gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     5.06
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 9
Зурхай
 5.06
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 5.06
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жендэрийн тэгш бус байдал: Эмэгтэйчүүд яагаад бага цалин авдаг вэ?

Д.Ган-Очир
Нийтлэлчийн булан
2022-08-15
14
Twitter logo

Ихэнх орнуудад эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хөлс эрчүүдийнхээс бага. Энэ зөрүү сүүлийн жилүүдэд буурч байгаа ч эмэгтэйчүүд эрчүүдээс даруй 20 хувиар бага хөдөлмөрийн хөлс авсан хэвээр байна.

Үүнийг эдийн засгийн ямар онол, хүчин зүйлсийн ялгаагаар тайлбарлаж болох вэ? Асуултын хариултыг Tejvan Pettinger-ийн бичсэн “Cracking Economics” номд орсон тайлбарт суурилан Та бүхэнтэй хуваалцаж байна.

#Мэргэшил. Өнгөрсөн хугацаанд эрчүүд илүү боловсролын зэрэг хамгаалж, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх хандлагатай явж ирсэн. Энэ нь яагаад тэд илүү өндөр цалин  авдгийг тайлбарлах нэг хүчин зүйл болох талтай. Гэхдээ сүүлийн жилүүдэд боловсролын зөрүү буурч, яг ижил боловсрол, мэргэшилтэй бүлгийг харьцуулахад хөдөлмөрийн хөлсний зөрүү байсаар байгаа ажээ.

Дэлхийн дунджийг тооцоход сургууль төгсөөд 10 жил болсон, ахисан түвшний боловсролтой эмэгтэй ижил түвшний боловсролтой эрэгтэйн цалин, хөлсний орлогын 77 хувьтай тэнцэх цалин, хөлс авч байна. Монгол Улсын дундаж цалин дээр тооцоход энэ харьцаа 83 хувь байна. Манай орны хувьд менежерүүдийн хувьд тус харьцаа 92 хувь болж нэмэгддэг бол мэргэжилтний хувьд 80 хувь, худалдаа, үйлчилгээний ажилтнуудын хувьд бүр 78 хувь болж буурч байна.

#Хөдөлмөрийн бүтээмж. Хүнд хүчир ажил, хөдөлмөрийн хувьд эрчүүд давуу талтай. Гэхдээ үйлчилгээний секторт суурилсан орчин үеийн эдийн засагт энэ тайлбар үндэслэл муутай юм. Орчин үеийн эдийн засагт, хөдөлмөрийн эрэлт нь хүч тэнхээнээс илүүтэй мэдлэг, ур чадвараар илүүтэй тодорхойлогдож байна.

#Зах зээлийн хүч. Спортын талбарт цалин хөлсний зөрүү өндөр байдаг ажээ. Ихэнх спортод эрчүүд нь эмэгтэйчүүдээс илүү өндөр хөлс жишээтэй. Харин теннис зэрэг зарим спортод зөрүү нь харьцангуй бага байдаг бол сагсан бөмбөг, Америк хөл бөмбөг зэрэг салбаруудад зөрүү маш өндөр ажээ. Эмэгтэй бейсболчдын цалин хөлс нэмэгдэхийн тулд түүнийг үздэг, сонирхдог хүмүүсийн эрэлт эрс нэмэгдэх ёстой. Иймд зах зээлийн багтаамж нь өөрөө тус зах дээрх цалин хөлсийг бага байлгахад нөлөөлж байна.

#Ялгаварлан гадуурхалт. Нэг үйлдвэрт ижил ажил хийдэг эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ бага цалин авдаг байдал саяхныг хүртэл байсаар иржээ. Энэхүү илт ялгаварлан гадуурхалтыг 1970 онд Англид “Ижил төлбөр”-ийн хууль гээчийг гаргах замаар бууруулж байжээ. Энэ хууль батлагдсанаар эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хөлсний орлого 1960 онд эрчүүдийн орлогын 60 хувьтай тэнцүү байсан бол 2016 он гэхэд 80 хувь болж өсөхөд нөлөөлжээ.

#Анги, нийгмийн ялгаа. Яг ижил ажил хийж байхад нь өөр өөр бүлгийн ажилчдад ялгаатай цалин өгөхийг хуульчлахад хялбар. Харин эмэгтэйчүүд эсвэл үндэстний цөөнх хүмүүсийг албан тушаал дэвшүүлэхгүй байх ялгаварлан гадуурхалтыг зохицуулах нь илүү хэцүү ажээ. Хэн нэгний цалин хөлс бусад ижил ажил хийж байгаа хүмүүстэй харьцуулахад хэт бага байх нь нүдэн дээр ил тул гадуурхалтыг мэдэж болно.

Харин албан тушаал ахиулахгүй байгаа нь ялгаварлан гадуурхалтаас үүдэлтэй юу эсвэл өөр хүчин зүйлстэй холбоотой юу гэдгийг ялгахад хэцүү юм. Иймээс зарим хүмүүс өндөр албан тушаалуудын хувьд эмэгтэйчүүдийн квот тогтоох ёстой гэж үздэг. Монголын эдийн засагт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа нэмэгдэж, өндөр болоход энэ хүчин зүйл голлон нөлөөлж байгааг Б.Алтанцэцэг (2021) (onlinelibrary.wiley.com) судалгааны ажил онцолсон байдаг.

#Илүү цаг. Яагаад эрчүүд илүү өндөр цалин хөлс авдаг нэг тайлбар нь тэд хүнд хүчир, илүү цагаар ажиллах шаардлагатай ажил хийдэг явдал байж болно. Харин эмэгтэйчүүдийн ажилладаг үйлчилгээний салбарын ажлууд нь илүү цаг, нэмэгдэл хөлс авах боломж харьцангуй бага байж болно.

#Карьер завсарлалт. Цалингийн ялгааг тайлбарлах өөр нэг тайлбар нь эмэгтэйчүүд хүүхэд гаргахаар карьертаа завсарлага авдаг явдал юм. 35 настай эмэгтэйчүүдийн цалин эрчүүдийн цалингийн 90 хувьтай, 55-64 насан дээр энэ үзүүлэлт 74 хувь руу унадаг байна. Жирэмсний амралт авах нь ажлын байранд шаардлагатай ур чадвараа алдахад хүргэж, улмаар албан тушаал ахих, цалин хөлс нэмэгдэх боломжийг хязгаарлаж болно. Өөр нэг хүчин зүйл нь, компаниуд жирэмсний амралт тодорхой хугацаанд авахгүй байх магадлалтай ажилтныг ажилд авах сонирхол илүү байдаг явдал юм. Учир нь компани жирэмсний амралтын хугацааны тэтгэмж төлөх, өөр түр орлон гүйцэтгэх ажилтан хайж олох зэрэг нэмэлт зардлууд гарна. Энэ нь зардлыг хамгийн бага байлгах явдал хэдий ч, нөгөө талдаа эмэгтэйчүүдийг “ялгаварлан гадуурхах” нэг нөхцөл болж байна.

Цалин хөлс бага байхын хэрээр орлого бага, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй зэрэг үндэслэлээр эмэгтэйчүүд зээл авахад ч илүү хүндрэл учирдаг, заавал хамтран зээлдэгчтэй байх шаардлага тавигддаг зэрэг судалгааны үр дүнгүүд бий.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан