Боловсролын үнэлгээний төвийн Үнэлгээ хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батсүхээс ЭЕШ болон улсын шалгалт ямар ялгаатай талаар тодруулга авлаа. Мөн элсэлтийн ерөнхий шалгалт удахгүй болох гэж буйтай холбогдуулан энэхүү мэдээллийг хүргэж байна.
-ЭЕШ болон улсын шалгалт ямар ялгаатайг зарим эцэг эх ойлгохгүй байна гэжээ. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Нэг шалгалт эсвэл аль нэг нь шаардлагагүй гэж ойлгох нь бий. Иймд ялгааг хэлж өгье. Улсын шалгалтыг дараах гурван түвшинд авна.
- Бага боловсрол буюу тавдугаар анги
- Суурь боловсрол буюу есдүгээр анги
- Бүрэн дунд буюу ахлах ангид 12-р ангид тус тус авна. Хамгийн энгийнээр бол бага, дунд, бүрэн дунд боловсролоо эзэмшиж чадсан эсэхийг үнэлж буй хэрэг юм.
Анги дэвших шалгалт гэж мөн бий. Үүнийг нэг жилийн туршид хэрхэн суралцсаныг үнэлж буй шалгалт гэж ойлгож болно. Боловсролын үнэлгээний төвөөс улсын шалгалтын сэдэв даалгаврыг бэлтгэхэд найдвартай баяжуулалт сайтай даалгаврын сангаар хангаж өгдөг. Шалгалтыг сургуулиуд өөрсдөө зохион байгуулна. Тест даалгавраа цахимаар татаж авдаг юм.
Элсэлтийн ерөнхий шалгалт бол ЕБС-ийн бүрэн хөтөлбөрийг дүүргэсэн хүүхэд залуучуудаас цаашид ахисан түвшинд суралцах ерөнхий чадваруудыг сорих уралдаант шалгалт юм. Улсын шалгалт тухайн түвшинд юу сурсныг сорих бол ЭЕШ уралдаант шалгалтад орж, цаашид коллеж, их дээд сургуульд суралцах чадвараа ямар байгааг шалгуулж байна гэсэн үг.
-ЭЕШ-ын хураамжаар мөнгө олж байх гэх шүүмжлэл бий?
-Нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг. Энэ мөнгөн дүн сүүлийн 6,7 жил өөрчлөгдөлгүй ирсэн. Ер нь бол нэг хүүхдийн шалгалтын материалыг бэлтгэхэд гардаг зардал үүнээс давдаг. Шалгалтын хураамжаар мөнгө олж байна гэх хандлага багассан гэж бодож байна. Энэ жил ЭЕШ өгөхөөр 40420 хүүхэд бүртгүүлсэн. Нэг хүүхэд гурван хичээлээр шалгалт өгнө гэж тооцлоо гэхэд 120 мянган шалгалтын материал бэлдэнэ гэсэн үг. Энэ материал гэдэгт тест сорил зохиох, түүнийг хэвлэх, дэвтэрлэх, гэрээний хуудас, баганан код бэлтгэх, шалгалтын байр бэлтгэх, шуудан тээвэр, ажиллах хүний нөөц гээд маш их ажил, бас бүтээгдэхүүнүүд багтана гэж ойлгож болно.
Эцэг эхийн зөвлөгөө, найз нөхдийн нөлөөг дагах нь мэргэжил сонголтод тодорхой нөлөөтэй байгаа нь үнэн. Харин энэ нь зөв шийдвэр мөн үү гэдэг нь эргэлзээтэй.
-Сурах чиглэлээ тодорхойлоогүй хүүхдүүд олон хичээлээр шалгалт өгч, тэр хэрээр бүртгэлийн хураамж төлдөг үү?
-5-6 жилийн өмнө хичээл сонголтын дунджийг харахад 4-5 байсан бол одоо өөрчлөгдөж, 3 болсон. Цөөхөн хичээл сонгож өгнө гэдэг нь мэргэжил сонголт тодорхой болж байна гэсэн үг. Олон хичээлээр шалгалт өгөөд аль нэгэн дээр нь өндөр оноо авна. Үүнийгээ бариад дараачийн сургууль руу орно гэж төлөвлөдөг хүүхдүүд бий. Гэхдээ ингэж тооцож шалгалт өгдөг хүүхэд маш бага хувийг эзэлнэ. Сүүлийн үед ЕБС төгсөж буй хүүхдүүдийн хичээл сонголт бүр ч чамбай болж байна. Олон хичээлээр шалгалт өгөхөөр бэлдэх нь амаргүй, цөөн байх тусмаа амжилт үзүүлэх магадлал өснө.
-ЭЕШ нь зөвхөн манайд л байдаг уу эсвэл гаднын улсуудад мөн авдаг уу?
-Дэлхийн ихэнх улс их, дээд сургуульд элсүүлэх шалгалт авдаг. Боловсролын төлөвшсөн тогтолцоотой улс болгон ийм зорилготой шалгалт авч, хүүхдүүдээ үнэлдэг. Их, дээд суралцах ерөнхий чадварыг нь сорилгүйгээр төлбөрийг нь аваад л элсүүлчихдэг бол их дээд сургуулиудад сургалтаа хэвийн явуулахаас эхлээд асуудал их үүснэ шүү дээ.
