Монголчууд эдийн дээд хэмээн хадгийг хүндэтгэн үзэж ирсэн уламжлалтай.
Бэр гуйх, багш шавийн барилдлага үйлдэх, хүүхдийн үсний даахь авах, бурханд мөргөх, шинэ гэр барих, хурим найр хийх, ахмад настантай золгоход гээд аливаа үйлийг анхлан эхлэхдээ ариун сайхан санааг илэрхийлж хадаг барьдаг билээ.
Монголчууд эрт дээр үеэс тэнгэрийн эд хэмээн үзэж үүрийн гэгээ татах үеийн тэнгэрийн хаяаны өнгийг агуулсан цэнхэр хадгийг билэгшээх болжээ.
Таван өнгийн хадаг юуг билэгддэг вэ?
Ер нь айлд хадаг тогтвол буян тогтоно гэж буурлууд маань ярьдаг.
Сүүлийн үед зарим айл таван өнгийн хадаг гэртээ залах болсон ч яг ямар учиртайг нь төдийлөн ойлгоогүй хүмүүс цөөнгүй бий.
Таван өнгийн хадаг хамтдаа байх нь мөн л буян хишиг тогтоож эдээр баян, аж амьдрал чинээлэг, гай барцадгүй, гарз хохиролгүй, энх тайван, амар түвшин явахыг билэгддэг байна.
Тодруулбал:
Цагаан хадаг:
Эхийн сүүний өнгөтэй, сэтгэл ариун, бодь сэтгэлтэй, өглөгч буянтай. Харанхуйг, гийгүүлдэг амирлангуйн өнгө учир өвчин, барцад, ад, тотгор, хулгай дээрмийг арилгах, санасан зүйлийг бүтээхэд билэгшээдэг.
Шар хадаг:
Аливаа муу бүхний зайлуулж, цог золбоо, нас буян, төгс эдлэл, яруу алдар, шашны язгуур үндсийг шинийн сар мэт дэлгэрүүлэх үйлийг бүтээнэ.
Улаан хадаг:
Гал голомт бадран дээшлэхийн билэгдэл. Ертөнцийн есөн хүслийг бүрдүүлэх бүх зүйлийг өөртөө буюу наашаа хураах үйлийг бүтээнэ.
Цэнхэр хадаг:
Мөнх тэнгэрийн өнгө, амар тайвны билэгдэл, алив хорлол үйлдэх хортон дайсан бүгдийг гэсгээн цээрлүүлэх үйлийг бүтээнэ.
Ногоон хадаг:
Дэлгэрэн арвижихын билэгдэлтэй. Дээрх билэгдлүүдийг бодож хадгийг аргамж, сур, усгүй хар архины хамт хадгалдаг бөгөөд аргамж, сур нь малын заяа тогтоох, архи нь бусад бүх буян тогтооно гэсэн санаагаар сүслэн хадгалж иржээ. Ийн үүднээс архи хадаг хоёрыг цуг хадгалваас эд мөнгө тогтох, амар тайван амьдрах билэгдэл оршино хэмээдэг байна.
Дээрх билэгдлээр таван өнгийн хадгийг аргамжаа, элдсэн сур, усгүй хар архины хамт хадгалдаг.
Хадгийг хэрхэн барих вэ?
Монголчууд Цагаан сарын баяраар өндөр настан буюу олондоо нэртэй хүмүүст хадаг барьж золгодог.
- Насаар дүү хүн хадгаа гарган амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барина.
- Ахмад настай хүнийхээ xoёp гар дээр хадгаа тавьсны дараа золгоно.
- Хадаг авч байгаа хүн хадгаа аваад хавсран нийлүүлнэ.
- Дэлгэсэн хадагтайгаа ч золгож болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг нь бүтээж болохгүй.
- Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавих ёстой.
- Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж эрэмбээр мэхийн барина.
- Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадна.
- Хадгийг барихдаа ёслолын тухай билэгтэй үг хэлж барьж болох аж.
" Цаглашгүй урт наст ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг
Идээний дээж элгэн цагаан тараг
Эдийн дээж ариун цагаан хадаг
Хадаг барьж золгохсон /хадгаа барьж золгоно/"
Мөн хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол ахмад настай хүн хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг.
Б.Сондор