр ТХ-ийн 16 зорилго тус бүрийн хэрэгжилтийг оноогоор үнэлжээ.
A4SD байгууллагаас боловсруулсан арга зүйн дагуу зорилт бүрийг холбогдох үндэсний стратеги төлөвлөгөө, төсөв; төрийн бодлого, зохицуулалт; институцийн дэмжлэг; үндэсний түвшин дэх хэрэгжилт; орон нутаг дахь хэрэгжилт; хяналт, үнэлгээ, тайлагналт; илт тод байдал ба хариуцлага; олон нийтийн мэдлэг, чадавхи; олон талын түншлэл; иргэний нийгмийн оролцоо гэсэн10 зангилаа асуудлын хүрээнд “-5”-аас “5” хүртэлх онооноос сонгож үнэлжээ.
Оноогоор үнэлэхдээ зорилт тус бүрийн хэрэгжилтийг дээр дурдсан 10 асуудлын хүрээнд ахиц дэвшил гарсан бол “1”-ээс “5” хүртэл, ухралт гарсан бол “-1”-ээс “-5” хүртэл оноо, хэрэв ямар нэг өөрчлөлтгүй бол “0” оноогоор үнэлсэн байна.
Сүлжээний гишүүн 14 байгууллагын төлөөлөл бүхий эксперт бүлгийн гишүүд Тогтвортой Хөгжлийн 16 зорилгыг оноогоор үнэлжээ. Зорилт тус бүрээр үнэлсэн оноог тухайн зорилготой холбогдох асуудлаар ажилладаг 7-18 байгууллагаар хэлэлцүүлсэн байна. Өөрөөр хэлбэл хэрэгжилтийг үнэлсэн оноог наад зах нь хоёр удаагийн хэлэлцүүлгээр баталгаажуулсан болно.
ТХЗ-ын хэрэгжилтийн талаар ИНБ-ын хийсэн үнэлгээг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгч улс төрийн болон төрийн албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөлөлд танилцуулах, нэмэлт мэдээлэл, тайлбар авах зорилготой хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулна.
Хэлэлцүүлгийн зорилго:
- ТХЗ-ын хэрэгжилтээр ИНБ-ын хийсэн үнэлгээг оролцогчдод танилцуулах, нэмэлт мэдээлэл авах;
- ТХЗ-ын хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудал, шийдлээр санал солилцох, нэгдсэн ойлголт бий болгох;
- ТХЗ-ын хэрэгжилтээр ИНБ-ын нэгдсэн илтгэлийг боловсруулахад анхаарах асуудлыг тодорхойлох зэрэг болно.
Хэлэлцүүлэгт оролцогчид:
УИХ-ын ТХЗ-ын дэд хороо, Тогтвортой хөгжлийн олон талт зөвлөлийн гишүүд, ЗГХЭГ, төрийн яамд, агентлагууд, Үндэсний статистикийн хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Жендэрийн үндэсний хороо, орон нутгийн захиргаа, иргэдийн төлөөлөгчдийн хурал, олон улсын хөгжлийн байгууллагууд, улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд, сэтгүүлчид, иргэдийн бүлгийн төлөөлөл 100 орчим хүмүүсийг урьж оролцуулахаар төлөвлөж байна.
Хэлэлцүүлгийн хөтөлбөр
Цаг |
Хөтөлбөр |
Илтгэгч |
10.00-10.30 |
Хэлэлцүүлгийн нээлт: Зорилго, ач холбогдол |
Эдийн засаг хөгжлийн яам |
10.30-11.00 |
Илтгэл 1: ИНБ-ын хийсэн үнэлгээний хүрээ, арга зүй, нэгдсэн дүн |
Г.Уранцоож. Хүний эрх хөгжил төв ТББ |
11.00-12.00 |
Илтгэл 2: ТХЗ-1,2,3,4,8-ийн хэрэгжилтийн үнэлгээг танилцуулах |
С.Цэндбаатар, Үндсэн Уртраг ТББ |
12.00-13.00 |
Асуулт, хариулт, санал |
|
13.00-14.00 |
Үдийн хоол |
|
14.00-14.45 |
Илтгэл 3: ТХЗ-6,7,8,9,11,12,13, 15-ын хэрэгжилтийн үнэлгээг танилцуулах |
Б.Эрдэнээ, Монголын тандан судлаачдын холбоо |
14.45-15.30 |
Асуулт, хариулт, санал |
|
15.30-15.50 |
Цайны завсарлага |
|
15.50-16.35 |
Илтгэл 4: ТХЗ-5,10,13,16,17-ийн хэрэгжилтийн үнэлгээг танилцуулах |
Б.Цэрэнханд, Сэтгэл зүйн мэдрэмж ТББ |
16.35-17.20 |
Асуулт, хариулт, санал
|
|
17.20-17.30 |
Хэлэлцүүлгийн хаалт: Дүгнэж үг хэлэх |
Г.Уранцоож. Хүний эрх хөгжил төв ТББ