Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох Чойжин ламын сүмийг 1904-1908 оны хооронд бүтээж, монголчуудын сэтгэл оюун, сүсэг бишрэлд хүндтэй байр суурийг эзэлсээр ирсэн билээ. Тус сүм уран барилгачдын урлахуйн гайхамшигт ухаанаар баригдсан түүх, соёлын үнэт цогцолбор бүтээл бөгөөд Монголын түүхэнд тохиосон хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг тэсэж үлдсэн цөөн сүм хийдийн нэг юм.
Сүмд хадгалагдах ном судар, бурхан, шашин номын эд өлгийн зүйл нь монголчуудын оюун санаа, сүсэг бишрэлийн түүхэн илэрхийлэл эрхэм нандин, үнэлж баршгүй дурсгал тул 1938 онд эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зорилгоор “Шинжлэх ухааны хүрээлэн”-ийн мэдэлд шилжүүлж, улмаар 1941 онд Ямпай хаалгыг, 1960 онд сүмийг бүхэлд нь төрийн хамгаалалтад авсан түүхтэй.
Эдүгээ Чойжин ламын сүм музей нь уран барилгын үнэт дурсгал болсон таван сүмд Монголын түүх, шашин, соёл, урлагийн үнэт өв болох 6000 гаруй хосгүй үнэт, үнэт үзмэрийг хадгалан хамгаалж, судлан сурталчилж байна.
Өвөг дээдсийн ур ухаан, авьяас билгээ шингээн бүтээсэн уран барилгын дурсгалуудаас өдгөө бидний үед уламжлагдан ирсэн нь цөөхөн билээ. Тухайлбал, Улаанбаатар хот дахь Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Өвөрхангай аймгийн Эрдэнэ зуу музей, Архангай аймгийн Угсаатны зүйн музей, Хэнтий аймгийн Сэцэн хааны ордон зэрэг нь тэрхүү түүхэн уран барилгын дурсгалд багтана.
Эдгээрийн ихэнхийг олон жилийн тэртээ ноёд язгууртнуудын орд өргөө, сүм хийдийн зориулалтаар барьж байгуулсан байдаг. Түүх, соёлын дурсгалт барилга нь түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий биетээр оршин байгаа соёлын өв тул анхны төрх хийц бүтээцийг хадгалан хамгаалж, сэргээн засварлаж, хойч ирээдүйдээ өвлүүлэн үлдээх нь бидний эрхэм зорилгын нэг хэмээн Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн онцолж байна.
Музей нь түүх соёлын өвийг хадгалан хамгаалах, судлан сурталчлах үндсэн чиг үүрэгтэй бөгөөд сэргээн засварлалтын ажил гүйцэтгэхийг хуулиар хориглодог. Учир нь сэргээн засварлалтын ажлыг “Түүх, соёлын өвийг сэргээн засварлах тусгай зөвшөөрөл” бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэх эрх зүйн зохицуулалттай аж.
Иймд тус музейгээс 2018 онд “Дурсгалт барилгын сэргээн засварлалт: тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, сэргээн засварлалтын судалгааны ажлыг эрчимжүүлэх, энэ талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, улмаар хэлэлцүүлгээс гарсан үр дүн, зөвлөмжийг олон нийтэд хүргэх зорилгоор зохион байгуулж, илтгэлүүдийг эмхэтгэж, Монгол Улсын зөвлөх архитектор тэргүүтэй эрдэмтэн судлаачдын боловсруулсан зөвлөмжийн хамт эрхлэн хэвлүүлж олон нийтийн хүртээл болгож байжээ.