Усны урсгалын чимээ сонсох нь оюуны ядаргааг тайлж, стрессийг багасгадаг гэх нь бий. Усны намуухан урсгалыг сонсох мэт мэдрэмж төрүүлэхүйц байгаль, гол мөрний тунгалаг, дахин давтагдашгүй агшныг чөлөөт уран бүтээлч Б.Баяр зургийн хальснаа буулгасныг хүргэж байна.
Гол ба мөрөн нь газрын гадаргуугийн өндөрлөг хэсгээс нам дор газар луу урсах харьцангуй өргөн, байгалийн урсгал ус юм. Мөрнөөс бага, горхиос их урсгал усыг гол гэдэг. Онц цөөн тохиолдолд ямар нэгэн мөрөн болон горхийг гол гэх нь байдаг. Гол мөрөн нь усан солилцооны (эргэлтийн) салшгүй нэг хэсэг болно. Голын ус нь хур тунадас, газрын доорх ус, зарим тохиолдолд мөнх цас, мөсөн голын хайлсан усаар тэжээгдэж байдаг. Булаг, нуур, намаг, уулын ус, горхиноос эх авч гол үүсдэг.
Нуур нь далайтай нийлдэггүй, далайгаас хол орших, бүхэлдээ газраар хүрээлэгдсэн их ус юм. Нуур янз бүрийн хэлбэртэй, давст, цэнгэг уст (тунгалаг) гэх хоёр хэлбэртэй бөгөөд цөөрмөөс том болон гүн байдгаараа ялгаатай.
Нуурууд нь ихэвчлэн уулархаг нутагт, хавцалд тогтсон хэлбэртэй байх бөгөөд эх газрын нам дор газруудад голуудаар тэжээгдэн үүсдэг аж.
Монгол орны 50 км²-аас дээш талбай бүхий нууруудын тухай энд дарж унших боломжтой.