Хөвсгөлийн Хатгал тосгонд “ARYA CAFE” гэсэн томоохон цагаан хаяг харагдана. Энэ л кофе шопод манай өнөөдрийн нийтлэлийн гол баатар Э.Аръяабазар буюу Аръяа бүсгүй ажилладаг. Ажилладаг ч гэж дээ үүсгэн байгуулагч нь шүү дээ. Олны дунд “Зүрх зүсэм бялуу”, “Далайн эргийн охин”, “Эрдэнэс” гэдгээр танил болсон тэрбээр өнгөрсөн онд Хатгалд “ARYA CAFE” кофе шопоо нээсэн юм.
АЯЛЛЫН ЗАРДЛАА ЦУГЛУУЛАХААС ЭХЭЛСЭН “АЯЛАЛ”
Анх аялах хүсэлдээ хөтлөгдөн улмаар аяллын зардлаа цуглуулах зорилгоор Бээжинд суралцах хугацаандаа бялуу хийх санаа түүнд төржээ.
“Зүрх зүсэм бялуу” хийдэг энэ бүсгүй сэтгэлээ шингээн бялуу хийж, хүмүүсийг дайлах дуртай. Хүмүүс бялуу нь сайхан амттай болсон байна гэж хэлэхэд дуртай. Хүмүүсийн баяр дээр нь амт нэмж, аз жаргал бэлэглэх дуртай. Хүн түүнд итгэхэд дуртай. Нойроо хугаслан бялуугаа чимэглээд дуусахдаа, ядарч байсан ч гэсэн эцсийн үр дүнгээ хараад өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг аж. Баярын бялуунд нь хатгах лааг харан суухдаа энэ бялууг худалдан авсан хүн лааг үлээхдээ ямар хүсэл шивнэх бол гэхээс маш ихэд догдолно.

Аръяа хэлэхдээ, бялуу гэдэг бол шинжлэх ухаан бас урлаг. Нэг халбаганы зөрүүнээс л бялууны амтанд өөрчлөлт ордог бөгөөд энэ нь лабораторид туршилт хийж байгаатай адил аж.
“Би юунд хамгийн дуртай вэ” гэх асуулт намайг мэргэжлээрээ ажиллах урилгаас татгалзан, “Зүрх зүсэм бялуу”-ны бизнесээ эхлүүлэх итгэл, найдвар, зорилго өгсөн гэдгийг хэлэхэд нүд нь гялалзаж байв. Аръяа шинэ бялуугаа туршиж, хүмүүсийг баярлуулж, төрсөн нутаг Хатгалдаа буйдхан кофе шопоо нээчихээд, дуртай зүйлээ хийж, хүмүүст тусалж, нөлөөлж амьдрах мөрөөдлөө биелүүлж явна.

Өөрийгөө “тэнэг” зоригтой хэмээн шоолдог Аръяа бизнесээ зориглож эхлүүлээд аль хэдийн дөрвөн жил өнгөрчээ. Тэнэг зоригтой гэхийн учир нь Хатгалдаа кофе шопоо нээхээр шийдэхдээ Аръяад бизнес төлөвлөгөө, санхүүгийн эх үүсвэр байсангүй. Гэсэн хэдий ч тэр хулчийж, эмээхийг хүссэнгүй. Тэрбээр банкнаас зээл авч бизнесийн гараагаа эхэлж байсан тухайгаа дурслаа. Анх аяллын зардлаа цуглуулах сэдлээр эхлүүлж байсан “Зүрх зүсэм бялуу” бизнесийг цааш үргэлжлүүлж, улмаар төрсөн нутаг Хатгалдаа кофе шоп нээнэ гэж бодож байгаагүй ч өдгөө Мөрөнд хоёр дахь салбараа нээх гээд Аръяа догдлон сууна.
ХАЙРТАЙ ХҮМҮҮСИЙГ УУЛЗУУЛДАГ ЦЭГ НЬ БАЙГААСАЙ
“ARYA CAFE”-г нээх болсон бас нэгэн дэврүүн бодол түүний хамгийн дуртай кино болох "Blue Jay" киноны нэг сценээс үүсэлтэй аж.

