Анар жимс бие организмын хэвийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай эрдэс бодис агуулдаг. 100 гр жимсний дунджаар 49-70 хувь нь шүүс, 27-50 хувь нь хальс, 7-20 хувь нь үр байдаг аж.
Үүнээс гадна анарын зөөлөн эд нь дархлааг сайжруулдаг фенолын нэгдэл, анарын хальс өнгийг тодорхойлдог антоциан болон бага хэмжээний үл исэлдэгч лейко антоциан, фитонцид, катехин болон 15 төрлийн амин хүчил агуулдаг. Үүнээс зургаа нь орлож болшгүй амин хүчил байдаг байна.
Илчлэг чанар
- 100 гр зөөлөн эдийн каллорлог шинж нь 62-79 Ккал
- 100 мг гранатын шүүсийн илчлэг шинж 42 - 65 Ккал
Витанин Е, В1, В3, Сера, Алюитний, кремний, литий никель зэрэг элемент агуулагддаг.
Анарын шүүс үрэвслийн эсрэг сайн эм болдог
Анарын цэцэг болон жимсний ханд нь биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлэн, судасны ханыг тэлж цусны эргэлт сайжруулж, хоолны дуршил нэмэгдүүлдэг.
Даралт ихсэх өвчний үед анарыг байнга хэрэглэснээр даралт багасгах сайн нөлөөтэй. Анарын шүүс нь чийг бам, диатез, толгойн өвчин, хоол боловсруулах эрхтний өвчин, суулгалт зэрэгт хэрэглэхэд нэн тохиромжтой. Мөн хавдраас урьдчилан сэргийлнэ.
Туяа эмчилгээ хийлгэсэн, цацраг идэвхт бодистой нөхцөлд ажилладаг болон цацраг идэвхт бүсэд амьдардаг хүмүүст анарын шүүс уухыг санал болгодог.
Анарын шүүсийг амьсгалын замаар халдварладаг өвчин, ханиалга, ангин, халуурах зэрэгт хэрэглэдэг бол үрэвслийн эсрэг сайн эм болдог байна. Хоолойн өвчний үед шүүсээр нь хоолой зайлдаг. Мөн астма, цус багадалт, малярий зэрэг өвчний үед хэргэлэхэд чухал үр дүнтэй байна.
Анар жимс тогтмол иддэг хүүхдүүд цовоо сэргэлэн байдаг байна. Гэхдээ энэ жимсний шүүсэнд их хэмжээний хүчил агуулагддаг учир нэгээс доош настай хүүхдэд өгч болохгүй. Мөн ходоодны хүчил ихтэй, ходоодны шархлаатай хүмүүс шүүсийг усаар шингэлж ууна.
Ангаах ухаанд анарын хальс, үр, холтос, цэцэг зэргийг ашиглан төрөл бүрийн эм, ханд, уусмалыг бэлтгэн цус багадалт, суулгалт, буйлны үрэвсэл, коньюктавит, түлэгдэлт зэрэг өвчний үед хэрэглэж байна.
Гашуун амттай анарын хальс хоол боловсруулах эрхтний хямралыг зогсоодог. 5 гр хальсыг стаканы тал халуун усаар хандлан 20 минут байлгаад шүүж, цайны халбагаар өдөрт 3-4 удаа ууна.
Анарын хальсны хандыг бөөр, элэг, үе мөч, чих, нүдний үрэвсэлт өвчний үед хэрэглэвэл сайн. Анарын үрээр хийсэн шүүс нь шар болон шээс хөөх үйлчилгээтэй учир бөөр, элгэнд сайн.
Үрэвсэл, шарх эдгээхэд жимсний хальсаар бэлтгэсэн ханд сайн нөлөөтэй. Үүний тулд 5 гр жижиглэсэн хальсыг 100 г усаар буцалгаж 1-2 цайны халбагаар өдөрт гурван удаа хоолны өмнө хэрэглэнэ.