-ЭЕШ өгөхөөр бэлдэж буй залууст хандаж та юу зөвлөх вэ?
-Бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Боловсролын үнэлгээний төвийн help.eec.mn сайтаас шалгалтын хариултын хуудсуудыг татан, үүн дээр сайн ажиллахыг зөвлөж байна. Өнөөдрөөс эхлээд зохицуулалт хийгээд, сайн бэлдвэл амжилт гаргах хугацаа байна. Шалгалтын хугацаанаас хоцорч болохгүй. Математик, англи хэл, нийгэм судлал, монгол хэл, физик зэрэг олон хүүхэд сонгодог хичээлээр өгөх бол аль болох эрт очих хэрэгтэй. Олон хүүхдийн бичиг баримтыг тулгана, биеийн халуун болон гар ариутгал хийхийг тооцоолох хэрэгтэй.
-Мэргэжил сонголтын талаар?
-Сонголтоо өөрөө хийсэн хүүхдүүд мэргэжлээрээ тууштай ажиллаж байгаа нь ажиглагддаг. Эцэг эхийн зөвлөгөө, найз нөхдийн нөлөөг дагах нь мэргэжил сонголтод тодорхой нөлөөтэй байгаа нь үнэн. Харин энэ нь зөв шийдвэр мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Ийнхүү шийдвэр гаргасан "нөхдүүд" замын дундаас буцах явдал их байна. Гэтэл энэ хооронд цаг хугацаа болон сургалтын төлбөрийн гээд нөөцүүдийг алдаж байна.
IT-ийн чиглэлд гэхэд л хангалттай их ажлын байр бий болж буй бөгөөд дараах нарийн мэргэжлүүдийг эзэмшсэн мэргэжилтнүүд хэрэгтэй.
Иймд өөрийнхөө юунд дуртайг оношлох чухал. Мөн манай байгууллагаас карьер хөгжүүлэлтийн myfuture.mn сайтыг нээж ажиллуулахаар бэлтгэж байна. Энэ сайт руу хандаж хүүхдүүд наймдугаар ангиасаа мэргэжил сонголтоо хийх эрэл хайгуул хийж эхлэх хэрэгтэй. Мөн сүүлийн үед нийгмийн биш байгалийн ухааны хичээлээр шалгалт өгөх нь нэмэгдэж байна. Энэ нь инженерийн боловсролд хүүхдүүд анхаарал их хандуулах болсны илрэл юм. Зөв сонгосон мэргэжил бол хүний насан туршийн хань болдог гэдгийг сурагчид сайтар ойлгох хэрэгтэй юм.
-Эрэлттэй мэргэжил ба мэргэжлийн цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл өгөөч?
-Нэн эрэлттэй байгаа 20 мэргэжлийн жагсаалтыг ХНХЯ-наас жил бүр гаргадаг. Тэр жагсаалтаас харахад 4-5 нь дээд боловсролтой, бусад нь техникийн болон коллежийн боловсролтой байхад ажлын байр олдох боломжтой байсан. Тэгэхээр мэргэжлийн боловсролыг чадамгай эзэмших нь зүйтэй юм. Цаашдын мэргэжлийн чиг хандлагад цар тахлын нөхцөл байдал нөлөөлж байна. Мөн цахим ертөнцийг гүйцэх аргагүй хурдтай болчихлоо. Тухайлбал IT-ийн чиглэлд гэхэд л хангалттай их ажлын байр бий болж буй бөгөөд дараах нарийн мэргэжлүүдийг эзэмшсэн мэргэжилтнүүд хэрэгтэй болж байна. Үүнд:
- Дата аналист: Бид алхам тутамдаа тухайлбал чатаар харьцах, фэйсбүүкт байршлаа сонгох, автобусанд карт уншуулахад л дата үүсгэж байна. Энэ мэт асар их датад дүн шинжилгээ хийх мэргэжил тренд болж байна.
- Их өгөгдлийн мэргэжилтнүүд
- Хиймэл оюун ухааны программчлал
- Автоматжуулалт
- Мэдээллийн аюулгүй байдлын аналистууд зэргийг дурдаж болно.
Техногийн хөгжлөөс хэн ч бай хоцорчих гээд байх зүйл ажиглагдах боллоо. Тиймээс цаашид мэдээлэл технологийн чиглэлийн мэргэжлүүд тун эрэлттэй байх болов уу.
-Хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй байгаа мэргэжил юу вэ?
-Нийгэм, монгол хэл уран зохиолын багш, орчуулагч, хуульч зэрэг зардал бага шаарддаг мэргэжлүүдээр төрийн болон төрийн бус өмчийн сургуулиуд уралдаад оюутан элсүүлчихдэг нь хөдөлмөрийн зах зээлд илүүдэл үүсгэдэг. Гэтэл аграномич, малын эмч, бага ангийн, СӨБ-ын, байгалийн ухааны /хими, физик, биологи/ багш гээд олон мэргэжилтэн хэрэгтэй хэвээр байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.