Тус киноны талаар Аръяа хэлэхдээ, “Ахлах сургуулийн хосууд олон жилийн дараа төрж өссөн сууриндаа өөр өөрсдийн асуудлаар эргэн ирэхдээ санамсаргүй байдлаар тааралддаг. Тэгээд Blue Jay нэртэй газар орж кофе ууж суудаг. Энэ хэсгийг үзэх болгондоо яг кинонд гардаг шиг кофе шопод маань удаан уулзаагүй найзуудт хосууд таарж байгаасай. Буйдхан, тайван тохьтой кофе шоптой болох юмсандаа гэж мөрөөддөг байлаа” гэв.
Аръяа хүмүүсийг баярлуулах, бусдад туслах, хүмүүстэй танилцах, найзлах, нөхөрлөх дуртай. Түүний мөрөөдөл хэдийнээ биеллээ олжээ. Өдгөө “ARYA CAFE” хүмүүс хоорондын гүүр нь болж байна. Зуны цагт дотоодын жуулчдын хөл татрахгүй. Мөн Аръяагийн найз нөхөд нь түүний кофе шопыг зорин очдог байна. Угийн нийтэч, маш нээлттэй, тас тас инээдэг Аръяа ирсэн бүх зочидтойгоо аль хэдийн дотны танил мэт яриа дэлгэх дуртай. Хүмүүстэй хамт амттай кофе уунгаа үргэлж сайхан яриа өрнүүлдэг. Инээд хөөр тасардаггүй ховорхон газрын нэг бол кофе шоп. Энэ талаар тэрбээр “Эцэг эх маань намайг маш чөлөөтэй өсгөсөн. Аливаа шинэ зүйл туршиж үзэх, өөрийгөө сорьж үзэх гэх зэрэг хэзээ ч хорьж цагдаж шүүмжилж байгаагүй. Энэ нь одоогийн нийтэч, нээлттэй, “тэнэг” зоригтой Аръяаг бүтээхэд маш их нөлөөлсөн. Энэ зан чанаруудыг маань “усалж” өгсөн аав ээждээ баярладаг” хэмээн ярьсан юм.
МЭДРЭМЖ

Цэлэлзэн мэлтэлзэх Хөвсгөл далайн зах дээр цэцгийн дэлбээ шиг торгон долгион үүсэх агшин бүрийг чимээгүйхэн ширтэх эсвэл их уулсын дунд моддын аялгуу сонсох шиг нэг л дотнохон мэдрэмж Аръяад бий. Магадгүй “Зүрх зүсэм бялуу” түүний л ертөнц байх.
Энэ ертөнцөөр алхсан хэн нэгэн Аръяагийнх шиг мэдрэмжүүдийг мэдрэхгүй байх талтай. Тэрбээр “Хатгалаас Бээжин хүртэл явж Байгаль орчны чиглэлээр сурч, бялууны бизнес хийсний эцэст нь яагаад Хатгалдаа буцаж очиж кофе шоп нээсэн бэ, Улаанбаатарт гайгүй ажилд ор гэж олон хүн хэлж байсан. Гэхдээ тэд миний мэдэрч байгааг мэдэрнэ гэж үү. Намайг юу жаргалтай болгодгийг мэднэ гэж үү. Хөвсгөл нуурын толионд сар ямар үзэсгэлэнтэй харагддагийг, жаахан сэтгэл гундуу үед далайн давлагааг сонсох ямар байдгийг, өглөө кофе шопоо нээж шинэ кофегоо чанаж, шинэхэн бялуугаа зүсэхийг, намуухан хөгжим эгшиглэхтэй зэрэгцэн шинэхэн кофе бялууны үнэртэй холилдон үнэртэхийг, хажуугаар нь дуртай номоо уншиж, дуугаа дуулж бас дүү нартайгаа ярилцаж, холоос яваа аялагчидтай танилцаж яриа өрнүүлэх тэр мэдрэмжийг мэднэ гэж үү” гэж ярив.
БАЙГАЛЬ ОРЧИН БОЛООД ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ХҮСЭЛ
Хуушуур, бууз, цуйвантай л угтдаг сумын төвд латтэ, американо, bubble tea ууж, шинэхэн бялуу идэж суухыг юутай ч зүйрлэшгүй. Хөдөө тосгонд кофе шопны соёлыг түгээж буй Аръяа бүсгүй цаашид байгаль орчин болоод хүүхдийн төлөө ажиллах хүсэлтэй.
Хөвсгөл далайг нүдээрээ харах нь хэн нэгний мөрөөдөл бол Аръяагийн хувьд хаяанд бараа нь харагдаж, үнэр нь гэрт ч түгээж буй. Гэрээсээ, кофе шопоосоо гараад л байгаль. Нутгийн зарим хүн "далай орж амжихгүй зусчихлаа шүү" гэж ярихтай адил тэрбээр энэ зун дотоодын жуулчдын хөлд дарагдаж маш завгүй байсан бөгөөд далай орж амжаагүй талаараа хэллээ. Гэсэн хэдий ч тэрбээр маш жаргалтай харагдаж байв.

