Нийслэлийн авто замын хөдөлгөөний байдлыг Цамбагараваас шууд дамжуулж байна.
Дахин сунгаж буй хөл хорионы хугацаанд автомашинууд QR кодоор хөдөлгөөнд оролцож байгаа юм.
Өмнөх хөл хорионы үеэр QR код авч байсан байгууллагууд Smartcar.mn-рүү ороод автомашиныхаа улсын дугаарыг оруулаад кодоо хэвлэж авна. Шинээр QR код авах шаардлагатай болон тээврийн хэрэгслийн дугаар өөрчлөгдсөн тохиолдолд QR@gov.mn хаяг руу хүсэлтээ илгээнэ.
Зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, өөр цагт зорчиж ашигласан бол тухай бүрт нь зөвшөөрлийг цуцлах эрхийг Тээврийн цагдаагийн алба хаагч нарт өгнө гэдгийг өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн юм.
12 хоног үргэлжлэх хөл хорионы үеэр нийт 98 чиглэлд 859 автобус үйлчлэхээр тооцсон байна. Энэ удаагийн хөл хориог өмнөхөөс чангатгаж, нийтийн тээвэр гурван ээлжээр явж байсныг хоёр болгон бууруулаад байна. Тодруулбал, 07:00-10:00 болон 17:00-20:00 цагийн хооронд нийтийн тээвэр үйлчилнэ.
БИЧЛЭГ: Бичлэг харагдахгүй бол Та ЭНД дарж үзнэ үү.