“Би буйдхан суурингийн гэхдээ сэтгэлд минь хамгийн том зай эзэлдэг далайн эргийн охин. Хөвсгөлийн Хатгал хэмээх буйдхан, маш үзэсгэлэнтэй тосгонд хүүхэд насаа аз жаргалтайгаар өнгөрөөсөн. Байгаль орчин болоод хүүхдүүдийн төлөө, Хөвсгөлийн төлөө өөрийн чаддаг зүйлүүдээ хийх хүсэл мөрөөдөл маш их байна” хэмээн ярилаа.
Бакалаврын оюутан болохоор их сургуулийн хуваариа сонгохдоо ШУТИС-ийн хог хаягдал боловсруулах технологи мэргэжлийг сонгожээ. Ангийнхан нь “чи хог түүх юм уу чи” гэж хэлэхэд хогтой холбоотой мэргэжил хэмээн ичиж санаа зовдог байсан тухайгаа Аръяа одоо инээдээр дурсан ярьдаг. Улмаар Бээжингийн зам харилцааны их сургуульд Байгаль орчны инженер мэргэжлээр сурсан юм. Одоо мэргэжилдээ хайртай тэрбээр үүнийгээ ашиглан Хатгалдаа байгаль орчны чиглэлээр ажиллахаар төлөвлөж буй.
ЕБС-аа төгсөхдөө ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй байсан хүндрэлийг биеэрээ туулсан Аръяа өсвөр насны хүүхдүүдэд зөвлөгөө өгөх, ментор хийх ажлуудыг хийж байна. Тодруулбал өсвөр насны хүүхдүүдэд гадаадад сурсан өөрийн туршлагаа хуваалцах, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл байгууллагаар дамжуулан гадаадад төгссөн монгол оюутнуудтай холбож өгөх гүүр нь болоод явж буй юм. Мөн Аръяа одоогийн байдлаар Хөвсгөл боловсрол төсөлд ажиллаж байгаа бөгөөд тус төслийн дагуу нэг хүүхдийн ментороор ажиллаж байгаа зэрэг маш олон ажлыг амжуулж яваа хөдөлмөрч бүсгүй.
“Зүрх зүсэм бялуу”-гаас эхэлсэн Аръяагийн аялал сэтгэлийг нь сэргээхээс гадна, шинэ зүйл үзэж харж, суралцаж, өөрийгөө сорьж, мэдлэг, туршлагын цар хүрээгээ тэлэх нь боломжийг олгож буй. Энэ аялал цаашид ч тасралтгүй үргэлжлэх болно.
UBpassport-д орон нутгийн кофе шопуудаас анх удаа Arya Cafe нэгдсэн бөгөөд та өвлийн Хөвсгөлийг үзэхдээ UBpassport-аа авахыг зөвлөе.